Дэлхийн тамхигүй өдрийг НҮБ-ын гишүүн улсууд жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдөр тэмдэглэдэг. Энэ өдрийг улс орнууд олон нийтэд тамхины хор нөлөөг таниулах, тамхины хэрэглээг бууруулах чиглэлээр ажлууд явуулдаг.
2018 онд хүн ам, олон нийтийн анхаарлыг тамхины зүрх судасны эрхтэн системийн байдалд сөргөөр нөлөөлж, хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж байгаад анхаарал хандуулж байна.
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/ хамтран “Тамхи зүрхэнд хортой. Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё” гэсэн уриатайгаар олон ажлыг зохион байгуулж, мэдээллийг олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.
Монгол Улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд орж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгдэж гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэгээр нас барж байна.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Э.Галбадрах:
Тамхины хор зүрхэнд хэрхэн нөлөөлөх, хүн амд үнэн зөв мэдээлэл хүргэхэд ажиллаж байна. олон нийтийн мэдээлэл мэдлэгийг сайжруулах, тамхинаас татгалзахад мэдээлэл хүргэж өгөөрэй гэж хүсч байна.
НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа:
Тамхины утаа нь уушгинд ороод хорт бодисууд нь судасны дотор ханыг гэмтээдэг.
"Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв үндэсний хэмжээний судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын нэг нь гэртээ, дөрвөн хүн тутмын нэг нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байна.
Тамхины утаа нь уушгинд ороод хорт бодисууд нь судасны дотор ханыг гэмтээдэг. Судасны хана гэмтэхээр шархална гэсэн үг. Энэ нь сорвижсоноор судас уян хатан байдлаа алдаад хатуурдаг. Хатуурснаар даралт ихэснэ." гэлээ.
2014 онд Монгол Улсад Дэлхий дахины залуучуудын тамхины хэрэглээний тогтолцоо гэдэг судалгаанд өгүүлснээр 13-15 насны хүүхдүүдийн тамхи таталтын тархалт 14,3 хувь байна. Тамхи татдаг сурагчдын 53.4 хувь нь тамхины хамааралтай болсон байна.
2015 онд 2186 хүн тамхинаас үүдэн зүрх судасны өвчнөөр нас баржээ. Тамхи нь зүрх судасны өвчний тэргүүлэх шалтгаан болдог гэдгийг олон нийтэд ойлгуулах хэрэгтэй байгаа ажээ.
Тамхинаас татгалзъя, тамхины хэрэглээгээ бууруулъя гэвэл харьяа аймаг дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмчдээ хандаж болно.
СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл:
“Тамхи татах нь сэтгэц зан үйлийн эмгэг гэж хэлдэг. Тамхинаас татгалзъя, тамхины хэрэглээгээ бууруулъя гэвэл харьяа аймаг дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмчдээ хандаж болно.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд тамхинаас гарах зөвлөгөөг өгдөг. ДЭМБ-ын зөвлөмжөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад тамхины наалт орсон байдаг.
СЭМҮТ-д тамхинаас гарах зүүн эмчилгээ хийдэг. Зүүн эмчилгээ нь БНХАУ болон бусад оронд хэрэглэдэг эмчилгээ юм. Тамхи 60 гаруй төрлийн өвчин үүсгэдэг. Тархины харвалт болон зүрхний шигдээс зэрэг олон өвчнийг тамхидалт үүсгэдэг.” гэлээ.
Тамхинд 4400 химийн хорт бодис байдгаас 60 химийн бодис нь шууд хорт хавдар үүсгэдэг байна.
НҮБ-ын шинжээчид Монгол Улсад ирж тооцоолол хийгээд татварыг 50 хувиар нэмэхэд, улсын төсөвт 190.7 тэрбум төгрөгийн орлого орж, 1700-2600 орчим хүнийг цаг бусаар эндэхээс сэргийлэх боломжтой гэж үзжээ.
Х.Тунгалаг