Өрнөд Бүсийн финалын эхний хоёр тоглолтод чимээгүй байсан Стэфэн Көрри өнөөдөр 35 оноо авч тоглолтоо сэргээхээс гадна багаа чухал хожилд хөтөллөө. Тоглолтын гуравдугаар үед тэр хоёр улирал дараалж MVP хүртсэн хуучны Көрриг санагдуулам тоглож, тус үед долоон довтолгоогоо амжилттай болгож, 18 оноог авсан юм. Уарриорс шийдвэрлэх үеийг 21 онооны илүүтэй эхлүүлж, төгсгөлийг ч асуудалгүй хийж, 126-85 аар хожин цувралыг 2-1 ээр тэргүүлж эхлэв.
“Стэфээс бид ийм зүйлийг олон ч удаа харлаа, тоглолтоо сэргээхэд түүнд ганц л тоглолт хэрэгтэй” гэж тоглолтын дараа дасгалжуулагч Стив Керр сэтгүүлчдэд хэлэв. Хьюстоны дасгалжуулагч Майк Д’Антони харин “түүнийг хэзээ нэгэн цагт ингэж тэсрэхийг бид мэдэж байсан, бид тэр боломжийг нь ч өнөөдөр олголоо” гэсэн байна.
Кевин Дюрант 25 оноо авсан бол Дрэймонд Грийн 10 оноо, 17 самбар, 6 дамжуулалттай тоглолтыг дуусгав. Дөчин нэгэн онооны зөрүү нь Уарриорсын хувьд плейоффын түүхэн дэх хамгийн олон онооны зөрүүтэй хожил нь болсон бол Рокетсийн хувьд эсрэгээрээ хамгийн муу тоглолт нь болж бүртгэгджээ. Жеймс Хардэн 20 оноо, 9 дамжуулалттай тоглолтыг дуусгасан бол Крис Пол ердөө 13 оноо авчээ. Цувралын хоёр дахь тоглолтын баатрууд болон П.Ж. Такер (6 оноо, 6 самбар, FG 2-5), Трэвор Ариза (6 оноо, 3 самбар, FG 2-6) нар нөлөө муутай байв.
Голдэн Стэйт Уарриорс хамгийн сүүлд плейоффт талбайдаа хожигдсон тохиолдол нь 2016 оны Финалын 7 дахь тоглолт байсан юм. Тэр өдрөөс хойш тэд ийнхүү талбайдаа хийсэн 16 плейоффын тоглолтод дараалан ялагдал амссангүй явж, 1990-91 онуудад Чикаго Буллсын 15 дараалж хожсон амжилтыг эвдэж, шинэ дээд амжилт тогтоожээ. Цувралын дөрөв дэх тоглолт Лхагва гарагийн өглөө Уарриорсын талбайд болно.