Австрали улс Иерусалим хотыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа тус хот руу нүүлгэж магадгүй тухай Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдээллээ.
Иерусалимын статус нь дэлхийн хамгийн маргаантай газруудын нэг. Израилийн засгийн газар тус хотыг бүхэлдээ улсынхаа нийслэл гэж үздэг. Харин палестинчууд 1967 онд Ойрхи Дорнодын дайны үеэр Израилийн цэргүүд зүүн Иерусалимыг хүчээр булаан эзэлсэн хэмээн маргадаг юм.
Мягмар гарагийн өглөө Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяху твиттер хуудсандаа “Би өнөөдөр Скотт Моррисонтой ярьсан. Тэр Израиль дахь АНУ-ын элчин сайдын яамаа Иерусалим хот руу нүүлгэх талаар эргэцүүлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Бид найрсаг харилцаагаа цаашид улам бэхжүүлнэ” хэмээн талархсанаа илэрхийлжээ.
2017 оны 12-дугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалимыг Израилийн нийслээр зарлаж, тус улс дахь элчин сайдын яамаа тавдугаар сард Иерусалим руу нүүлгэн шилжүүлсэн билээ. Түүний шийдвэр палестинчуудын дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм.
Эх сурвалж: Guardian