Зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулах, асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарь Улсын “Новартис сан” сайн санааны байгууллага “Эрүүл зүрх-Эрүүл хот” хөтөлбөрийг санаачлан гурван тивийн гурван улсад хэрэгжүүлж эхлээд байна.
Ази тивээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот сонгогдож, “ЭРҮҮЛ ЗҮРХ- ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сан, Швейцарь улсын Новартис сан болон бусад олон талууд хамтран хэрэгжүүлж байна.
Өнөөдөр хөтөлбөрийн нээлтэд нийслэл хот дахь төвийн зургаан дүүргийн эхний хороодыг сонгож 25 өрхийн эмнэлэгт даралт хэмжих багаж гардууллаа.
Цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчний хүндрэл зэргийн талаарх мэдээлэл олгоход чиглэсэн аппликэйшн боловсруулах зэрэг ажлыг эхлүүлжээ.
Уг 25 өрхийн эрүүл мэндийн төвийн 350 гаруй эмч сувилагчийг цусны даралт ихсэлтийн оношилгоо, эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийн талаарх цогц сургалтад хамруулсан аж.
Хөтөлбөр 2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд хамрагдаж амжаагүй байгаа дүүрэг хороодыг бүгдийг хамруулах юм байна.
Мөн Улаанбаатар хотын хүн амын дунд артерийн даралт ихсэлтийн тархалт болон түүний талаарх мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох суурь судалгааг нийслэлийн 52 хорооны 4600 гаруй иргэний дунд хийсэн.

Дэлхий дахинд жил бүр 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг ба эдгээр нас баралтын талаас илүү буюу 9,4 сая нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна.
Зуун мянган хүн амд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа юм.
Оном сангийн “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн удирдагч Т.Хулан
“Сонгогдсон гурван хотоос манай улс арай түрүүлж алхаж байна. Цаашид бид бусад хотуудад үлгэрлэх, үйл ажиллагаагаар тэргүүлэх, цусны даралтыг бууруулж чадсан загвар хотоор тодрох боломж бүрдсэн.
"Новартис сан" санхүүжилтийг зуун хувь хангаж өнгөрсөн онд тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Мөн даралтын аппаратыг 142 өрхийн эмнэлгийн 1000 эмч сувилагчид ээлж дараагаар хүргэх юм” гэлээ.
Хөтөлбөрийн зорилго:
Нийслэлийн иргэдийг цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний менежментийг чанаржуулах, хяналтыг сайжруулах юм.
Зорилт:
- Транс тос, давсны хэрэглээг 30 хувь багасгах,
- Даралт ихсэлтийн эрт илрүүлгийг 80 хувь хүртэл нэмэгдүүлэх,
- Эмчилгээний үр дүнтэй хяналтын түвшинг 50 хувь хүргэх юм байна.
Мөн Ерөнхий боловсролын сурагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг өргөнөөр зохион байгуулах гэнэ.
С.Отгонжаргал