Налайх дүүрэгт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр 1 дүгээр хороог камержуулжээ. 13 чигийн, зургаан эргэдэг, нэг дугаар таньдаг нийтдээ 20 камерыг "Зөв технологи" ХХК суурилуулж хүлээлгэн өгсөн байна.
Өнгөрсөн онд дүүргийн Орон нутгийн хөгжлийн сан болон иргэдийн санал санаачилгаар 2, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг камержуулсан бол энэ удаа 1 дүгээр хороог камержууллаа. Өнгөрсөн онд камерын тусламжтайгаар гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлж ажилласны зэрэгцээ гэмт хэрэг 15 хувиар буурсан байна.
Энэ онд багтаж дүүргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь камержуулалтын нэгдсэн системд холбож, цагдаагийн байгууллага нэгдсэн журмаар хяналт тавьдаг болгохоор төлөвлөсөн тухай Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.