НҮБ-ын Ерөнхий Ассамблей өчигдөр хуралдан, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжсэн тогтоол баталсан талаар бид өнөө өглөө мэдээлсэн.
Тус хуралдааны үеэр дийлэнх гишүүд энэ сарын 16-нд Крымд болсон, ОХУ-тай нэгдэхийг зөвшөөрсөн санал асуулгын дүнг хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Крымийн бүх нийтийн санал асуулгын эсрэг тогтоолыг дэмжиж НҮБ-ын 100 гишүүн орон санал өгсөн бол 58 нь түдгэлзсэн байна. Түдгэлзсэн улс орнуудын тоонд Монгол багтжээ.
Харин ОХУ-аас гадна 10 улс эсрэг санал өгчээ. Эсрэг байр суурьтай орны тоонд Армен, Беларусь, Болив, Куба, Хойд Солонгос, Никарагуа, Судан, Сири, Венесуэл, Зимбабве зэрэг улс орлоо.