Үндэсний портал GoGo.mn Март-8-ныг тохиолдуулан "Ханьдаа бичих хайрын захиа" уралдааныг зарласан.
Хоёрдугаар сарын 26-наас эхэлсэн уралдаан өчигдөр 15.00 цаг хүртэл үргэлжилсэн.
Хайртай ханьдаа тэр бүр хэлж чаддаггүй сэтгэлийн үгсээ сийрүүлэн илгээсэн бүх оролцогчиддоо талархсанаа илэрхийлье.
Ингээд ирүүлсэн бүтээлүүдээс түүвэрлэн хүргэж байна.
Зүрхний амрагтаа...
Надад нэг л заяах амрагхан хань Ч.Болортуяа чамдаа энэхэн зурвасаар дамжуулан сэтгэлийн үгээ зүрхэнд тань хүргэхээр бичлээ.
Яг одоогоос дөрвөн жилийн өмнө чамайгаа анх хараад л миний хань болох хүн болох мөн гэдгийг сүнс сэтгэл минь хэлж байсан сан.
Тэр нь ч биелэлээ олж, чи бид хоёр өнөөдөр хайрынхаа үр жимс болгон хоёр сайхан хүүхэдтэй болжээ.
Санаа сэтгэлээ хоёрдуулалгүй намайг хайрласанд чинь хань нь үргэлж талархаж явдаг шүү хайрт минь. Яг энэ цагт чи минь надаар овоглосон хоёр хүүхдээ хараад гэрээсээ ч толгой өндийлгөх завгүй сууж байгаа.
Яг үнэндээ хайрт минь чи хорвоогийн хамгийн хүндтэй ажлыг маш сайнаар хийж байгаа шүү. Орой ажлаа тараад гэрт орохдоо чамайгаа яаж байна гэж асуулгүй ямар олон хоногийг өнгөрөөснөө одоо л санаж байна.
Чи бид хоёрын хуриман дээрээ хэлсэн тангаргийн үгэндээ хэн хэн маань эзэн нь байж хорвоод гэрэлтэж амьдрах болно хань минь.
Одоогийн байгаа хэрэгцээ, шаардлага бүхэн цаг хугацааны эрхээр аяндаа бий болно. Чи бид хоёрын бие биенээ гэсэн хайрын сэтгэлийг сэвтээх нэг ч зүйл энэ хорвоод байхгүй. Учир нь бидний хайр мөнхийнх гэдгийг чи минь надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Хэрвээ цаг хугацааг ухраагаад ч юм уу, эсвэл ахин төрлөө гэхэд амрагхан чамайгаа би хурдан гэгч нь олоод он удаан жил чамайгаа хайрлах болно. Сэтгэл хөдөлгөм шүлгийг чинь би сонсох дуртай байдаг шүү хань минь.
Сая л ухаа орсон юм шиг муу хань чинь “чамтайгаа хамт урт удаан амьдрахыг хүсэн” Бурханд хандан залбирч байна.
Урсаж, ундарч байдаг онгодыг чинь хөглөх ч зав чөлөө өгөлгүй, хоёрын хоёр нялх үрээ тэврэн гэртээ суугаа чамдаа би хэлье БИ ЧАМДАА МӨНХӨД ХАЙРТАЙ.
Хайрт хань Ч.Болортуяадаа Мартын 8-ны баярын мэнд хүргэе.
Хань И.Алтангэрэлээс