gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.31
  • Валютын ханш
    $ | 3557₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.31
Валютын ханш
$ | 3557₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.31
Валютын ханш
$ 3557₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Шунхлай", "Петрожамп", "Тэс петролиум", "Синчи Ойл"-ын шатахуунаас ус илэрчээ

А.Эрхэмбаяр
Нийгэм
2020-09-10
506
Twitter logo

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтынхаа талаар мэдээллээ. Шалгалтаар "Тэс петролиум ХХК"-ийн дизель болон А92 бензинээс, "Шунхлай ХХК"-ийн А95 бензинээс, "Синчи Ойл ХХК"-ийн А92 бензинээс, "Петрожамп ХХК" А92 бензинээс ус, лаг илэрчээ.

Тавдугаар сард хийсэн шалгалтын хариу ийнхүү гарсан бөгөөд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Дөрвөн сарын өмнө хийсэн шалгалтын дагуу өнөөдөр бид шууд торгууль ногдуулах боломжгүй гэж үзэж байна. Тиймээс нэр дурдсан компаниудад сануулж байна. Удахгүй дахин шалгалт хийнэ. Тэр үед сануулахгүй шууд торгоно" гэв.

Мөн хууль бусаар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлж байсан гурван этгээдийн зөрчлийг илрүүлсэн ба тэдний мэдээлснээр шатахуунаа "Петровис ХХК"-иас авсан гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

Импортоор оруулж буй шатахууны найрлага дахь хүнд металл, хүхрийн агууламж их байгаа нь тээврийн хэрэгсэл эвдэх, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл болж байна гэж МХЕГ-аас онцлов.

МХЕГ-ын төлөөлөл "Ус нь шатахууны саванд цэвэрлэгээ хийгээгүй удсанаас конденсацаар үүсдэг. Иймээс шатахуун худалдаалах байгууллагууд савны цэвэрлэгээг хийж, хэрэглэгчдэд цэвэр шатахуунаар үйлчлэх үүрэгтэй" хэмээв.

Сүүлийн хоёр жилд керосин тэргүүтэй завсрын бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортлох болсон ба тус бодисуудыг шууд хэрэглэх, худалдаалах зах зээл Монголд байхгүй. Иймээс үүнийг шатахуунтай хольж байна гэсэн хардлага байгааг МХЕГ-аас хэлсэн юм.

Мөн тээвэрлэх зөвшөөрөлгүй 3 тонн даацтай авто машинаар шатахуун зөөж нийслэл рүү нэвтрэх товчоодод нийлүүлж буй зөрчил илэрсэн байна. Түүнчлэн дизель түлшийг 1500 төгрөгөөр зарж буй явдал гарсан бөгөөд энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Жижиг цэгүүдээр 1500 төгрөгөөр зарж болоод байгаа юм бол яагаад зах зээлд 2090 төгрөгөөр худалдаалж байна вэ? Үүнийг юм хольж дамлан зарж байна гэж хардахаас өөр аргагүй. Мөн бензинд ус шууд хийгээд хольсон гэсэн үг биш шүү. Тухайн ус илэрсэн нь шатахууны хадгалалтын саванд төлөвлөгөөт үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс болж сав хөлөрч тодорхой урвал явагдаж ус буюу тунадас үүсдэг тохиолдол бий. Мөн бохирдол үүссэн нь төлөвлөгөөт цэвэрлэгээ үйлчилгээгээ хийгээгүйтэй холбоотой. Стандартын зөрчил гэсэн үг. Лаг буюу бохирдол илэрсэн нь үүнтэй мөн адилхан. Энэ нь машинд шатахуунтай цуг орсоноор машинд сөрөг үр дагавар илрэх, тухайлбал бензин насос эвдрэхэд нөлөөлөх нь ч бий. Үүнийг хэрэглэгчид хуурамч шатахуунаас боллоо гэж мөн дүгнэдэг" хэмээв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан