2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлж, нээлтийг онлайн хэлбэрээр буюу бэлтгэсэн медиа контентыг сургуулийн албан ёсны цахим хуудас, дотоод сүлжээгээр дамжуулан зохион байгуулж буй. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сургуулиудад багшийн хүрэлцээ хангамжийн асуудал тулгарч, зарим мэргэжлийн багш улс орон даяар дутмаг байх тохиолдол гардаг.
Тэгвэл ерөнхий боловсролын сургуулиудад энэ жил ямар мэргэжлийн багш дутагдалтай байгаа талаарх мэдээллийг хүргэе.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өгсөн мэдээллээр улс даяар мэргэжлийн багш нарын хангамж 90,3 хувьтай байгаа боловч 3069 багшийн сул орон тоо байна. Үүнээс
- Математик
- Бага ангийн багш
- Гадаад хэл
- Хими
- Биологи
- Дуу хөгжмийн багш нар эрэлттэй байна.
2019-2020 оны хичээлийн жилд 2350 суралцагч багш хөтөлбөрөөр бэлтгэгдэж төгссөн бөгөөд 2018-2019 оны улирлын төгсөгчдөөс нөөцөнд 680 гаруй багш байсан аж. Үүнээс үзэхэд бэлэн байгаа ажиллах хүчний тоо нийт 3030 байгаа боловч тухайн дутагдсан чиглэлийн багш хүрэлцээтэй эсэх нь эргэлзээтэй.
Бүх сургууль наймдугаар сарын 28-наас өмнө сул орон тооныхоо хангалтыг хийж дуусгана гэж БШУ-ы яамнаас мэдээлж байсан ба сургуулиуд сул орон тооныхоо сонгон шалгаруулалтыг өөрсдөө зохион байгуулж байгаа юм.
Эрэлттэй байгаа багш нар дундаас улсын хэмжээнд дуу хөгжмийн багшийн хүрэлцээ хамгийн их дутагдалтай байгаа бөгөөд энэ чиглэлээр бэлтгэгдэн гардаг мэргэшсэн хүчин хомс.
Дуу хөгжмийн мэргэжлийн багш дутагдалтай байгаад аймаг, дүүргийн захиргаад өөрсдөө арга хэмжээ авч байгаагийн нэг нь Дорноговь аймаг. Тус аймгаас Соёл урлагийн их сургуульд дуу хөгжмийн багш мэргэжлээр есөн оюутныг орон нутагт боловсролын салбарын хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, тэдний ажлыг урамшуулах тогтолцоог бий болгох, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор сургахаар болсон.
Оюутнуудын сургалтын төлбөрийг дөрвөн жилийн хугацаанд орон нутгаас хариуцах бөгөөд тухайн хичээлийн жил бүрт оюутны голч оноо, сурлагын дүнг харгалзан сунгах аж.
Мөн Эдийн засгийн үндэсний дээд сургууль шинэ хичээлийн жилд тухайн мэргэжлээр элсэн суралцах оюутны төлбөрийг Европын холбооны санхүүжилтээр 100 хувь чөлөөлөхөөр болсон байна.
Энэ мэт дутагдалтай байгаа мэргэжилтнээ үнэгүй сургах маягаар боловсон хүчнээ бүрдүүлэх нь мэргэжлийн багш нарын хангамжийг сайжруулах сайн арга юм.