Олон улсын олимпийн хорооноос Үндэсний олимпийн хороодод “Токио-2020” наадамд оролцсоны төлөө олгох санхүүжилтээ (46,7 сая ам.доллар байв) өсгөж 57 сая ам.доллар болгожээ. Анх төлөвлөж байсан санхүүжилтийг 10,3 саяар нэмж буйн гол шалтгаан нь “Токио-2020” олимпийн наадмыг бүтэн жилээр хойшлуулсантай холбоотой юм. Таван тивийн 206 орны ҮОХ-д уг санхүүжилтийг авах хүсэлтээ албан ёсоор ОУОХ-нд гаргах ёстой юм байна.
ҮОХ-дын олимпийн наадмаас өмнөх болон наадмын үеэрх тээвэр, зочид буудлын зардлыг ОУОХ хариуцдаг бөгөөд олимпод оролцсон тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүсийн онгоцны тийз, олимптой холбогдох зардлыг олгодог ажээ.
Мөн Олимпийн эв санааны нэгдлийн сангаас 185 орны 1600 тамирчны бэлтгэлд зориулж олгодог тэтгэлгээ нэг жилээр сунгаж, үүнд 15 сая ам.доллар гаргахаар шийдвэрлээд байгаа юм.
Эх сурвалж: www.olympic.org