Сүүлийн үед Бөхөндэй хэмээх дүр олны танил хүмүүстэй хамтдаа авахуулсан зураг цахим сүлжээнд харагдах боллоо. Бөхөн нь мөстлөгийн үеийг ч тэсэж үлдэн 2,5 сая жилийн турш өнөөг хүртэл хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршсоор буй онцгой амьтан аж.
Монгол орны бөхөнгийн тоо толгой болон түүнийг өсгөж, хамгаалах чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь салбарын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддоржтой ярилцлаа.
- Сүүлийн үед Бөхөндэй хэмээх дүр цахим сүлжээнд харагдах боллоо. Үүнийг Монгол дахь Дэлхийн байгаль хамгаалах сангаас хийж байгаа, бөхөн хэмээх амьтныг олон нийтэд таниулах ажлын нэг хэсэг гэж ойлгож байна. Энэ талаар дэлгэрүүлбэл?
- Тийм ээ. Бөхөн хэмээх амьтныг мэдэхгүй монгол хүн байхгүй байх. Дэлхий дээр монгол бөхөн, соргог бөхөн гэсэн хоёр төрөл байдаг ба монгол бөхөн дэлхийд зөвхөн манай улсад л байдаг онцлогтой. Нэг үгээр Монголоос өөр ямар ч оронд монгол бөхөн байхгүй. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлавал Монголын унаган амьтан юм. Харин соргог бөхөн Казахстанд, цаашлаад Халимаг, Узбекистан, Тажикстан зэрэг улсуудад тархсан байдаг. Энэхүү хоёр төрөл хоёул манай улсад байсан ч 1960-аад онд эхлэн соргог бөхөн устаж үгүй болсон.
15 мянга орчим байсан монгол бөхөнгийн тоо толгой зудаар 3000 болтлоо цөөрсөн
Монгол бөхөн Говь-Алтай аймгийн долоон сум, Ховд аймгийн гурван сум гээд нийтдээ арван суманд тархсан амьтан. 2016 онд бог малын мялзан өвчин зэрлэг амьтдад халдварлаж, 2017 оны эхэн гэхэд тус амьтны тоо толгойн 80 гаруй хувь нь хорогдсон. Түүний дараа буюу 2017, 2018 оны зудаар ч тоо толгой нь тодорхой хэмжээгээр буурч 15 мянга орчим байсан монгол бөхөнгийн тоо толгой 3000 болтлоо цөөрсөн юм. Одоогоор Монгол бөхөн нь устаж үгүй болох амьтны тоонд орох эрсдэл үүссэн ба цаашлаад соргог бөхөн шиг бүрэн устах, дэлхийд нэг ч монгол бөхөн үлдэхгүй болох аюултай нөхцөл байдалд хүрсэн. Тиймээс уг асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, монгол бөхөн хамгаалах ажлыг эрчимжүүлэх үүднээс уг ажлыг санаачлан мэргэжлийн байгууллагатай хамтран хийж байна.
- Монгол бөхөнгийн тоо толгой буурахад юу нөлөөлж байна вэ?
- Ган, зуд, халдварт өвчин, хулгайн ан, бэлчээрийн талхлалт зэрэг нь монгол бөхөнгийн тоо толгойд сөргөөр нөлөөлж байна. Монгол орны бэлчээрийн газар нутгийн 70 гаруй хувь нь бэлчээрийн доройтол болсон. Монгол бөхөн өвсөн тэжээлт амьтан учраас мэдээж бэлчээрийн даац, талхлалт нөлөөлнө.
Бөхөнгийн тоо толгой мялзангаар өвчлөхөд Засгийн газар шуурхай арга хэмжээ авч тухайн үед 400 сая төгрөгийг уг өвчний эсрэг арга хэмжээ авахад зарцуулж байсан.
Мөн монгол бөхөнгийн эврийг хууль бусаар худалдаалах үзэгдэл өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд их байсан. Мөн ган зуд, зэрлэг амьтдад халдварлах өвчин зэргээс шалтгаалж тоо толгой нь цөөрдөг. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж ган, зуд болох нь ч ихэсч, булаг шанд ширгэж, задгай усны хүрэлцээ муудсан. Тиймээс уг эрсдэлээс сэргийлж бөхөн нутагладаг хуурай, гандуу говь цөлийн бүс нутагт хэрэгцээтэй байгаа булаг шандын эхийг хамгаалах, сэргээх ажлуудыг хийсээр байна. Мал амьтад тухайн булаг шандны эхийг гишгэлэн, ундаргыг сүйтгэх тохиолдол байдаг. Тиймээс бид орон нутгийн иргэдтэй хамтрацад өнгөрсөн хугацаанд 11 булгийн ундаргыг сэргээн сайжруулсан.
- Өнгөрсөн хугацаанд мялзан өвчнөөр хэдэн тооны бөхөн устсан бэ? Мөн дахиад халдварт өвчин гарахгүй гэх баталгаа байгаа юу?
- Байгаль цаг уурын хүнд нөхцөл үүсэх, халдварт өвчин гарахгүй гэх баталгаа байхгүй. Одоо Ковид-19 хэмээх өвчний улмаас дэлхий нийтээрээ ч хүнд байдалд орчихоод байна. Яг л үүн шиг бог малын мялзан төдийгүй өөр төрлийн өвчин гарахыг үгүйсгэхгүй. 2016 онд бөхөнгийн тоо толгой мялзангаар өвчилж эхэлснээс хойш нэг сарын дараа тоолоход 4000 гаруйгаар хорогдсон байсан. Тухайн өвчний тархалт 2017 оны зургадугаар сар хүртэл явагдсан бөгөөд тэр үед тоолоход 8000 гаруй бөхөн мялзангийн улмаас хорогдсон.
- Улсаас бөхөнгийн тоо толгойг хамгаалах ажилд хэрхэн оролцдог вэ?
- Биологийн олон янз байдлын тухай конвенци гэж байдаг ба үүнд Монгол Улс 1991 онд гишүүнээр элссэн. Ингэснээр тус конвенцид нэгдсэн олон улсууд өөрийн газар нутагт байх зэрлэг амьтдыг хамгаалах, мөхлөөс сэргийлэх хариуцлага хүлээдэг. Тиймээс БОАЖЯ, Засгийн газрын зүгээс байгаль, амьтан хамгаалах ажлуудыг хийдэг. Жишээ нь, бөхөнгийн тоо толгой мялзангаар өвчлөхөд Засгийн газар шуурхай арга хэмжээ авч тухайн үед 400 сая төгрөгийг уг өвчний эсрэг арга хэмжээ авахад зарцуулж байсан.
Мөстлөгийн үеийн арслан заан, богино эвэрт бизон үхэр, аварга биетэй буга устахад тэдэнтэй хамт зэрэгцэн оршиж байсан монгол бөхөн тэсэж үлдсэн.
- Өнөөдрийн байдлаар манай оронд нийт хэдэн бөхөн байгаа вэ?
- Дээр дурдсанчлан монгол бөхөнгийн тоо толгой хорогдсоор 3000 гаруйд хүрсэн. Харин сүүлийн хоёр жилийн цаг агаарын тааламжтай нөхцөл байдлын ач тусаар тоо толгой нэмэгдсэн. Энэ оны нэгдүгээр сард бидний хийсэн тооллогоор 5070 бөхөн байна. Өөрөөр хэлбэл, 2000 гаруй тоо толгойгоор нэмэгдсэн. Цаг агаарын эерэг байдлаас гадна бөхөн гэдэг амьтан үржил сайтай буюу эмийнх нь 76-80 орчим хувь нь ихэр төл гаргадаг. Тэгэхээр бөхөн цаг агаарын тааламжтай нөхцөлд, ямарваа нэгэн аюул дарамтгүй байвал тоо толгой нь хурдан өсдөг.
Гэхдээ дээр дурдсанчлан хэсэгхэн газарт байгаа энэхүү тоо толгой нь нэг удаагийн зуднаар эсвэл халдварт өвчнөөр тэр чигтээ устах аюултай байгаа юм. Тиймээс амьдрах нөхцөлийг нь сайжруулахаас гадна бөхөнг Монголын газар нутагт тараан жижиг сүргүүдийг бий болгон нутагшуулах шаардлагатай байна. Жишээ нь түүхэн тархац нутгуудад нь сэргээн нутагшуулах юм. Ингэснээр бөөндөө устах аюулгүй болж үлдэнэ. Өмнө нь түүхэн тархац нутаг нь 48 мянган киллометр орчим байсан бол өдгөө 25 мянга болтлоо хумигдсан.
Шууд нөлөөлөх ашиг тус харагдахгүй ч бөхөн нь экосистемд алсуураа маш их үүрэг гүйцэтгэдэг амьтан
Мөн 65 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийг бид сайн мэдээд байгаа хэр нь 12 мянган жилийн өмнө ч байсан монгол бөхөнгийнхөө талаар тэр бүр мэдэхгүй байна. Мөстлөгийн үеийн арслан заан, богино эвэрт бизон үхэр, аварга биетэй буга устахад тэдэнтэй хамт зэрэгцэн оршиж байсан монгол бөхөн тэсэж үлдсэн. Одоогоос 12000-2,5 сая жилийн өмнө ч байсан монгол бөхөн өнөөг хүртэл бидэнтэй хамт амьдарсаар байна.
- Мөстлөгийн үед бөхөн усталгүй тэсэж үлдсэн шалтгаан нь юу байдаг вэ?
- Эрдэмтдийн судалснаар бөхөн нь тэсвэр сайтай амьтан буюу маш бага идэш тэжээлээр том аюулыг даваад гарах, байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицох чадвартай амьтан гэж тэмдэглэгдсэн байдаг.
- Бөхөн байгаль экологийн хувьд хэр ач холбогдолтой амьтан бэ?
- Хэрэв хүн төрөлхтөнд ашигтай байх юм бол тухайн амьтныг хамгаалах ёстой гэсэн өрөөсгөл хандлага олон нийтийн дунд ажиглагддаг. Шууд нөлөөлөх ашиг тус харагдахгүй ч бөхөн нь экосистемд алсуураа маш их үүрэг гүйцэтгэдэг амьтан. Жишээ нь говь цөлийн хатуу дагтаршсан хөрсийг өөрийн хурц туурайгаар сэндийчэн явж сийрэгжүүлснээр ургамлын ургалтад сайнаар нөлөөлдөг. Мөн хаврын улиралд ургамлын үрийг явдал дундаа туурайгаараа хөрсөнд шигтгэдэг. Түүнээс гадна мал идэхэд тааламжгүй, хортой гэж үздэг баглуур хэмээх ургамлыг бөхөн маш ихээр иддэг. Тэгэхээр малд хортой ургамлын ургалтыг саармагжуулдаг амьтан. Бүр цаашлаад хавар төллөх цагаар чоно, үнэг, хярс, мануул, бүргэд гэх мэт амьтдын идэш тэжээл болдог ба энэ нь өлссөн зэрлэг амьтан хүн, мал руу дайрах эрсдэлийг бууруулдаг гэсэн үг.
- Бөхөнг хулгайгаар агнах үзэгдэл хэр их байна вэ?
- Ер нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд бөхөнгийн хулгайн ан нэлээд их байсан. Байгаль хамгаалал, бөхөн хамгаалах ажлыг нутгийн иргэдтэй хамтраад хийснээр хулгайн ан цөөрч байна. Өмнө нь зөвхөн нэг жилд 77 бөхөн агнасан тохиолдол байсан бол сүүлийн жилүүдэд 1-2 бөхөн хулгайгаар агнаж энэ тоо цөөрсөн. Нутгийн ард иргэдийн оролцоо үүнд маш нөлөөтэй юм.
Хамар нь гурван төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, говь цөлийн бус нутгийг тоосыг хуримтлуулж шүүдэг. Хоёрдугаарт, өвлийн -40 хэмийн хүйтэнд агаарыг хамартаа бүлээцүүлж уушги руугаа дамжуулж байдаг.
- Бөхөн их өвөрмөц царайтай амьтан. Тэр дундаа хамар нь их сонирхолтой санагддаг.
- Буган биетэй, тэмээн толгойтой монгол хонины дайтай биетэй, ургамлан тэжээлт, хивэгч амьтан. Царай төрхийн хувьд ч бусад амьтадтай харьцуулахад их онцгой. Эрдэмтдийн судалснаар хамар нь гурван төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, говь цөлийн бус нутгийг тоосыг хуримтлуулж шүүдэг. Хоёрдугаарт, өвлийн -40 хэмийн хүйтэнд агаарыг хамартаа бүлээцүүлж уушги руугаа дамжуулж байдаг. Гуравдугаарт, махчин идэштнээс биеэ хамгаалах өвсөн тэжээлт амьтны чадвар нь хурд буюу зугтаж биеэ хамгаалдаг. Бөхөн Монгол орны хамгийн хурдан амьтанд зүй ёсоор ордог бөгөөд тийнхүү хурдан гүйхдээ амьсгалаа зохицуулахад хамар нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол бөхөн цагт 80-90 км хатирдаг ба сайн харвал бууны сум нисэж байгаа мэт нэгэн жигд байдаг.
Дэлхийн хамгийн хурдтай амьтан болох үчимбэр ирвэс идэш тэжээлээ барихын тулд маш богино зайд 90 км/цаг хурдалж чаддаг бол монгол бөхөн алсын зайнд 80-90 км/цаг хурдалж дайсан амьтнаасаа биеэ хамгаалж чаддаг амьтан. Тэгэхээр бөхөн нь хурдаараа дэлхийн хамгийн хурдан амьтантай тэнцэхүйц юм.
2,5 сая жилийн турш байгалийн үзэгдэл, гадны хүчин зүйлээс шалтгаалж мөхөх аюулд хүрээгүй бөхөнгийн тоо толгойд өнөөдөр бид нөлөөлж, түүхэнд хар мөр бүү үлдээгээсэй гэж хүсэх байна.
- Бөхөн хэд насалдаг амьтан бэ?
- Дунджаар 4-5 жил насалдаг ба зарим амьтны хүрээлэнд 7-8 насалсан тохиолдол бий. Сүрэглэж амьдардаг ба нэг эр нь 7-8 эм бөхөнг хурааж үржилд ордог. Эрийг нь хэржин, эмийг нь хэрэгчин, төлийг нь янзага гэдэг. Зөвхөн хэржин нь эвэртэй ба хулгайн анчид эврийг нь авах зорилгоор эрийг нь түүж агнах нь тэдний үржил, төлжилт хэвийн явагдах нөхцлийг хүний оролцоотой бууруулж байна гэсэн үг юм.
- Бөхөн хамгаалах ажлыг хэдийнээс хийх болсон бэ?
- Манай байгууллага 1997 оноос хойш бөхөн хамгаалах ажлыг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс тасралтгүй хийж байгаа цорын ганц байгууллага. Бид бөхөн хамгаалах ажлыг олон талуудтай хамтраад хийж байгаа ба Бөхөн хамгаалах сүлжээ баг үүсгэсэн. Тэд эхний ээлжид хулгайн ан агнууртай тэмцдэг байсан бол өдгөө бөхөнгийн амьдрах орчныг сайжруулах, булаг шандыг сэргээхэд нутгийн ард иргэдийн оролцоог дээшлүүлэх ажлыг хийж байна. Энэхүү багт 12 бөхөн хамгаалагч байдаг ба тэд бөхөнг сайн дураар хамгаалах идэвхтэн, байгаль хамгаалагчид юм. Бөхөн хамгаалах сүлжээ баг нь олон улсад нэр хүндтэй бөгөөд бөхөнгийн амьдарч байгаа газар нутаг, бөхөнг анхаарч байгаа хүмүүс нь нутгийн иргэд байх нь маш эерэг үзүүлэлт болдог. Ер нь тухайн бүс нутгийн онцлог ан амьтан, тогтоцоор дамжуулж байгаль хамгаалах ажлыг цогцоор нь хийдэг. Өөрөөр хэлбэл, цөлөрхөг хээрийн бүс нутагт бөхөнгөөр дамжуулж амьдрах орчныг нь сайжруулахын тулд булаг шанд, бэлчээрийг тордох, мөн ирвэсийг хамгаалахдаа өндөр уулын бүс дэх асуудлыг цогцоор нь авч байгаль хамгаалах ажлыг хэрэгжүүлдэг.
Манай орны хувьд нэн эртний үүсэлтэй амьд эрмэл бол бөхөн юм. Тэгэхээр 2,5 сая жилийн турш байгалийн үзэгдэл, гадны хүчин зүйлээс шалтгаалж мөхөх аюулд хүрээгүй бөхөнгийн тоо толгойд өнөөдөр бид нөлөөлж, түүхэнд хар мөр бүү үлдээгээсэй гэж хүсэх байна.
- Ярилцсанд баярлалаа.
Бөхөндэйн инстаграм хаягт зочлох бол ЭНД дарна уу.