Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотын дуудлагын төвийн олон ажилтан коронавирусийн халдвар авсан билээ. Тус байгууллагын нийт 93 ажилтан болон тэдний гэр бүлийн гишүүдээс халдвар илэрсэн бөгөөд энэ тоо цаашид өсөх магадлалтай байна.
Сөүл хотын халдварын голомт болсон уг байгууллагад нэг дор хэт олноороо хязгаарлагдмал орон зайд ажиллаж байсан нь вирус тархах шалтгаан боллоо хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.
Тэгвэл ажлын байранд нэг хүнд ногдох талбайн норм стандарт ямар байх ёстой вэ?
Монгол Улс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны орчинд MNS стандартыг мөрддөг.
MNS 5027:2001 стандартад заасанчлан нэг хүнд ногдох талбайн хэмжээ 6 мкв, эзлэхүүн нь 20 м кубээс багагүй байх ёстой гэж заажээ.
Зарим улс оронд оффист ажилладаг ажилтнуудад 40 фут кв буюу 3.7 мкв-аас багагүй талбай байх ёстой, ОХУ-д доод тал нь 4.5 мкв байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байна.
Мөн цагт нэг хүнд 30 м куб агаар шаардлагатай, цонхгүй ажлын байранд нэг цагт 60 м куб агаарын солилцоо хийх шаардлагатай аж. Өрөөний агаарын температур улирлын байдлаас хамаарч 21-26 цельсийн градус байна гэж заасан байна.
Тоног төхөөрөмж хананаас 1 м, хоорондын зай 1,5 м-ээс багагүй байх ёстой юм гэнэ.
Мөн ажил эхэлснээс хойш нэг цаг тутамд 5-10 минут засварлаж байх хэрэгтэй ажээ. Найман цагийн ажлын ээлжтэй үед дэлгэцтэй харьцан ажиллах нийт хугацаа дөрвөн цагаас илүүгүй байх ба энэ хугацаанд дэлгэц дээр боловсруулах тэмдэгтийн тоо 30000-40000 байна гэжээ.
Дээрх стандарт шаардлагыг дагаж мөрдсөнөөр коронавирусийн халдвар авах эрсдэлийг бууруулах ч халдвараас бүрэн сэргийлнэ гэсэн баталгаа биш юм.

Иймд ажлын байран дээрээ байгаа иргэд гараа тогтмол угааж, амны хаалтаа зүүж, гараа угаагүй үедээ нүүрэндээ хүрэхгүй байх, ажлын хүмүүстэйгээ гар барьж, аль болох ойртож уулзахгүй байх зэрэг зөвлөгөөг өгч байна.
Мөн албан байгууллагууд ажиллагсдаа аль болох гэрээс нь ажиллуулах үүрэг өгч, ажлын байран дээрээ байгаа хүмүүстээ ширээ, компьютер, компьютерийн гар болон бусад тоног төхөөрөмжөө ариутгаж цэвэрлэж байхыг сануулж байна.