Ногоон бөмбөлөг сэтгэл зүйн төвөөс долоо хоног бүр сэтгэл зүйн боловсрол олгох "Зүрхээ сонс" подкастыг хүргэдэг билээ. Энэ дугаарт тус төвийн сэтгэлзүйч А.Хонгорзул, П.Энхчимэг нар гэр бүлийн халуун дулаан харилцаа, уур амьсгалыг бий болгоход анхаарах зүйлсийн талаар ярилцжээ.
Гэр бүл гэдэг нь бидний төсөөллийн дагуух уламжлалт бүтэцтэй байх албагүй. Тухайн гэр бүлд хэдэн настай, ямар хүйсийн хэчнээн гишүүн байна гэдгээс үл хамааран "дөрвөлжин" дотор байгаа бүх хүмүүсийн сайн сайхан, бие болон оюун санаа, сэтгэл зүйн хөгжил, азжаргал зэрэг нь амьдралын гол цөм юм.
Тайван амгалан байх, азжаргалтай оршихын гол суурь нь гэр бүл. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгоно гэдэг нь гишүүн бүрээс хамаарна. Үүнийг тодорхой үүрэг хариуцлага илүү хүлээсэн хэн нэгэн нь бий болгох ёстой гэсэн үг биш. Харин насанд хүрсэн хүмүүс гэр бүлийн бусад гишүүдэд багийн гишүүн байх, оролцох орон зайг бий болгож өгөх нь зүй. Дэлгэрэнгүйг подкастаас сонсоорой.