Өнгөрсөн лхагва гараг буюу дөрөвдүгээр сарын 22-нд олон улсын "Эх дэлхийн өдөр" тохиосон. 1970 оноос эхлэлтэй уг тэмдэглэлт өдрийн 50 жилийн ой энэ онд болж байгаа юм.
Тэгвэл 1970 оноос хойш 50 жилийн хугацаанд дэлхийд юу өөрчлөгдсөн бэ?
1970 болон 2020 оныг харьцуулсан баримтууд:
1. 1970 онд дэлхийн хүн ам 3.7 тэрбум байсан бол өдгөө 7.8 тэрбум болж хоёр дахин нэмэгджээ.

2. 2015 оны байдлаар хүн төрөлхтөн нийт 49 сая км/кв талбайг барилга байгууламж, бэлчээр, газар тариалангийн зориулалтаар ашиглаж байна.

- 50 жилийн хугацаанд нэмж 220 мянган км/кв талбайд барилга барьсан.
- 50 жилийн хугацаанд нэмж 2.3 сая км/кв талбайг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна.
- 50 жилийн хугацаанд нэмж 1.6 сая км/кв талбайг газар тариалангийн зориулалтаар ашиглаж байна.
3. Коронавирусийг оруулаад хүн төрөлхтний халдварлаж буй дөрвөн өвчин тутмын гурав нь амьтнаас гаралтай байгаа нь бид зэрлэг амьтадтай улам ойртсоны үр дүн.

- 1980-1990 оны хооронд 991 халдварт өвчин гарсан бол 1990-2000 онд 1924, 2000-2010 онд 3420 болон өсжээ.
4. Нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт 20 хувиар нэмэгдсэн. 1970 онд нэг хүнд 4 тонн хүлэмжийн хий ногдож байсан бол 2018 оны байдлаар 4.8 тонн болжээ.

- Нэг хүнд ногдох бензин хэрэглээ 47 хувиар нэмэгдсэн.
- Нэг хүнд ногдох махны хэрэглээ 65 хувиар нэмэгдсэн.
- Нэг хүнд ногдох хуванцар ашиглалт 447 хувиар нэмэгдсэн.
- Нэг хүнд ногдох онгоцны нислэгийн хэмжээ 561 хувиар нэмэгдсэн
- Бид өнгөрсөн 50 жилийн хугацаанд 1.2 их наяд тонн хүлэмжийн хий ялгаруулжээ.
- Агаар мандал дахь хүлэмжийн хий 26 хувиар өссөн буюу 1970 онд 326 ppm байсан бол 2019 оны байдлаар 411 ppm болжээ
5. Дэлхийн гадаргын температур Цельсийн 1 градусаар нэмэгдсэн.

- Хойд туйлын мөс 6 дахин хурдан хайлж байна
- Далайн түвшин 3.3 см-ээр нэмэгдсэн.
- Ган, үер, ойн түймэр, хар салхи зэрэг байгалийн гамшгийн тоо арван жил тутамд 44 хувиар нэмэгдсэн
ХАРИН САЙН ТАЛ НЬ

Бид байгаль дэлхийдээ учруулж буй хохирлыг тооцоолж цаашид юу хийх хэрэгтэйгээ мэддэг болсон ба сэргээгдэх эрчим хүчийг илүүтэйгээр ашиглаж эхэлсэн.
50 жилийн өмнөхөөс 32 дахин их салхин цахилгаан станц, 400 дахин их нарны цахилгаан станц ашиглаж буй ба 3.2 сая км/кв талбайд шинээр мод тарьж, далайн 27 сая км/кв талбайг хамгаалалтад авсан.
1970 онд нэг эмэгтэй дунджаар 4.5 хүүхэд төрүүлж байсан бол одоо 2.5 болон буурсан ба нэг хүнд ногдох хоолны жилийн хэрэглээ 1.5 кг-аар буурчээ.

Дэлхийн хүн амын бичиг үсэг тайлагдсан байдал 50 жилийн өмнө 65 хувьтай байсан бол одоо 86 хувь болсон байна.
Эх дэлхийн ирээдүйн төлөө хүн бүрийн оролцоо чухал бөгөөд бид хамтдаа цэнхэр гарагаа аварч чадах юм шүү.
Эх сурвалж: Америкийн байгалийн түүхийн музей (AMNH)