Баянгол дүүргийн 19-р хорооны Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Модны хоёрын дунд зам буюу Дилав Хутагт Жамсранжавын гудамж хооронд өгсөн уруудан явах замд нэгэн морьтны хөшөө нүдэнд илхэн.
Явган хүний замаар алхахдаа “ТӨР ҮР ХОЁР МИНЬ МӨНХ ОРШИГ Чингүнжав” гэсэн бичгийг нь хараад Хотгойдын шадар ван Чингүнжавын хөшөө юм байна даа гэж бодох төдийхөн зөрдөг байлаа.
Харин хөшөөний арын хананд байрлах кирилл болон монгол бичгээр бичигдсэн үгсийг уншихаар ойртон очих гээд чадсангүй. Учир нь энд авто замаар хөндлөн гарах явган хүний гарц байсангүй.
Баянгол дүүргийн 19-р хорооны газар нутаг, Чингүнжавын гудамжинд замын дунд байрлах уг хөшөөг “Чингүнжавын хөшөө” хэмээнэ.
Энэхүү түүхэн байгууламжийг 2010 онд Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойд зориулан “Хотгойдын Чингүнжав” сангаас санаачлан барьсан гэдэг. Эзэн Чингис хааны алтан ураг Чингүнжав нь Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө манжийн дарлалыг эсэргүүцэн 1755-1758 оны зэвсэгт тэмцлийн удирдагч байсан юм.
Суурьтайгаа хамт 10 метрийн өндөртэй, 5 тонн жинтэй хүрэл хөшөөг барималч, зураач Ш.Тэнгисболд урласан аж.
Хөшөөний хувьд сайхан бүтээл болсон ч арын том хана дээрх тайлбар бичиг, хүмүүс саатан сууж үзэх сандал, хогийн сав бүхий томхон талбайтай уг цогцолборт ганц дутагдал байгаа нь хоёр талаас явган зорчигч хөшөөг үзэх гарцгүй нь юм.
Гадаад болон дотоодын жуулчид, өнгөрөн явах олон нийтэд зориулан үзвэр болгон бүтээсэн энэхүү хөшөөнд яаж хүрч очихыг мэдэхээр бид хэсэг ажиглав.
Хөшөөний зүүн талын явган хүний замаар явж буй хүмүүс автомашины гол замаас салан орон сууцны дундах зам руу ордог туслах замын хэсгээр дамжин “орк”-оороо дуудуулан байж өнгөрч буй машинуудын зай завсраар зам хөндлөн гардаг байна.
Харин хөшөөний зүүн талд байх явган хүний замаас хөшөөнд хүрэхийн тулд өвдөгнөөс бага зэрэг өндөр төмөр утсан хашааг давах хэрэг гарна. Эсвэл бүр 3,4-р хорооллын “KFC” хоолны газрын хоёр талаар явган хүний замгүй, шороо, авто зам дээгүүр уруудан явсаар хөшөөний хойноос хүрч очих боломжтой аж.
Хамгийн ойрын явган хүний гарц нь 3,4-р хорооллын “KFC” хоолны газрын хоёр талд эсвэл Чингүнжавын гудамж болон Дилав Хутагт Жамсранжавын гудамж хоёрын уулзварт байрладаг.
Энэхүү хөшөөг зөвхөн жолооч нарт зориулж бариагүй нь лавтай. Гэтэл явган хүний гарц үгүй нь явган хүмүүс хөшөөнд хүрэхийн тулд гарцгүй газраар зам гарч байгаад осолд орох эрсдэл дагуулж байна. Осол болсон тохиолдолд гарцгүй газраар гарсан явган хүний өөрийнх нь буруу болох үр дагавартай.
Энэ мэт төлөвлөхдөө эсвэл барихдаа алдаа гаргасан хөшөө, цогцолборуудыг эргэн шалгаж, засвар үйлчилгээ хийдэг байх нь тухайн дүүрэг хороо, хариуцсан байгууллагынх нь үүрэг баймаар.