Нэгдсэн Үндэстний байгууллагаас дэлхийн улс орнуудын Засгийн газрыг сургуулийн үйл ажиллагаагаа сэргээхийг уриаллаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мягмар гарагт коронавирусийн цар тахлаас үүдсэн боловсролын салбарын зогсолт дэлхийн хүн төрөлхтний дараагийн үе удамд гамшиг дагуулах хэмжээнд хүрэх өндөр магадлалтай байна гэжээ.
Тэрбээр сурагчдыг сургуульд нь аюулгүйгээр буцаан оруулах нь дэлхий нийтийн нэн тэргүүний зорилго болох ёстой хэмээн НҮБ-ын сайт дээр нийтлэгдсэн видео мэдэгдэлдээ дурдсан байна.
Долоодугаар сарын байдлаар 160 улсын нэг тэрбум хүүхэд сургуульдаа явах боломжгүй байгаа бөгөөд 40 сая хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна гэдгийг Гутерриш онцолжээ.
Түүнчлэн цар тахлаас өмнө 250 сая хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй байсан бол хөгжиж буй орнуудын дунд сургуулийн сурагчдын дөрөвний гурав нь суурь мэдлэггүйн улмаас сургуулиа хаясан байна.
"Бидний үе залгамжлагчдыг томоохон гамшиг хүлээж байна. Энэ гамшгийн улмаас нээж амжаагүй байсан авьяас чадвар тэр чигтээ алга болж, сүүлийн хэдэн арван жилд ажиглагдаж байсан өсөлт зогсож, нийгэмд гүн шигдсэн тэгш бус байдал улам батжих магадлалтай байна" хэмээн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлжээ.
Эх сурвалж: ВВС