Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан түлшний талаар мэдээлэл хүргэлээ. Өнгөрсөн шөнийн байдлаар нийслэл хотод угаарын хийнд хордсон гэх 6 дуудлага гарч, 22 хүн хордлогын шинжтэй ирснээс 9 нь хүүхэд байжээ.
Өнгөрсөн онд түүхий нүүрс хэрэглэсэн 71 зөрчлийг илрүүлсэн. Үүнд 106.5 тонн нүүрс хураан авч, 21 сая төгрөгийн торгуулийг тавьсан байна. Мөн зөрчил илэрч байгаа хороодын Засаг дарга нарт хариуцлага тооцох албан тоот бичиг хүргүүлсэн аж.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Улаанбаатар хотоос гарч байсан 200 шуудай шахмал түлшийг буцаасан. Эхний ээлжид бид хурааж авалгүй зөвлөмж өгсөн. Нийт 149.5 тонн нүүрсийг хураан авч "Амгалан" дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгсөн ба эдгээр аж ахуй нэгж, иргэдэд 2.45 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Хүйтний улирал эхэлсэн эхний үед бид сайжруулсан түлш болоод, түүхий нүүрстэй холбоотой асуудал дээр анхааруулж зөвлөмж өгч байсан. Харин сүүлийн үед эдгээр зөрчлүүд давтан гарсан учир торгууль тавьж ажиллаж байна" гэлээ.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.