Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхны хамтарсан тооллогоор 2020 оны нэгдүгээр сарын байдлаар 5074 орчим монгол бөхөнг бүртгэжээ.
2018 оны арванхоёрдугаар сарын тооллогоор 3800 орчим байсан монгол бөхөнгийн тоо толгой хоёр жилийн хугацаанд багагүй өссөн ч нэн ховор төрөл зүйлийн энэ амьтанг хамгаалах ажлаа сулруулж болохгүй талаар мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Учир нь хууль бус агнуур, бэлчээрийн хомстол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд аюул олон байдаг.
Дэлхий дээр “Монгол бөхөн”, “Соргог бөхөн” гэсэн хоёр зүйлийн бөхөн бий. Харин Монгол бөхөн нь зөвхөн манай улсад байдгаараа онцлогтой. Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний эрмэл амьтан аж.
Эх сурвалж: WWF Mongolia