Ажилгүйдлийг бууруулж, ажлын байр шинээр бий болгох нь үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болж ирсэн. Сонгуульд нэр дэвшигч нар болон өрсөлдөх намууд мөн адил ажилгүйдэл, ядуурлыг ихэд онцолж, эрс бууруулах тухай амлалт өгдөг. Статистикийн байгууллагаас гаргасан манай улсын ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 6.6 хувь байна.
Энэ нь хөгжиж буй орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлтэд тооцогдох аж. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл улам залуужсаар байгааг эндээс харж болно. Хөдөлмөрийн хамгийн бүтээмж өндөр насныхан ийм олноороо ажилгүй байгаа нь зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудал билээ.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.
Хөдөлмөрийн зах зээлийн капитал болсон нөөц боломжоо манай улс ашиглаж чадахгүй байгаа нь ядуурлын түвшин өндөр хэвээр байхад нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, уул уурхайн төслүүд зогсонги байдалд орсноор тус салбарт ажиллаж байсан иргэд өнөөдөр ажилгүй гэсэн ангилалд бүртгэгдээд байна. Тэдний нэг нь У.Баярбаатар.
Геологи, хайгуулын компанид ажиллаж байсан боловч уул уурхайн салбар дахь эрх зүйн орчны өөрчлөлтөөс болж өнөөдөр түүний ажиллаж байсан компани тэг зогсолт хийхэд хүрчээ. Уул уурхайн хайгуулын лиценз олголт хумигдсанаар энэ чиглэлийн компаниуд хамгийн түрүүнд ажилтнаа цомхотгож, зарим нь үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар хаасан байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 онд ажилгүй 87 мянган иргэн шинээр бүртгүүлжээ. Тус байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн 44 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Үүнээс гадна өнгөрсөн сард нэмж бүртгүүлсэн 10.1 мянган иргэний 53.6 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа юм. Эдийн засгийн өсөлт саарч, бизнесийн орчин муудаж байгааг энэхүү статистик тооноос харж болох нь.
Б.Баяртогтох
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ