Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан Улаанбаатар хот дахь дөрвөн музей хүүхэд багачууддаа үнэгүй үйчилж байна. Тодруулбал 3анабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей “Урлаг ба хүүхэд нас 2016” өдөрлөгийг зохион байгуулна.
Харин Үндэсний түүхийн музей нь “Үлгэрийн баатрын ертөнцөөр аялсан нь” хэмээх сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах юм байна. Тус музейн өмнөх талбайд хүүхдүүдийг үлгэрийн баатрууд угтах бөгөөд хүсвэл тэдэнтэй цуг зургаа авахуулж боломжтой аж.
Чойжин ламын сүм музейд “Бүтээлч хүүхдүүд-2016" өдөрлөг зохион байгуулагдана. Үүнд гар зураг, зохион бичлэг, уран бичлэгийн уралдаануудыг зохион байгуулах бөгөөд бас нэгэн онцлог нь гэвэл зорилтот бүлгийн 1000 гаруй хүүхдийг тусгайлан зохион байгуулж буй арга хэмжээнүүддээ хамруулахаар болжээ. Түүнчлэн нийслэлийн V сургуулийн дэргэдэх ардын урлагийн “Эгшиглэн-3” хамтлаг, залуу уран бүтээлч Ата Боргужин, “Хурган крью” хамтлаг энэ үеэр үзэгч хүүхдүүдэд уран бүтээлээ толилуулах юм байна.
Ийнхүү Чойжин ламын сүм музейд очсон хүүхдүүд маань түүхийн дурсгалт үзмэрүүдтэй танилцаад зогсохгүй урлагийн тоглолтыг үзэж сонирхох боломжтой.
Мөн Богд хааны музей хүүхэд багачуудад үнэгүй үйлчилнэ.