Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох саналыг Сангийн яамнаас тавихаар болжээ.
Учир нь ахмад буурлуудаас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс мөнгө авах сонирхолгүй байгаа талаар удаа дараалан тус яаманд санал ирүүлсэн гэнэ.
Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Ер нь хамтын тэтгэврийн тухай хууль шүүмжлэл дагуулаад байгаа. Бас Монголчууд сүсэг бишрэлтэйн сацуу талийгаач болсон хөгшнийхөө мөнгийг авах сонирхолгүй байна. Энэ талаарх санал хүсэлтийг манай яаманд ихээр ирүүлж байгаа учраас Сангийн яам уг хуулийг хүчингүй болгох санал оруулж ирсэн” хэмээн УИХ-ын чуулганаар мэдэгдэв.