“Сайдын цаг” ээлжит уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, сүүлийн үед салбартаа хийж, хэрэгжүүлсэн ажлуудаас тоймлов.
Мэдээллийн эхэнд тэрбээр хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, сард 240 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосныг онцолсон.
Ингэхдээ Г.Баярсайхан сайд “Одоо бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөг байна. Ажил хийж байгаа хэрнээ хөдөлмөрөө тэтгэвэр авдаг хүнээс бага үнэлүүлж байсныг 25 хувиар нэмэгдүүллээ” хэмээн тэмдэглэсэн.
Мөн өнгөрсөн онд төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулахаар тооцсон 90 тэрбум төгрөгийг энэ оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн тусгахаар тохиролцсоныг онцлов. Тэрбээр “Хөдөлмөрийн сайдын хувьд цалин, хөлсийг нэмэгдүүлэхийн төлөө байна.
Төсөв алдагдалтай, эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч гэлээ гадаад, дотоод ямар нэг эх үүсвэрээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх ёстой. Инфляц тогтвортой байгаа учраас цалин, хөлсний нэмэгдэл нийгэмд сөрөг үр дагавар авчрахгүй болов гэж найдаж байна. Цалинг нэмэхдээ зарлаж, сурталчлахгүй байх бодлого баримтална” гэв.