Улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг орон даяар хийж эхлээд найм хоног өнгөрч байна.
Өнөөдөр 11 цагийн байдлаар 18-30 насны нийт хамрагдах ёстой иргэдийн 52.1 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд хамрагдах ёстой 640 мянган хүнээс 324 944 нь хамрагдсан байна.
Аймгуудын нэгдсэн дүнгээр нэмэлт дархлаажуулалт 55.2 хувьтай байгаа бөгөөд Өмнөговь аймаг 83.5 хувьтайгаар тэргүүлж байна. Харин нийслэлийн залуусын вакцины хамрагдалт улсын дунджаас бага буюу 48.9 хувьтай байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Нарантуул олон улсын худалдааны төв, Теди худалдааны төв зэрэг хүн ам олноор цугладаг газруудад нэмэлт дархлаажуулалтын түр цэгүүдийг ч ажиллуулж, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна.
Гэсэн ч нэмэлт дархлаажуулалтын хамрагдалт нийслэлийн хэмжээнд хамрагдалт 50 хувьд хүрэхгүй байгаа юм.
Дархлаажуулалтын хувь өндөр байх тусам УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТАРХАЛТЫГ БУУРУУЛАХ, ДАХИН ДЭГДЭЛТ ГАРАХААС СЭРГИЙЛЭХ, дархлаажуулагдсан ээжээс дархлаатай нярай төрөх зэрэг ач холбогдолтой.
18-30 насныхан Монгол улсын дархлаажуулалтын тухай хуульд зааснаар нэмэлт дархлаажуулалтад хамрагдах үүрэгтэй. Хуулиа хэрэгжүүлэн нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж, үүргээ биелүүлсэн 18-30 насны залуучуудаараа бахархъя.
Харин вакцинаа хийлгээгүй байгаа залуустаа үүргээ ухамсарлахыг уриалж байна.
Монгол улсын дархлаажуулалтын тухай хуульд зааснаар:
6.2. Иргэн дархлаажуулалтын талаар дараах үүрэг хүлээнэ:
6.2.1. эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх;
6.2.2. сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах;
6.2.3. сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх;
21.1.1. энэ хуулийн 6.2.1-ийг зөрчсөн бол иргэнийг 20000-30000 төгрөгөөр торгох;
21.1.2. энэ хуулийн 6.2.3-ыг зөрчсөн бол заавал нөхөн дархлаажуулалтад хамруулан, гарсан зардлыг тухайн иргэнээр төлүүлж, иргэнийг 20000-30000 төгрөгөөр торгох; хэмээн заажээ.
2016 оны эхний гурван сарын байдлаар Улаанбурхан өвчний улмаас 59 хүүхэд эндсэн харамсалтай мэдээлэл Монголын ард түмэнд цочрол өгөөд байсан цаг саяхан.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ удаагийн дэгдэлтийг гадаад орноос орж ирсэн өвчин үүсгэгч вирүс уг өвчний эсрэг дархлаагүй /өртөмтгий/ хүмүүс нэг дор олноор төвлөрч байснаас үүссэн гэх тайлбарыг өгөөд буй. Дархлаажуулалт 97-98 хувь байж дэгдэлт гарахаас сэргийлдэг тул нэмэлт дархлаажуулалтад 18-30 насныхан идэвхтэй хамрагдах шаардлагатай.
Тиймээс энэ насныхны нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх шаардлага байгааг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
Тиймээс та харьяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойр өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаарай.
Жирэмсэн, ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуус вакцин хийлгэхээс түр татгалзана. Мөн жирэмслэхээр төлөвлөж байгаа бол жирэмслэлтийг улаануудын вакцин хийлгэсний дараа нэг сарын хугацаагаар хойшлуулах хэрэгтэй. Хөхүүл эмэгтэйчүүд вакцин хийлгэхэд ямар нэг сөрөг нөлөөгүй.
Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын зардлыг МУ-ын Засгийн газар гаргаж, НҮБ-ын Хүүхдийн сан нийлүүлж байна. Вакциныг дэлхийн зуу гаруй оронд нийлүүлдэг тул чанарын тал дээр эргэлзэх хэрэггүй гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч онцолж байсан юм.