Аварга биетэй, энгийн ба нийтэч зантай энэ легионер Монголын сагсан бөмбөгийн хорхойтнуудын хайртай тоглогчдын нэг. Үндэсний супер лигт хоёр дахь жилдээ хүчин зүтгэж буй түүнд Монголын сагсан бөмбөгчид төдийгүй легионерууд маш их хүндэтгэлтэй ханддаг нь тоглолтын үеэр шуудхан л харагддаг.
NBA-гийн экс цэрэг AНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгчин Андре Брауныг ярилцлагын зочноор урилаа. Монголын сагсан бөмбөгийн гэр бүлийн алдаа, онооны талаар түүний илэн далангүй ярьсныг уншаад тоглогчид, дасгалжуулагч, албаны хүмүүс та бүхэнд хүргэж байгаадаа таатай байна.
-"Бүх одод 2016" тоглолтын "Үнэ цэнэтэй тоглогч"-ийн шагнал хүртсэн. Баяр хүргэе?
-Баярлалаа.
-2014-2015 оны Үндэсний супер лигт "Харцага" багт ирж тоглосон. Дасгалжуулагч А.Алтан-Очир тантай холбогдож санал тавьсан байх?
-Тийм ээ. Аагий /А.Алтан-Очир/ надтай 2014 оны зун фэйсбүүкээр холбогдсон. Аав маань өнгөрөөд удаагүй байсан юм л даа. Надад тэр үед юун сагсан бөмбөг бодох манатай маш их сэтгэлээр унасан байсан. Гэр бүл минь надад сагсаа тоглох хэрэгтэй гэж зөвлөсөн. Би өөрөө тоглох сонирхолгүй байсан ч гэрийнхэн маань намайг ятгаж дөнгөсөн. Ингээд л Аагийд зөвшөөрсөн. Энд ирэхээсээ өмнө би Монголд байгаа таньдаг хүнтэйгээ холбогдохыг хүссэн. Крис Лавсонтай холбогдож "Монголд хэр байна" гэж асуухад тэр "Энд их сайхан шүү" гээд ирэхийг зөвлөсөн. Энэ нь бас миний шийдвэрт нөлөөлсөн гэж хэлж болно.
-Монголд анх ирээд танд ямар сэтгэгдэл төрөв?
-Ямар хүйтэн юм бэ л гэж бодогдсон. Би хэрэндээ л хүйтэн газар болох Чикагогоос ирсэн. Монголд бүр дэндүү хүйтэн байсан. Арваннэгдүгээр сард би зөвхөн дан цамцтай онгоцноос буусан. Тэгээд зузаан хувцас авч өмссөний дараа л нэг юм дасаж эхэлсэн шүү. Өөр, өөр газарт дасахад юун түрүүнд тэвчээр хэрэгтэй.
Би сагс тоглож эхлэхдээ л ямарваа нэгэн зүйлд их хурдан дасдаг байсан. Одоо бол миний хувьд хаана ч сагсан бөмбөгөө тоглоод байж чадна. Зарим залуус өөр газарт тоглох гэхээр цаг агаар, хоол, сагсан бөмбөг гэх мэт зүйлст нь дасаж чаддаггүй. Дадсан зүйлээс нь өөр болохоор тэр байх. Улам туршлагажиж, нас явахын хэрээр ямар ч зүйлд амархан дасдаг болдог юм байна.
-“Харцага” баг таныг хэрхэн хүлээж авав?
-Тэд намайг үнэхээр халуун дотноор угтаж авсан. Би заримдаа Аагий намайг яаж олж авсан юм бол гэж гайхдаг. Учир нь, тэр намайг сайн мэдэхгүй өмнө нь харж ч байгаагүй. Гэхдээ тэд надад итгэсэн. Тэд намайг мэргэжлийн гэдэг утгаар нь хүндэлдэг. Би ч тэдний урмыг алдахгүйгээр багтаа туслахыг хүсдэг. Би бол амиа тоглогч биш багтаа хэрэгтэй зүйлийг л хийдэг, хожихыг л хүсдэг. Намайг өнгөрсөн жилийн улирал дуусгаад явсаны дараа ч багийн залуус маань холбоотой байсаар л байсан. Тэд бие биенийгээ мэддэг ойлголцож чаддаг байсан. Хэнийг хаанаас сайн оруулах вэ, хэнд дамжуулалт өгөх вэ гэдгээ мэддэг.
-Танай баг өнгөрсөн жил лигийн аварга цолыг анх удаа хүртсэн. Харамсалтай нь та тоглож чадаагүй?
-Гэмтэлтэй байгаад аваргын тоглолтуудыг өнжсөн ч би тэдний өмнөөс маш их баярласан. Найзууд нэгнийгээ сайн явахад баярлана шүү дээ.
МЭДЭЭЖ МАНАЙ БАГ Л ТҮРҮҮЛНЭ
-Энэ жил багаа сольж Мон-Алтиус Дундговь "Смарт” багийн өмсгөлтэй болсон?
-Гайхалтай байгаа. Тэд тоглолтын үеэр миний бодол санааг байнга асуудаг. Учир нь тэд намайг хаанаас ирснийг мөн мэргэжлийн гэдгийг маань мэддэг. Тэд миний мэдлэг болон туршлагыг сонсдогт дуртай байдаг. Яг л NBA-д тоглож байхад надаас арай туршлагатай тоглогчид шинэ тоглогчдод зааж сургадаг байсан шиг.
Багийн залуус маань надад сайн болохын хэрээр би ч мөн адил тэдэнд дасч, бидний дунд нөхөрлөл бий болж байгаа. Учир нь, өдөр болгон шахуу хамт байгаа багийнхантайгаа найзалж дотносох нь тоглолтыг ч илүү амар болдог. Монголд олон сайн тоглогч бий. Би шинэ багтаа хайртай. Эдгээр залуус шаргуу ажиллаж бас миний үгийг сонсохыг хүсдэг. Энэ л хамгийн гоё нь. Би ер нь Монголд ирсэндээ харамсдаггүй. Өнгөрсөн жилээс өнөөг хүртэл сэтгэл ханамж өндөр байна.
-Шуудхан асуухад Үндэсний лигийн аваргаар ямар баг тодрох бол?
-Мэдээж манай баг л түрүүлнэ. Энэ жил багууд их сайн байгаа. Гэхдээ би багаа хожно гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ чи энэ асуултаа манай баг хасагдсан нөхцөлд асуусан бол өөр хариулт өгөх байлаа.
-Таны дээрх хариултыг амлалт гэж хүлээж авч болох уу?
-Тэгэлгүй яахав.
-Та Монголын лигт хэр удаан тоглох бол?
-Надад тоглох санал тавих юм бол ирээд л байна. Өөрөөр хэлбэл миний бие сайн байгаад бас баг минь намайг тоглуулахыг хүсэх л юм бол гэсэн үг. Би Монголд байх дуртай.
-Монголоос илүү томоохон лигт өндөр цалинтай санал тавьсан ч та үлдэх үү?
-Надад өндөр үнэтэй санал ирсэн. Одоо бол миний хувьд мөнгө чухал биш. Би гэр бүлтэй, тав тухтай амьдралтай. Хэрвээ мөнгө чухал байсан бол өнгөрсөн улирлын дундаас л явах байсан. Би сагсан бөмбөгт дуртай. Энд би олон сайн хүнтэй танилцсан, Монголчуудын амьдралын хэв маяг надад таалагддаг. Тиймээс л хоёр дахь жилдээ ирж байна. Магадгүй арай залуу байсан бол илүү мөнгө амалсан багт тоглох байсан байх. Одоо бол би зүгээр л сагс тогломоор байна. Надад Монгол таалагдаж байна.
МОНГОЛ ХООЛНУУД ИХ АМТТАЙ
-Смүш Паркер Монголд байхдаа хоол хийж чаддаггүй учир гадуур хооллодог нь хэцүү байсан гэж ярьсан. Таны хувьд Монголд хэрхэн амьдарч байна?
-Смүш их эрх байсан байх. Учир нь, түүнд хоол хийж өгөх хүн олон. Ээж, эхнэр, эгч нь гээд л. Мөн NBA-д тогловол өөрөө хоол хийх шаардлагагүй, тогоочтой байдаг. Харин би бол багаасаа хоол хийж сурсан. Ээж минь надад миний хоол хийхийг хар гэж суулгасаар байгаад сурчихсан. Коллежид байхад багийнхандаа байнга хоол хийж өгнө. Тэд ч хоолны материал авчраад Браун хоол хийгээд өг гэдэг байлаа. Монгол хоолнууд их амттай. Би шарсан мах, хуушуур, буузанд дуртай. Нэг удаа багаараа хөдөөний айлд очиход мах чанаж өгсөн. Би өөрөө махсаг болохоор Монголын бүх хоол таалагдаж байгаа.
-Монголын ард түмний уламжлалт баяр Цагаан сараар айл хэссэн үү?
-Өнгөрсөн улиралд "Харцага" багийнхаа эзнийд очсон. Би амьдралдаа тийм их хоол харж байгаагүй. Тэр гэрт ороод л "Ямар их хоол вэ. Хэн энэ бүгдийг идэх юм бэ" гэж бодсон. Биднийг яг л гэр бүлийнхэн шигээ дайлсан нь их сайхан санагдсан. Багийнхантай байхад гэр бүлтэйгээ хамт байгаа юм шиг санагдаад гоё байдаг. Зул сарын баяраар ч гэсэн бид хамтдаа л гадуур гардаг.
-Монголоор мэдэх үг байгаа юу?
-Бага зэрэг л. Таксинд суувал чигээрээ, зүүн, баруун гээд замаа заачихна. Хүмүүстэй “Сайн байна уу” гээд мэндэлчихнэ. Бэлтгэлийн үеэр өлсөөд байвал “Өлсөж байна” гээд дасгалжуулагчдаа хэлчихнэ. “Би чамд хайртай”-г бас мэднэ. Тоглолтын үеэр бас “алдаа” гэж хэлдэг. Би Монгол хэл сурахыг хүсдэг. Хичээл зүтгэл гаргаж байгаа. Багийнхан намайг Монголоор ярихад дуртай байдаг.
-Тоглолтгүй үед чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Ихэвчлэн унтдаг. Би "Silk road" ресторанд ажилладаг нэг найзтай. Тэр Монголын талаар их мэдлэгтэй. Надад олон зүйлийг зааж сургадаг. Тоглолтын дараа гадуур гарахад байнга хамт явдаг. Би ер нь их найрсаг хүн л дээ. Хаана ч явсан газраа амархан найзтай болдог. Энэ чанар минь надад тусалж байгаа.
-Жил бүр легионер тоглогчдын хувьд илүү сайжирч байгаа хэрээр давхар өрсөлдөөн явагддаг. Өнгөрсөн жилийн легионеруудаас энэ жил цөөхөн тоглогч эргэн ирсний нэг нь та?
-Өнгөрсөн жил баг бүрт гурван легионер тоглогч байлаа. Бүгд л бие биенийхээ тоглолт, ур чадвар зэргийг судална. Өрсөлдөгч гэж хардаг үүднээс тэр. Харин би бүгдтэй нь л дотно, сайхан харилцаатай. Тэдэнд хэрхэн мэргэжлийн байх талаар зөвлөгөө өгөхөөс би төвөгшөөдөггүй. Өөрийн мэдлэг болоод туршлагаа бусадтай хуваалцахыг хүсдэг. Зарим талаараа би тэдний ах шиг нь байдаг. Тэдэнд ч бас миний энд байгаа нь нэр төрийн хэрэг санагддаг. Бүгд Браунаас асуу, тэр бараг л Монгол гэж хэлцгээдэг.
-Танд Монгол болон легионер тоглогчдоос сонгож өөрийн багаа бүрдүүлэх сонголт өгвөл?
-Их сонирхолтой асуулт байна шүү. Есөн Монгол тамирчин, гурван легионер сонгоё. Ямар ч байсан Мөшү /Д.Мөнхтүвшин/, Томми, /Б.Билгүүн/ Санчи нарыг авна. Өөрийнхөө багаас Даагий, /Б.Дархантөгс/ Ганаа /А.Гансүх/ хоёрыг сонгоно оо. Би тоглогчдын нэрийг биш царайг нь л санаад байна. Танангийн 12 номертой тоглогч /Б.Мөнхболд/ бий. Тэр их сонин шүү. Миний дургүйг их хүргэдэг мөртлөө тэр хэрээр миний гайхшралыг төрүүлдэг. Бас Ирвэсийн 9 номертой тоглогч /Э.Цэвэлдорж/ байна. Энэ хоёр их адилхан. Тэд багт их хэрэгтэй тоглогчид. Мөн Төрөө /Г.Баттөр/, Одгий /Б.Одбаяр/ хоёр. Легионеруудаас гэвэл Чу ба Ч.Жонес. Хэрвээ Крис Лавсон байсан бол сонгох байлаа. Байхгүй учраас гурав дахь нь би. За энэ багтай байхад бүгдийг хожино доо.
МОНГОЛЫН САГСЧИД БИЕИЙН ХӨГЖИЛ САЙТАЙ
-Ази болон Европын лигт тоглосон мэргэжлийн сагсан бөмбөгчний хувьд Монголын сагсчдын давуу талыг юу гэж харав?
-Биеийн хөгжил сайтай. Миний багтаа сонгосон залуучууд ур чадварын хувьд хавьгүй илүү учир гадагшаа гарч тоглоход их юм дуулгахаар. Санчи, Мөшү нар Америк стилиэр тоглодог. Монголын лиг жил ирэх тусам улам илүү хөгжинө. Хэрэв зөв замаар явбал удахгүй өндөр хөгжилд хүрнэ. Гэхдээ биеийн хүч сайтай байхаас гадна ур чадвартай байх хэрэгтэй.
Монгол тоглогчдын бас нэг давуу тал насны хувьд их залуу. Хоёроос гурван жилийн дараа тэднийг үнэхээр гайхалтай тоглолт үзүүлнэ гэж найдаж байна. Монголд дахиж ирж тоглохгүй байлаа ч тэд хэрхэн тоглож байгааг шалгасаар л байх болно. Учир нь, дасгалжуулагчийн үүрэг давхар гүйцэтгэж байгаа учир цаашид хэрхэн хөгжсөнийг харах надад сонирхолтой байх болно.
-Сул тал?
-Тэд үүргээ сайн мэдэхгүй байх шиг байна. Бөмбөг авангуутаа л шидэх гээд байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биетэйгээ яаж холбогдох, хэзээ шидэх зэргээ сурчихна. Багийн тоглогч тус бүр өөр өөр үүрэгтэй. Нэг нь сайн шиддэг бол нөгөөх нь самбараас сайн бөмбөг авдаг гэх мэт. Миний бодлоор Монголын бүх багийн тоглогч бүр сайн боловч нэг баг болж тоглож чаддаггүй. NBA-гийн D лигт орохоосоо өмнө би коллежийн багтаа хамгийн их оноо авдаг хүн байсан. Харин NBA-д бол өөр, тэнд надаас өөр мундаг оноо түүгчид олон байгаа.
NBA-гийн онцлог бол тэнд байгаа тоглогч бүр өөрийн үүргээ сайн мэддэг. Нэг тоглогч сайн шидэж чаддаггүй байлаа гэхэд асуудал биш. Тэр сайн холбогч эсвэл самбараас бөмбөг авдаг хүн байж болно. Эсвэл тухайн багийг сэргээгч байж болно. Ер нь тоглогчид бие биедээ итгээд өөрсдийн үүргээ сайн ухамсарлах юм бол сайжирна.
Жишээ нь Крис Жонесийг Төв ургац багт орсны дараа тоглогчид нь өөрсдийн үүргээ сайн ойлгож эхэлсэн. Хэнд хэзээ дамжуулалт өгөх, хэзээ хэнээр гоол хийлгэх гээд. Тиймдээ ч тэдний баг одоо лигийг түрүүлж байна. Тэгэхгүй бол талбай дээр гарч ирчихээд бөмбөг авч шидээд оноо авахын төлөө тоглох юм бол дээрдэхгүй. Би мэргэжлийнх, эсвэл сайн шиддэг гээд амиатаж болохгүй. Багийнхандаа итгэх хэрэгтэй.
-Монголын лигт тоглоход бэрхшээлтэй зүйл юу байв?
-Шүүлт. Шүүгч нар заримдаа сайн байдаг. Заримдаа үгүй. Шалтгаан нь тэдний зарим нь туршлагагүй байх. Энд ямар байдгийг мэдэхгүй. АНУ-д лав шүүгчдийг тусгай сургуульд сургаж, бэлтгэдэг. Тоглогчид өөрийн гэсэн орон зайтай байх ёстой ч Монголд тэгдэггүй. Шүүгчид ч тоодоггүй. Би самбараас бөмбөг авах гэж байхад намайг нэг тоглогч бариад байж байхад хэн ч тоохгүй. Энэ бол алдаа. Энэ бол засч болохоор маш жижигхэн асуудал. Асуудлыг шийдчихвэл лиг сайжирна шүү.АНУ-д бол шүүгчдийн шийдвэртэй санал нэг бус байвал тоглолтын бичлэг үздэг. Тэндээс хэний зөв бурууг нь мэдэж авдаг. Би гэхдээ үүнд дасч байна. Бусад тоглогчид чадахгүй байх шиг байна.
-Самбарт хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Чу Мадуамбум мөн үү?
-Тэгж хэлж болно. Чу их хөгжилтэй бас их чадварлаг залуу. Тэр NBA-д мөн драфтлагдаж байсан. Бид их дотно. Чу болон Жонатан Блэктэй их ярилцдаг. Чу бол өсөж дэвших боломжтой залуу тоглогч гэж би хардаг.
ААВ МИНЬ НАМАЙГ 20 ЖИЛ САГС ТОГЛОХЫГ ДААЛГАСАН
-Сагсан бөмбөгийн спортод олон жил оршин тогтнохын тулд өөрийгөө хэрхэн дайчилж байна?
-Өөртөө их анхаарч ус их уудаг, гүйдэг, үсэрдэг, биедээ шаардлагатай массаж зэргийг байнга хийлгэдэг. Намайг бага байхад аав маань олон жил сагс тоглосон тоглогчдын гол нууц нь биеэ сайн анхаардагт юм гэж хэлдэг байсан. "Чи 20 жил сагс тоглоно шүү" гэж бас байнга сануулдаг байлаа. Хэдэн настай байх нь хамаагүй бие чинь л хэвийн байвал сагсыг мэргэжлийн түвшинд тоглож болно. Тоглогчид бие нь дийлэхээ больсон үед юмуу маш олон удаа гэмтэл авч байсан тохиолдолд тоглохоо больдог.
-Тэгвэл та хэд дэх жилдээ сагс тоглож байна вэ?
-Мэргэжлийн сагсан бөмбөг тоглогчийн хувьд 13 дахь улирал. Тэрнээс бол сагсыг амьдралынхаа туршид тоглож байна.
-Дахиад долоон жил байгаа юм байна?
-Тиймээ. Тэгж найдаж байна. Надтай хамт тоглож эхэлсэн олон найз маань биедээ анхаарал тавиагүйгээс тоглохоо больсон. Тэд надад "Чи ч ёстой мөрөөдлөөрөө амьдарч байна шүү. Гоё байна" гэж хэлдэг. Одоог хүртэл тоглож байгаадаа мэдээж их баярладаг.
-Таны сагсан бөмбөгийн гараа их гайхалтай эхэлсэн юм билээ. World Youth games наадамд АНУ-ын багт тоглож 1998 онд алт, 1999 онд хүрэл медаль хүртсэн. Сагсан бөмбөгийн эх орон гэгдэх Америк гүрнийг төлөөлж тоглох боломж хэрхэн олдсон талаараа ярьж өгөхгүй юу?
-Үнэндээ миний анхны хайр бол бэйсбол байсан. Миний авга ах намайг “Чи өндөр учраас сагс тоглох хэрэгтэй гээд л миний гарт сагсан бөмбөг бариулчихсан. Жил ирэх тусам сайжирсаар нэг л мэдэхэд ангидаа болон сургуульдаа хамгийн шилдэг нь болчихсон.
Тухайн үед Дэлхийн өсвөрийн наадамд оролцохын тулд 300 гаруй хүүхдээс зөвхөн 12-ыг л сонгосон. Энэ нь надад маш их урам зориг өгсөн. Шилдгүүдийн тоонд орсноор миний өөртөө итгэх итгэл нэмэгдэж бас алтан медаль хүртсэн. Тэр алтан медалийг ээж маань одоог хүртэл хадгалдаг шүү.
NBA-ГИЙН БОСГО ДАВАХ ХҮРТЛЭЭ 15 БАГТ ТОГЛОСОН
-2000-2004 онд De Paul коллежид суралцаад төгсөх жилээ NBA драфтлагдаж чадаагүй зөв үү?
-Тэр зуны төлөвлөгөө NBA-д драфтлагдах байсан ч би чадаагүй. Магадгүй энэ нь эрт бэртэл авсантай холбоотой байх. Ямар ч баг бэртсэн залууг драфтлахаасаа эмээнэ. Учир нь, тэд ирээдүйд юу болохыг таашгүй. Хамаг мөнгөө тухайн залууд зараад л байдаг, нөгөөх нь цаашдаа хэр тоглохыг хэн ч мэдэхгүй. 2004 онд драфтлагдаж чадаагүй ч би сагсан бөмбөгөө хаяагүй.
Би сэтгэл санаагаар унахгүй өөдрөг байхыг хичээсэн. Хамгийн гайхалтай нь миний эргэн тойронд байсан хүмүүс. Ялангуяа миний гэр бүл надад цааш ахих урам зориг өгч, байнга дэмжсэн юм. NBA-гийн босго давах хүртлээ 15 багт тоглосон. Надад үнэхээр хэцүү байсан. Би сагс тоглож эхэлсэн цагаасаа л “Ээжээ би NBA-д тогломоор байна” гэж хэлдэг байлаа. Хэдийгээр олон оронд тоглож байсан ч миний мөрөөдөл бол NBA л байсан.
-NBA-д хүрэхийн тулд та Ази, Европ, Хойд Америк, Австрали гээд та тасралтгүй тоглосон. Улс орнуудын онцлог юу байв?
-2004 онд коллежээ төгсөөд Италийн лигт тоглосон. Надад мөнгөний асуудал тулгардаг ер нь их хэцүү байсан. Гэрээ санаад л. Удалгүй би тэндээс яваад Серб улсын лигт тоглосон. Серб сагсчид биеийн хүч сайтай мөртлөө ур чадварын хувьд муу байсан.
Филиппин улсын лигт тоглоход надад арай дээр байсан. Ядаж л тэнд яаж сагсан бөмбөг тоглохыг мэддэг. 2005 онд Өмнөд Солонгос улсын лигт тоглоход үнэхээр гайхалтай байсан. Би ер нь ихэвчлэн Азийн орнуудаар тоглож байсан юм байна лээ. Филипин, Солонгос, Хятад одоо Монгол гээд л. Азид сагсан бөмбөг миний төсөөлж байснаас илүү их хөгжсөн байсан.
-2005 онд БНСУ-ын багт тоглож байхад NBA-гийн D лигт тоглох санал тавьсан. Таны хүсэн хүлээж байсан зүйл учраас маш их баярласан байх?
-Мэдээж энэ чинь миний мөрөөдөл байсан шүү дээ. Би олон орны лиг дамжиж тоглосон ч миний ганц л мөрөөдөл NBA байсан. Түүндээ хүрч чадсандаа одоо ч баяртай байдаг.
-Цаашлаад “Seatle super sonics”, “Memphis” багуудад тоглож эхэлсэн...?
-Гайхалтай байсан. Мэдээж энэ бол дэлхийн хамгийн шилдэг лиг. Сеатлд би Ray Allen, Shawn Lewis гэх мэт залуустай тоглож байсан. Тэд надаас арай хөгшин, туршлагатай учир олон зүйлийг зааж өгсөн. Ялангуяа Ray Allen надад NBA –гийн талаар, хэрхэн мэргэжлийн болох талаар гэх мэт их зүйл заасан. NBA-д Чикаго хотын залуус их байсан нь надад хурдан дасахад тусласан.
NBA-гийн улирал урт учир олон зүйлсийг мундаг залуусаас сурч болно. Memphis багт өнгөрүүлсэн хугацаа бас л гайхалтай жил байлаа. Ер нь NBA-н баг бүрт тоглож байсан дурсамж минь сайхан. Ахлах сургуульдаа хамт тоглож байсан найзууд минь хамт байсан нь бүр ч амар байлаа. Учир нь би тэдний тоглолтыг, тэд минийхийг мэднэ.
ДӨРВӨН ХҮҮТЭЙ БОЛОХЫГ ХҮССЭН Ч ОХИДТОЙ БОЛСОН
-Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?
-Миний аав 64 настайдаа хоёр жилийн өмнө өнгөрсөн. Тэр тамирчин байсан. Миний ээж воллейбол тоглодог. Одоо 61 настай. Миний тамирчний ур чадвар ээжээс минь өвлөгдсөн. Тэр маш сайн үсэрдэг. Би их олон төрлийн спортоор хичээллэдэг байсан. Бэйсбол, хөлбөмбөг тоглодог байсан ч би их өндөрддөг байсан. Би арван настай байхдаа л өндөр байсан учраас 24, 25-тай залуустай хамт тоглодог байсан. Би айлын том. Доороо таван эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй.
-Хөөх, өнөр өтгөн гэр бүл байна. Гоё санагдлаа?
-Мэдээж гоё. Заримдаа ч утсаа салгаад явмаар санагддаг шүү. /инээв.сур/ Миний хоёр эмэгтэй дүү над руу байнга залгадаг.
Аль нэг улс руу явах болгонд юм авчраарай гэж захидаг. Манай эрэгтэй дүү нар сагс тоглодог ч сайн биш. Би гэрийхэн дотроо анхны мэргэжлийн сагсчин. Миний хувьд дөрвөн охинтой. Дөрвөн хүүтэй болохыг хүссэн ч чадаагүй. Хамгийн том нь 13-тай, бага нь дөрвөн настай. Бага маань их хатуужилтай магадгүй сагсчин болох байх. Учир нь охидыг харахаар эелдэг зөөлөн, уян байдаг ч тэр тийм биш. Тэр сагс тоглох дуртай, ширээн дээгүүр харайлгана. Яг л эрэгтэй хүүхэд шиг. Миний охид ухаалаг төдийгүй өөр, өөр зан ааштай. Би өнөр өтгөн гэр бүлд өссөн болоод ч тэрүү олуулаа болохыг мөрөөддөг байсан. Мөрөөдөл минь ч биелсэн.
-Охидоо их санаж байна уу?
-Мэдээж. Гэхдээ заримдаа надад завсарлага хэрэгтэй байдаг. Тэр завсарлагаа би Монголд байх хугацаандаа авчихдаг гэж хэлж болно. Мэдээж би гэр бүлтэйгээ хамт байх үедээ огтхон ч төвөгшөөдөггүй л дээ.
-Таны хувьд 44 номерыг маш олон жил эзэмшиж байгаа юм билээ. Утга учрыг нь тайлбал?
-Үнэндээ миний дуртай тоо бол дөрөв. Ахлах сургуульд байхаасаа 44 номерыг эзэмшсэн. Би багадаа Kenyon Martin гэх залуугийн тоглолтыг харж өссөн. Тэрээр 2001 онд NBA-д нэгээр драфтлагдаж байсан. Хүмүүс миний тоглолтыг түүнийхтэй их харьцуулдаг. Тэр бас дөрвөн нойморыг эзэмшдэг байсан. Хэрвээ би дөрвөн номер эзэмших боломжгүй бол 44 номерыг авдаг. Магадгүй миний харж өссөн тоглогч дөрвөн номерыг эзэмшдэг дээрээс нь миний дуртай тоо дөрөв болоод ч тэрүү би 44 номерыг эзэмшдэг.
-Сагс тоглохоо больчихвол юу хийх вэ?
-Дасгалжуулагч болно. Энэ бүх сурч мэдсэн юмаа бусадтай хуваалцах юмсан гэж хүсдэг. Би одооноос дасгалжуулагч болох гараагаа эхэлж байгаа гэж бодож байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье.