Ирэх долоо хоногийн пүрэв, баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 21, 22-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.
- 4 сарын 21-нд ТЭГШ тоогоор төгссөн,
- 4 сарын 22-нд СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн засаг даргын 2016.04.15-ний өдрийн А/286-р захирамж гарсан байна.
Энэ өдрүүдэд Ази Европын парламентийн түншлэлийн уулзалт болох тул тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн цифрээр хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулна гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Түүнчлэн дээрх өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны авто машин /10 тонноос дээш/-ыг 06:00-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглох юм байна.