“Тогтвортой аялал жуулчлал ба олон үндэстний хоолны фестиваль”-ийг СЭЗДС-ийн санаачлагаар маргааш зохион байгуулахаар болжээ.
Уг арга хэмжээг БОНХАЖЯ, Кипр улсын Никозиагийн их сургууль, БНХАУ-ын Шандони аялал жуулчлал, зочлохуйн үйлчилгээний коллеж, СЭЗДС-ийн Зочлохуйн үйлчилгээний менежментийн хөтөлбөр, Голландын засгийн газрын тэтгэлэгт “тогтвортой аялал жуулчлал” судалгааны төслийн баг хамтран хийж байгаа аж.
Монгол улсад тогтвортой аялал жуулчлал болон зочлохуйн үйлчилгээг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх, олон талын оролцоот Тогтвортой аялал жуулчлалын нийгэмлэг байгуулах, Кипр, Япон, Хятад, Монгол тогооч нарын бэлтгэсэн олон үндэстний идээ шүүс, зоогийн соёлыг ирсэн зочдод танилцуулах, амтлуулах зорилготой бөгөөд аялал жуулчлал, зочлохуйн үйлчилгээний салбарын 150 гаруй төлөөлөгч урилгаар оролцох юм.
Семпиозумын үеэр салбарын бодлого, өнөөгийн байдал, дэлхий нийтийн чиг хандлагын талаарх “Тогтвортой аялал жуулчлалын шинэ үзэл баримтлал ба аялал жуулчлалын шинэ төрлийг бий болгох асуудал”, БОНХАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга “Монгол улсын аялал жуулчлалын төрөөс баримталж буй бодлого” илтгэл, “КИПР болон БНХАУ-ын аялал жуулчлалын өнөөгийн байдал”, “Үндэстнийг брэндчилэхэд аялал жуулчлалын салбарын гүйцэтгэх үүрэг”, “Бизнесийн тогтвортой хөгжил: Тогтвортой аялал жуулчлал төслийн танилцуулга”, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх институциональ бүтцийн шаардлага” зэрэг илтгэлүүдийг Киприйн Никозиагийн их сургууль, БНХАУ-ын Шандон коллежийн эрдэмтэн багш нар, СЭЗДС-ийн багш судлаачид, гадны зочид төлөөлөгчид хэлэлцүүлэх юм байна.
Симпозиум СЭЗДС-ийн С байрны дөрвөн давхарт 10:00-17:00 цагт болно.