-Танин мэдэхүй-
XXI зуунаас тэдний зураг дэлхийн томоохон үзэсгэлэн худалдаан дээр тооцоолж барамгүй их үнээр борлогдох болж, тэдний зохиол бүтээл олон орны дунд сургуулийн хөтөлбөрт багтаж, тэдний туурвисан хөгжим дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудад эгшиглэх болсон.
Гэвч тэдний амьд ахуй үед зэмлэл, буруушаал, олон нийтийн таагүй уур амьсгалаас өөр сайшаал байдаггүй байв. Хожим алдаршсан аугаа яруу найрагч, хөгжимчин, зураачдын дийлэнхийнх нь хувь заяа шударга бус байсан юм.
"Бурхнаас заяасан авъяасыг хөгжихөд нь туслах хэрэгтэй, харин жирийн хүн өөрөө өөрийгөө хөгжүүлдэг" гэдэг.
Гагцхүү авъяас билигтэй хүн бүр амьд ахуйдаа тусламж, дэмжлэг авч чаддаггүйгээс гадна зөвхөн түүнийг нас барсных нь дараа эргэн тойрныхон нь гэнэт түүнийг санаж, түүний бүтээл туурвилыг магтан сайшааж, хэрэглэж эхлэх нь элбэг.
Суут хүн алдар нэр, хэргэм зэргийн төлөө тэмцдэггүй, ийм замыг эрэлхийлдэггүй болохоороо ч өнгөрсөн үедээ алдаршдаг талтай. Жинхэнэ суутнууд урлаг, уран зохиолд бүхий л амьдралаа зориулан хүчин зүтгэхдээ шагнал, хөрөнгө хуримтлуулах гэж буй бүтээлийн төлөө бүтээж амьдардаг байжээ.
Хожим алдаршсан аугаа бүтээлчдийн дийлэнх нь ашиг, сонирхлоо бодолцсон бол амьдралаа аварч, сайн сайхнаар төгсгөх бүрэн боломжтой байсан.
Винсент Ван Гог
Нас барснаасаа хойш алдаршсан нэртэй хүмүүсийн нэг бол Нидерландын зураач Винсент Ван Гог. Түүнийг хүлээн зөвшөөрөгдөөгүй суутнуудын билэг тэмдэг гэж тооцож болно. Тэрбээр уран зураг худалдаалдаг нэгэн фирмд худалдаачнаар ажилладаг байх үедээ уран зураг сонирхож эхэлжээ. Ингээд зураг зурах ажилд шамдан ажлынхаа хажуугаар илүү мөнгө олдог болов. Үүнээс хойшхи түүний амьдралын намтар янз бүрээр бичигдсэн байдаг.
Тухайлбал, илүү түгээмэл тархсан нэг хувилбарт Винсент бүтэлгүй дурлалтай учирч, ажлаа орхин шашинд автсан гэсэн байдаг. Ирээдүйн аугаа зураач шашны номлогч болжээ. Гэвч тэрбээр энэхүү ажлаа албан хүчээр, арай л гэж биелүүлдэг байсан тул сүмийн төлөөлөгчид хуурмаг номлогчоос салахын түүс болов. Тэр үед Ван Гог урлаг, гар урлалд хүч үзэхээр шийджээ. Гагцхүү түүнийг ойлгох нэгэн энд байсангүй.
Өнөө үед алдарт зураачийн ердөө 850 уран зураг, олон тооны сийлбэр, гар зураг олны хүртээл болсон бөгөөд тэрбээр амьд ахуйдаа “Бяцхан улаан усан үзэмнүүд" гэдэг ганц зургаа найздаа худалджээ.
Нэгэн удаа Ван Гогт зургийнхаа үзэсгэлэн худалдааг нэгэн кафед зохион байгуулах зөвшөөрөл олджээ. Гэвч эл үзэсгэлэнгээс тэрбээр нэг ч худалдан авагч олж чадсангүй. Эцэст нь түүний уран зургуудын дийлэнх нь хаягдан үрэгдэх юмуу хуучин зургийг дарж дээр нь шинэ зураг зурах хүсэлтэй хүмүүст бэлэг болон очсон байна.
Гэтэл орчин үед зургийн мастерийн дээж бүтээлүүд дэлхийн хамгийн алдартай музейн хамгийн хүндэт газарт байрлаж байна. Тэдгээрийг хувийн цуглуулгадаа байлгах, үзэсгэлэн худалдаан дээрээс үнэ хаялцан худалдан авах, байгаа газраас нь хөндийрүүлэх хүсэлтэй олон баячууд, урлагийн шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрт бий.
Түүний бүтээлүүд дэлхийн бусад алдартан Пикассо, Мунк, Сезанна нарын шилдэг бүтээлийн дээжистэй эн зэрэгцдэг гэдгийг тайлбарлах шаардлагагүй.
Стендаль
Нас барсныхаа дараа алдаршсан хүмүүсийн жагсаалт зохиолчдыг ч тойрсонгүй. Францын нэрт зохиолч Стендаль амьд ахуйдаа дөнгөж хэсэгхэн хүмүүсийн хувьд оюунлаг, танхимын авъяастан төдийхнөөр сайшаагдаж байсан бол өнөөдөр түүнийг францын уран зохиолын сонгодог хэмээн өргөмжлөх болсон.
Түүний бичих туршлага түүнийг амьд ахуйд амжилт дагуулсангүй. Түүний нууцхан авъяасыг магтан бичсэн Бальзакийн үгс ч нөхцөл байдлыг өөрчилсөнгүй. Түүний суу билгийг тухайн үед аугаа Бальзак олж харсныг анхаарах хэн ч байсангүй.
Стендаль гудамжинд цус харвалтын оноштойгоор нас барсан гэдэг. Гэтэл түүний намтарт Германы харъяат олноо танигдаагүй, шүлэгч нас баржээ гэж тэмдэглэсэн байна. Франц Улс өөрийн харъяат хамгийн алдартай зохиолчдынхоо нэгийг ийнхүү анзааралгүй алдсан байна.
Стендаль амьдралынхаа сүүлийн жилүүдийг уран бүтээлийн олз омог арвинтай ч нэн ядуу байдалтайгаар өнгөрүүлсэн гэдэг.
Франц Кафка
Мөн л сонгодог уран зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг Франц Кафкагийн бүтээлийг өдгөө сая сая хүн амтархан уншдаг. Түүнийг амьд ахуйд нь хэн ч суу билигтэн, дэлхийн хэмжээний алдартай зохиолч болно гэж төсөөлөөгүй нь гарцаагүй.
Кафка хүмүүст таалагдаж, хүлээн зөвшөөрөгдөхөөргүй байсны нэг шалтгаан нь түүний зан ааштай холбоотой гэх нь ч бий. Тэрбээр хүнтэй харилцахаас жийрхдэг, ганцаардмал, сэтгэл санааны хүнд байдалтайгаараа ялгардаг байснаас гадна олон хүнд өвчнийг тээж явжээ.
Тиймдээ ч амьд ахуйдаа хэдхэн өгүүлэл хэвлүүлж амжсан ч тэдгээр нь мөн л олны сонирхлыг гойд татаагүй байна. Тиймээс зохиолч нас барахын өмнө бүх зохиолоо устгахаар шийдэж, энэ тухай найздаа захидал гүйцэлдүүлэхийг гуйжээ. Гагцхүү найз нь түүний хүсэлтийг ёсоор болгоогүй төдийгүй бүхий л гар бичмэлийг нь хэвлүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн байна.
Кафкагийн зохиолууд шуугиан тарьж эхэллээ. Тэрбээр өнөөдөр дэлхийн хамгийн алдартай зохиолчдын нэгд зүй ёсоор багтаж байна. Кафкатай янаг амрагийн холбоотой байсан эмэгтэй түүний амьдралынх нь сүүлийн өдрүүдэд хамт байсан агаад хүсэлт ёсоор нь олон тооны гар бичмэлийг устгаснаа хожим харамсан ярьсан байдаг.
Жон Китс
Дэлхийн уран зохиолын түүхэн дэх шилдэг уянгын зохиолчдын нэг, яруу найрагч Жон Китс алдартан болохоосоо хэдхэн сарын өмнө насан эцэслэжээ.
Залуухан, билэг танхай найрагч сүрьеэ өвчтэй байсан бөгөөд тухайн үед эл өвчний эсрэг эм, бэлдмэл байгаагүй тул залуухнаараа хорвоог орхисон байна. Тэрбээр ахархан хугацаанд уран зохиолын карьер хийх үедээ олон нийтийн санааг илэрхийлдэг байсан томоохон шүүмжлэгчдээс нэг ч магтаалын үг сонсоогүй аж. Харин ч эсрэгээрээ түүний шүлгүүдийг шүүмжилсэн өгүүллүүд нийтлэгдэж байв.
Китс дөнгөж 25 настайдаа хорвоог орхилоо. Түүнийг нас барсны дараахан түүний шүлгийн түүврийн ном хэвлэлтээс гарав. Гэтэл түүний бүтээл уншигчдын дунд аянга буух мэт ниргэлт хийн алдаршиж, шүүмжлэгчид түүнийг үнэхээр суутан байжээ гэхээс өөрийг хэлж чадахгүй байлаа.
Артюр Рембо
Мөн л эрт хорвоог орхисон яруу найрагч Артюр Рембо эрт үеийн өнгөрсөн үедээ алдаршсан төлөөлөгчдийг бодвол арай л азтай.
Суу билигт залуу хархүүг шинэ Шекспир хэмээн өргөмжилж, гайхалтай алдрыг түүнд бэлэглэсэн юм. Гэвч Рембо ид бичиж эхэлдэг 20 насандаа бичих ажлаа орхин алт олборлогч, жуулчин болохоор замд гарчээ. Гэвч түүний аз туршсан эл ажил түүнд сайн сайхныг авчирсангүй.
Рембо 37 настайдаа эмнэлэгт нас баржээ. Аяллын үед хөлөө гэмтээсэн нь түүний амь насыг авах шалтгаан болсон байна. Рембог нас барсны дараа түүний шүлгүүд өөрийгөө хараал идсэн "яруу найрагч" хэмээн нэрлэсэн бусад найрагчдын бүтээл шиг алдаршиж эхэллээ. Түүний бүтээлүүд өдгөө дэлхийн яруу найргийн алтан сан хөмрөгт хүндтэй байр эзэлдэг.
Модест Мусоргский
Оросын нэрт хөгжмийн зохиолч Модест Мусоргскийн нэр бүхий л цаг үеийн алдарт хөгжимчидтэй адил төвшинд жагсдаг ч түүнийг амьд ахуйд энэхүү алдар нэрний өчүүхэн хэсэг ч байсангүй.
"Борис Годунов", "Хованщина" зэрэг алдарт дээж бүтээлүүдийн эзэн Мусоргский өөр олон бүтээл дээрээ насан эцэслэтлээ ажиллаж байгаад дуусгалгүй хорвоогоос одсон гэдэг.
Стиг Ларссон
Орчин үеийн утга зохиолын орон зайд ч өнгөрсөн үед нь алдаршуулах тохиолдол үргэлжилсээр буйг шүүмжлэгчид сануулсаар байгаа.
Шведийн нэрт зохиолч Стиг Ларссоны түүхийг тэдгээрээс дурдаж болно. Ларссон бүхий л амьдралынхаа туршид Стокгольмын нэгэн жижиг сонинд ажилласан бөгөөд сэтгүүлчийн ажлынхаа хажуугаар уран зохиолын төрөл бүрийн салбарт хүч үздэг байжээ.
Тэрбээр роман, өгүүллэг, тууж, жүжгийн зохиол бичиж, телевиз радиод уран илтгэгчийн журмаар зохиолоосоо танилцуулдаг байв.
Ларссон насан эцэслэхийнхээ өмнөхөн "Мянган жилийн ой" гурамсан зохиолоо бичсэн нь уран зохиолын ертөнцөд шуугиан тарьж түүнийг эцсийн удаа баярлуулсан юм.
Үнэндээ Ларссон гурамсан зохиол бус 10 боть зохиол бичих санаатай байсан ч дөнгөж эхний гурваа л бичиж амжсан байна. Тэр ч атугай тэрбээр эл бүтээлийнхээ эрхийг нэгэн алдартай хэвлэлийн газарт худалдсан бөгөөд номоо гарахаас нь өмнө нас баржээ.
Тэгэхээр дэлхийн хэмжээний алдар, номын борлуулалтын асар их ашгаас өмнө хорвоог орхисон гэсэн үг. Өнгөрсөн онд европчууд Ларссоны бүтээлийг хамгийн ихээр уншсан гэсэн статистик үзүүлэлт бий.
Ц.Мөнхжаргал