АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн анхны дүн мэдээ гарлаа. Хамгийн цөөн сонгогчтой Нью Хампширт орших Диксвилл Нотч тосгоны сонгуулийн хэсгийн хорооны дүнгээр нийт 21 сонгогчоос 15 сонгогчийн саналаар Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Обама ялалт байгуулсан байна. Харин Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Ж.Маккайн ердөө 6 хүний санал авчээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн эхний дүн мэдээ гардаг Нью Хампширт орших Диксвилл Нотч тосгон нь ердөө 21 сонгогчтой. Учир нь энд ердөө 75 хүн оршин суудаг юм.
Хамгийн түрүүнд санал хураалтын дүн гардаг учраас 1960 оны сонгуулийн өдрөөс хойш энэ тосгон хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байсаар иржээ.
Энэ нутагт Ерөнхийлөгч Ж.Буш хоёр ч удаагийн сонгуулиар ялалт байгуулж байсан юм. Тэрээр 2000 онд 80 хувиар /21 сонгогч Ж.Бушийн төлөө, 5 сонгогч А.Горын төлөө саналаа өгч байсан/ ялж байсан бол 2004 оны сонгуульд 73 хувиар /19 хүн Ж.Бушийн төлөө, 6 хүн Ж.Керригийн төлөө саналаа өгч байсан/ тус тус ялалт байгуулж байсан билээ.
М.Жаргал