Өмнөговь аймгийн Онцгой Комиссын Шуурхай Штаб хуралдаж цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлгөөн түр хязгаарлах шийдвэр гаргалаа. Тодруулбал 2020 оны 12-р сарын 12-ны 14:00 цагаас 12-р сарын 13-ны 09:00 цаг хүртэл аймаг сумаас гарах хөдөлгөөнийг түр хаажээ.
Өнөөдөр буюу 12-р сарын 12-нд Улаанбаатар хотоос зорчигч тээврийн 4 автобус 156 хүнтэй Даланзадгадад очих юм. Цаг агаарын байдлаас шалтгаалан маргааш өглөөний 09:00 цаг хүртэл аймгийн төвөөс гарах хөдөлгөөн хаасантай холбогдуулан орон нутгийн иргэд, оюутан залуусыг АОК-оос бэлтгэсэн тусгаарлах байранд хонуулах аж.
Цар тахлын халдвар голомтлон гарч буй газраас ирсэн иргэд онцгойлон хичээж орон нутгаа халдваргүй, ногоон бүс байлгахын төлөө холбогдох журмыг сахин мөрдөхийг Аймгийн онцгой комиссоос уриалж байна.
Түүнчлэн цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдсан тул зорчин явагчдыг болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.