Их урлагийн тайзнаа гялалзаж яваа дуучин бүсгүй Т.Баясгалантай ярилцлаа. Түүний уран бүтээл, үзэл бодлын ертөнцөөр аялаарай.
-Олны танил болоогүй байсан Баясгалан, одоо миний
урд сууж байгаа Баясгалан хоёр ялгаатай юу. Аль зэрэг өөрчлөгдсөн бол?
-Би их азтай.
Оюутан байхаасаа урлагийн алтан тайзтай
танилцаж, “найзалж” эхэлсэн. Тухайн үед оюутан хүн олны өмнө дуулаад явна гэдэг ховор тохиолдол
байсан. Үнэхээр “эзэн хичээвэл заяа
хичээнэ” гэгчээр их хөдөлмөрлөж, хичээсний дүнд урлагийн ертөнцөд амжилттай явж
буй нэгэн гэж би өөрийгөө боддог. Мэдээж энэ амжилт миний эргэн тойронд буй хүмүүстэй салшгүй
холбоотой.
Олны танил болоогүй Баясгалан өнөөдрийн Баясгалан хоёр мэдээж насны хувьд өөрчлөлт орсон. Уран бүтээлийн хувьд арвин болсон. Зан аашийн хувьд гэвэл ер нь хүн гэдэг чинь гэр бүлийн хүмүүжлээрээ насан туршдаа явчихдаг юм шиг санагддаг. Миний ээж намайг сайхан ухаалаг өсгөсөн гэж боддог. Ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд чадлынхаа хэрээр л ухаантай байхыг хичээдэг. Мэдээж би бурхан биш. Алдаа оноо гаргасан л байх. Хамгийн гол нь алдаа бага гаргахыг хичээнэ. Эргээд харахад харамсахааргүй л амьдрах юмсан гэж боддог.
Одоо бодоод байхад би хүмүүстээ харилцах харьцаан дээрээ их анхаардаг, хүнийг танихдаа арай илүү мэдрэмжтэй болсон юм болов уу гэж бодож байна. Энэ бол зан аашийн өөрчлөлт биш жаахан ухаажиж байгаа юм болов уу. Аливаа асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандахаа больсон. Өөрийгөө, зүрхээ, сэтгэлээ чагнадаг болсон. Энэ чадварыг эзэмшихэд бясалгал надад их нөлөөлсөн. Сарантуяа багш маань их нөлөөлсөн. Анх олны танил болоод ирэхээрээ жаахан хөөрөх гээд, их тийм дэврүүн сэтгэлтэй байсан. Хэтэрхий дэврүүн, сэтгэл хөдлөлтэй болчих вий гэж бодоод бясалгалд явсан. Энэ маань их сайн нөлөөлсөн. Тэгэхээр одоо бол ямар ч байсан сэтгэлийн хөөрлөөр аливаа зүйлд хандахаа больсон.
-Уучлаарай та олны танил хүн үү. Эсвэл нөгөө яриад байдаг од гэдэг нь үү?
-Од гэдэг
үг утгагүй санагдаад байдаг юм аа. Од
гэдэг тэнгэрээр дүүрэн байгаа. Нэг их дурлаад байх үг биш. Би бол уран
бүтээлээрээ хүмүүст танигдсан тийм л хүн.
Харин нар, сар гэж яривал Норовбанзад гуай, Цогзолмаа гуай зэрэг
хүмүүсийг хэлнэ.
-Баясгалан
юунаас хамгийн их айдаг вэ?
-Хүн гомдоохоос
их айдаг. Ээжийгээ гомдоогоод, нулимсыг нь үзэх вий гэхээс би хамгийн их айж
явдаг.
-Сонин хэвлэлээр янз янзын л юм бичигдэх юм. Дээрх
хариулттай чинь холбоотой нэг зүйл уншиж
байснаа саналаа. “Баясгалан, Жавхлан
хоёр тусдаа дуулах болсон шалтгаан нь Баясгалан ээждээ маш муухай ханддаг. Хонхны
баяраараа ээжийгээ хөөгөөд явуулж байсан. Түүнийг харсан Жавхлан Баясгалантай хамтарч дуулахаа больсон” гэсэн
байсан даа.
-Энэ тухай нэг
сониноос уншиж байсан. Тэр сониныг үнэхээр үзэн ядсан. Миний Хонхны баяраар
миний ээж л ирвэл тэр хамгийн аз жаргалтай мөч байх болно. Ээж минь намайг
сургуулиа төгсөөд, хонхоо зүүгээд гараад ирэхийг таван жил хүлээсэн. Тийм
болохоор би тэр сэтгүүлчийг үзэн ядаж байна. Чи эх хүнээс төрөөгүй юу гэж тэр
сэтгүүлчээс асуумаар байна. Эсвэл чи ээжийгээ үзэн яддаг байх л гэж хэлмээр
байна.
-Сайхан хариулт байлаа. Угаас олны танил хүмүүсийн
хувийн амьдрал хамгийн сонирхолтой
байдаг. Ер нь тэгээд янз янзын юм зөндөө л бичигдэх юм.
-Хэсэг бүлэг сонин байдаг юм аа. Тэд хүнийг нээрээ шороонд
булагдтал бичих юм. Тэр сонингууд дээр бичигддэг, муулуулдаг хүмүүс ч гэсэн их
сайн мэдэж байгаа даа.
Тэдэнд хандаж хэлэхэд Баясгалан гэдэг хүнийг үзэгний үзүүрээр дарах гэж байгаа бол маш том эндүүрэл юм. Миний уран бүтээл, амьдрал тэр муухай үгсийн бараан сүүдэр, үнэн худал үзэгний мөрнүүдэд хэзээ ч дарагдахгүй. Үнэхээр миний тухай янз янзын юм бичээд нэгдүгээр нүүрэндээ тавиад сонин чинь борлогдож байгаа бол “ээ чааваас даа” гэж хэлмээр байна.
Нөгөө талаараа тэр хүмүүс бүгдээрээ Монгол улсын иргэн. Миний Монголын иргэн гэж бодохоор тэд нарт ч гэсэн хайртай. Бүх Монголчууддаа хайртай учраас.
-Шинэ үеийн нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучинг таныг гэвэл нэг их хүн татгалзахгүй байх. Энэ орон
зай хэр удаан үргэлжлэх бол?
-Угаасаа л ар араасаа авъяаслаг хүмүүс төрж гарч ирж
байдаг хуультай. Хамгийн гол нь Баясгалан гэдэг дуучин өөрийн гэсэн үнэнч
фэнүүдтэй. Үүндээ 100 хувь сэтгэл хангалуун явдаг. Энэ хамгийн чухал.
-Нийтийн дуу их хүчтэй сэргэсэнд СУИС-ийн танай
ангийг их нөлөөлсөн гэж ярьдаг юм билээ.
- Дуучин Хонгорзул, Баянмөнх, С.Жавхлан,
Чулуунбаатар гээд маш сайн дуучид
манай ангиас төрсөн. Үе үеийн төгсөлтөөс
хамгийн сайн анги байж чадсан гэж би бардам хэлмээр байна. Багш нар ч тэгж
ярьдаг байсан. Хажууд сайн сайн хүүхдүүд байхаар хүн өөрөө хөглөгдөнө, бяцхан
цагаан атаархал төрж, хүн өөрийгөө илүү их дайчилдаг. СУИС-даа үнэхээр үлгэр
жишээ тийм анги байсан шүү.
-Та чинь арван жилийн хоёрдугаар сургууль төгссөн
бил үү?
- Тийм ээ.
Нэгээс аравдугаар анги хүртлээ сурсан. Төрмөнх гээд дуу хөгжмийн багш байсан.
Тэр багш маань бас их нүдтэй. Урлагийн үзлэг, олон нийтийн ажилд язгуур урлаг,
гоцлол дуун дээр Баясгалан гэдэг хүн
зоолттой л байдаг байлаа. Багаасаа хуучир, ятга хөгжим дардаг байсан. Ер нь маш олон сайн багш нарынхаа хүчинд өнөөдөр
ингэж явж байгаа. МУГЖ дэд профессор Найдалмаа гэж гайхамшигтай багш маань
байна. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэгчээр оюутан байхдаа хүмүүсийн
танил болоогүй байхдаа хаа явсан газраа
л багшийнхаа нэрийг их барьдаг байсан үе санагдаж байна. Би Найдалмаа багшийн
шавь гээд л.
-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулаач?
-Уран бүтээлийн
олз омог ихтэй байгаа. Өнгөрсөн таван
жилийн хугацаанд жил дараалаад таван цомог гаргалаа. Одоо дан ээжийн дуунаас бүрдсэн “Сүүний
үнэртэй ээж минь Мөнхийн дэргэд байгаасай”,
“Зүрх мартахгүй” гээд зургаа, долоо дахь цомгууд дээрээ ажиллаж байна.
Мөн кино концертуудаараа DVD гаргаж байгаа. Хамгийн сүүлд МУСГЗ яруу найрагч
З.Түмэнжаргалын шүлэг, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Билэгжаргалын хөгжим “Цахилж яваа гөрөөс” киноны “Дуулж л явъя даа” гэдэг дууг клиптэй
болголоо. Энэ кино надад их таалагддаг
байсан юм. Миний хайрлаж явдаг МУСТА жүжигчин Өлзийхүү эгч гол дүрд нь
тоглосон. Киног нь мантожлаад клип хийлгэсэн. Сүүлийн үеийн бас нэг таатай
мэдээ гэвэл ариун Ганга мөрөн рүү ээжтэйгээ хамт очоод ирсэн. Ганга мөрөн Мөнгөний орд газраар урсдаг, гурван жил
болоход ус нь мууддаггүй, дэлхий даяараа
тэнгэрээс буусан хур гэж шүтэж явдаг
тийм сайхан мөрөн юм билээ. ...Ариун
Гангын усаар угааж Ачийг тань хариулах
юмсан даа гэж дуу байдаг ш дээ.
Үүнийг биелүүлсэндээ их баяртай байгаа.
“Сүүний үнэртэй ээж” дууныхаа клипийг тэнд очиж хийгээд ирсэн.
-Таны уран бүтээлийг хараад байхад ихэнх дуу чинь
ээжийн тухай байх юм. Ингэж таараад байна уу. Эсвэл өөрөө сонгож дуулдаг юм уу?
- Баясгалангаар
л энэ ээжийн тухай дууг дуулуулмаар байна гэж хүмүүс их ирдэг. Миний хоолойнд
тохирохоор, ухаарлын сайхан үгтэй дуунууд
байх юм бол дуртай хүлээж авдаг. Мэдээж ирсэн дуу болгоныг дуулна гэж
байхгүй л дээ. Эсвэл сайхан шүлэг байвал хөгжмийн зохиолч нартаа уулзаж, ая
зохиолгоод дуулах явдал ч бий.
-Хараад байхад манай нийтийн дуунууд поп стиль рүү
дөхөөд байгаа юм шиг ээ.
-Хөгжмийн
найруулгын хувьд жаахан өөрчлөлт орж байгаа нь үнэн. Жишээ нь би өөрийгөө нас насны сонсогчидтой
гэж боддог. Жаахан хүүхдүүд ч их. Наян настай буурлууд ч байдаг. Мөн залуучууд
ч их байгаа. Тэд нартаа ухаарлын, хайрын үгтэй дуунууд дуулахын тулд сүүлийн
үед поп чиглэлийн дуунууд дуулж байгаа. Тухайлбал “Зүрх мартахгүй”, “Уучлалтаар шагнаач”,
“Санах тусам”, “Зөвхөн чамдаа” зэрэг дуунууд байна. Эдгээр дууг яг нийтийн дуу
гэж хэлэхэд бас жаахан хэцүү. Ийм дуунууддаа клип хийлгэхдээ ч гэсэн арай өөр хийхийг боддог. “Санах
тусам”, “Зүрх мартахгүй” зэрэг дууны
клип нийтийн дуунуудад урьд өмнө хийгдэж байгаагүй клип болж чадсан. Тиймээс ч
он дараалаад оны шилдэг клипний шагнал авсан. Ер нь клип гэдэг тухайн дууг амилахад их чухал. Онцолж ярьвал “Ботгоны дуу” байна. Энэ дууны клип гэхэд
богино хэмжээний кино шиг л болсон. Ямар ч эхээс төрсөн, ээжтэй хүн, хүүхэд аль
аль нь энэ клипийг үзээд нулимс унагадаггүй юм аа гэхэд, хоолой нь зангирдаг
байх аа.
-Баясгалан тайзан дээр байхдаа юу мэдэрдэг вэ?
-Би нэг юманд
их баярлаж явдаг. Намайг тайзан дээр гараагүй байхад миний дууны нэрийг, миний
нэрийг хэлэхэд үзэгчид алга ташиж эхэлдэг. Намайг дуулж дуусаад орчихсоны дараа
алга ташдаг. Энэ мэдрэмж бол уран бүтээлч
болгоны мэдрээд байх мэдрэмж биш. Маш азтай, буянтай хүмүүс үүнийг
мэдэрдэг байх. Үүгээрээ их бахархаж явдаг. Яг тайзан дээр байх үедээ алдаагүй сайхан дуулах юмсан,
дууныхаа үгийг хүмүүст маш тод хэлж, ойлгуулах гэж хичээдэг.
-Баянхонгороор үнэ, төлбөргүй аялан тоглосон гэж
дуулсан юм байна.
-Тийм ээ. Баянхонгор
аймгийн Говийн бүсийн есөн сумаар очиж, тоглолтоо хийсэн. Говийн сумууд нь
хоорондоо их зайтай, зам нь их бартаатай байдаг. Баянхонгор аймаг бол ээжийн
маань нутаг. Би чинь багадаа энэ нутагт зуныхаа амралтаар очиж, аргал түүгээд
дуугаа дуулаад явдаг хүүхэд байлаа. Салхи руу харж дуулахад ямар байна. Хажуу
тийшээ хараад дуулахад ямар байна гээд салхитай, хадтай харьцаж их дуулдаг
байсан. Энэ бас надад их нөлөөлсөн байх гэж боддог. Долдугаар анги хүртлээ
зуныхаа амралтыг тэнд өнгөрүүлдэг байлаа. Тиймээс ч би энэ нутгийнхаа уул,
усыг, ард түмнийг баярлуулах ёстой гэж боддог байсан. Жүжигчид, уран
бүтээлчидтэй хамт очиж тоглолтоо хийсэн. Яг л Улаанбаатарт хийдэг тоглолтоо
тавьсан. “Баясгалан танай суманд очиж тоглоно” гэсэн чинь хүмүүс нь итгэхгүй,
оччихоод “үнэгүй тоглоно” гэхээр бүр итгэхгүй байсан.
Энэ аялан тоглолтод Хонгор нутгийн иргэд маань их баярласан. Миний хойноос дандаа залбирч байна гэсэн. Би миний араас биш миний ээжийн араас залбирч байгаарай гэж гуйсан. Мөн очиж амжаагүй байгаа сумын иргэддээ заавал очиж, тоглолтоо хийнэ ээ гэж амлаж байна.
-Таньд хамгийн ихээр гомдож явдаг хүн бий
юу?
- Дайсан хамгийн ойр байдаг гэж үг байдаг даа. “Хос хун” сонины
Туяа гэж эмэгтэйд би их гомдсон. Энэ хүн миний сайн найз байсан. Тэгтэл миний хамгийн
хүчтэй дайсан болсон. Туяаг саяхан ээж болсон гэж сонссон. Гомдчихсон болохоор
баяр хүргэж амжаагүй л байна. Гэхдээ бид ямар мянга наслах биш. Хэрвээ чи
ухаарсан бол надтай нэг уулзаж болох л юм гэж танай сайтаар чинь дамжуулж
хэлмээр байна. Ямар ч байсан ээж болсонд
баяр хүргэе. Хүнийг уучилна гэдэг маш том буян байдаг гэсэн.
-Та ааш муутай хүн үү?
-Би өөрийгөө
нэг их энхийн цагаан тагтаа болгохгүй ээ. Ааш гаргамаар зүйл байвал аашлалгүй
яахав дээ. Гэхдээ надтай муудалцсан хүн ер нь ховор доо. Хүнтэй хэрүүл хийх гээд ч юм уу, өдөөд яваад
байдаггүй. Санамсаргүй байдлаар хүн гомдоочих вий гэхээс их айдаг шүү.
-Өглөө гэрээсээ гарахдаа, өөртөө юу гэж хэлдэг вэ?
-Өглөө ер нь
сэрэнгүүтээ л хүрд эргүүлдэг. Бас заавал нэг хүж уугиулдаг. Тэгээд л гэрээсээ
гардаг.
- Чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэх хүн чинь хэн
бэ. Хамгийн түрүүнд мэдээж ээжийгээ хэлэх байх.
-Бурхандаа тэгж
хэлнэ.
-Бурханы тухай их ярих юм. Ээжийн хүмүүжил үү?
-Би чинь эмээ,
өвөө дээрээ өссөн болохоор ёс жудаг гэдэг юмыг их сайн суралцсан. Бага байхад болдог юм гэж бараг байхгүй байлаа ш дээ.
Өвөө, эмээгийн маань үеийн хүмүүс их шүтлэгтэй байсан. Шүтвэл шүтсэн шиг л
шүтэх хэрэгтэй л дээ. Гэрээрээ дүүрэн алтан бурхан тавьчихаад, ёс жудаггүй хүн байхыг алийг тэр гэхэв. Миний буурал аав,
ээж хоёр уулга алдахаараа одоо ч гэсэн “төрийн минь сүлд өршөө” гэдэг. Энэ
хүмүүжлээр л хүмүүжсэн. Үүнтэй холбойтойгоор дуучин болсноороо хамгийн их
бахархаж явдаг зүйл бол Бурхан багшийн ариун чандрын өмнө “Бурхан багшийн
зүрхэн тарни”-ийг дуулсан явдал. Бурхан багшийн чандрыг гаргаж ирэх эрхтэй
Италийн Ганчинрембүчи багш “Дэлхий дээр
маш олон дуучин байдаг. Чи хамгийн азтай нь” гэж хэлж байсан. Энэ бол миний
амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг.
Мөн 2006 онд Далай багш Монголд
айлчлан ирэхэд Төрийн соёрхолт, МУАЖ хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын
хөгжим, Болор цомын эзэн яруу найрагч
Ичинхорлоогийн шүлэг “Мөргөлийн
түрлэг” гэж сайхан дууг Их тэнгэрийн
аманд очиж дуулж өгч байсан. Миний дууг
сонсохын тулд өөрийнхөө амьдралаас таван минутыг зарцуулсан тэр агуу хүн босож
байгаад миний дууг сонссон. Би үүнд маш их баярлаад, баярласандаа хоолой
зангирч байсан. Гар барьчихаад бараг юунд ч хүргэхгүй өргөөд ээж, буурал аав,
ээж хоёр луугаа очиж байлаа.
-Соёлын тэргүүний ажилтан цолыг үеийнхнээсээ
хамгийн түрүүлж авч байсан. Энэ үеийн сэтгэгдлээсээ яриач?
- Мишигжав
гэдэг хүн миний тоглолтон дээр энэ цолыг надад гардуулж, тэмдгийг минь зүүж өгч байсан. Энэ цолыг авчихаад дараагийн
дуу дээр нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Түвшинжаргалын
Баясгалан гэж Цоодол ах зарлаж билээ. Тэр үед би ёстой жингүйдчихсэн юм шиг л гарч байсан. Миний хөл
хаана ч байгаа юм. Шалан дээр байсан ч
юм уу, үгүй ч юм уу. Худлаа ч юм шиг санагдаад. Тоглолт, тайзан дээр энэ цолыг
авч байсан хүмүүс л энэ мэдрэмжийг мэдэх байх. Яг ярих гэхээр багадчих гээд
байна л даа.
-Залуу
хүн. Боловсролоо дээшлүүлье гэж бодож л байгаа байх.
-Санхүү эдийн
засгийн дээд сургуулийнхан миний тоглолтын
үеэр сургуульдаа суралцах урилга өгч байсан. Билэгдлийн чанараар сурч байгаад
нэг диплом өвөртлөөд авъя гэж бодохгүй байна. Угаасаа тэр сургууль ч бас тэгээд
явсан хүнд диплом өгдөг сургууль ч биш. Ажлаа нэлээн сайн цэгцэлж байгаад сурна
гэж бодож байгаа. Хүмүүс тийм сайхан урилга өгч байхад. Амандаа орсон шар тосыг
хэлээрээ түлхэхтэй адил зүйл болох байлгүй. СУИС-ийнхаа магистрт сурч байгаа
гээд л яриад байдаг. Төгсөх зав ерөөсөө гардаггүй. Гэхдээ ямар ч байсан
төгсөнө. Чанартай төгсөхийн тулд жаахан хойш тавиад байгаа.
-Сүүлийн
асуултыг таньд үлдээе.
-Монгол хүн
гэдэг эцэг эхийн бүлээн хайранд бүүвэйлэгдэж, ээжийн бүлээн сүү залгилж өссөн
ард түмэн. Тийм болохоор их сайхан сэтгэлтэй байдаг. Цөөхөн хэдэн чадал муутай сэтгүүлчийн худал үгэнд
битгий итгээрэй. Та бүхний хүндэлж хайрлаж явдаг хүний тухай муулаад биччихсэн
байвал тэр сонинг битгий худалдаж аваарай. Миний Монголын ард түмэн үүнийг
мэргэн ухаандаа тунгаах биз. Одоо аливаа зүйлийг сургаар шийддэг цаг өнгөрчихсөн.
Мөн хилийн чанадад байгаа нутаг нэгтнүүддээ Монгол орон чинь та бүхнийг дуудаж байгаа. Тэр тусмаа боловсрол, мэдлэг олж авахаар суралцаж байгаа оюутнууд, ажил хөдөлмөр хийж байгаа залуучууд та бүхэн минь монголдоо маш их хэрэгтэй байна. Заавал эх орондоо ирж эх орныхоо төлөө ихийг хийгээрэй гэж аминчлан хэлмээр байна. Энэ сарын сүүлээр би Япон явна. Үүний дараа арванхоёрдугаар сарын дундуур европын долоон орноор тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ үеэр та бүхэнтэйгээ уулзах ерөөл тавъя. Мөн тэгээд танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
Ярилцсан Ч.Болортуяа