Хэрвээ танд цоо шинэ технологийн санаа байгаа бол Дубайд хэрэгжүүлэх боломж бий. Инновацийг дэмжих, инновацийн төв болох зорилго өвөртөлсөн Дубай хот долоон жилийн дотор дэлхийн хамгийн шинэлэг хот болно гэж хунтайж Мухаммед Бин Рашид Аль Мактум төсөөлж байгаа.
Дэлхийн хамгийн өндөр байшин, хамгийн том их дэлгүүр, цор ганц долоон одтой зочид буудал гээд байхгүй юм үгүй болсон Дубай хот энэ зунаас өөрийгөө жолооддог, нэг хүний суудалтай нисдэг такси үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Дэлхийн засгийн газрын дээд хэмжээний чуулганы үеэр хотын Зам, тээврийн агентлагийн тэргүүн Маттар Аль Таер зорчигч тээврийн дрон үйлчилгээ нэвтрүүлэх гэж буйг мэдэгджээ.
Тэрээр “Энэ дрон зүгээр нэг загвар биш. Бид Дубайд нисгэж, туршилт хийсэн” гэсэн байна. Өнгөрсөн 2016 оны CES үзэсгэлэнгийн үеэр Хятадуудын танилцуулсан EHang 184 дроныг тэд ашиглахаар төлөвлөжээ.
Лас Вегаст туршилтын нислэг хийсэн энэхүү дрон 100 хүртэлх килограмм жинтэй хүнийг суулгаад, 160 км/цагийн хурдтайгаар, нэг бүтэн цэнэгээр 50 км зай туулж чадна.
Дрон таксинаас гадна 2020 онд Дэлхийн Үзэсгэлэнг зохион байгуулах гэж буй долоон Эмиратын нэг Дубайд гурван жилийн дараа давхар бүр нь 360 градус эргэдэг тэнгэр баганадсан барилга баригдах гэж байна.
2008 онд Израйл-Итали гаралтай архитектурч Девид Фишерийн санаачилсан 80 давхар өндөртэй “Динамик Цамхаг”-ийн давхар нь бүр нь бүтэн эргэж чадах юм. Бүгд тус тусдаа эргэж чадах учраас гэрийн эзэн давхрынхаа эргэлтийн хурдыг тохируулах, хүсвэл зогсоох бүх тушаалыг ердөө дуу хоолой таних системд хэлэхэд л хангалттай.
Ийм ч учраас сууц бүрийн үнэ нь 30 сая ам. доллар байх аж. Энэ мэтээр Дубай дэлхий дээрх хамгийн өндөр хөгжилтэй, хамгийн үнэтэй, хамгийн зугаатай, хамгийн хот болох зорилгоо алхам алхмаар биелүүлж байна.
Харин энэ хооронд Арабын Нэгдсэн Эмиратад дэлхий дээрх гайхамшигт хот нь хангалтгүй санагдаж, 100 жилийн дараа гэхэд Ангараг дээр хот байгуулахаар төлөвлөж эхэлжээ.