Өнгөрч буй 2016 онд Wikipedia хуудсанд “Винсент Ван Гог”, “2016 онд таалал төгсөгсөд” зэрэг хамгийн их өөрчлөгдсөн нийтлэлүүдийг Wikimedia зарлалаа.
Энэ жилийн хамгийн олон өөрчлөгдсөн хуудаснуудын дунд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хуудас хүртэл багтжээ. Түүнчлэн алдарт зураач Винсент Ван Гогийн нийтлэлийг дөрвөн нийтлэгч нийт 3551 удаа зассан аж.
Тэдний нэг “Modernist” хэмээх нэртэй хэрэглэгч “Ван Гогийн тухай олон арван жилийн турш хүмүүс буруу ойлголттой байж, түүний тухай хүмүүс буруу орчуулж, дахин орчуулж, буруу судалж, дахин судалж явсаар өнөөдрийг хүрчээ. Тийм ч учраас түүний тухай хамгийн тодорхой, мөн чанарыг нь илэрхийлэх ойлголт өнөөдрийг хүртэл байхгүй” гэсэн байна.
Ван Гогоос гадна энэ жил Девид Бови, Принц, Мухаммед Али, Фидель Кастро нарын үхэлтэй холбоотой нийтлэл хамгийн их орж, “2016 онд таалал төгсөгсөд” нийтлэлийг нийт 18230 удаа засварлажээ.
Энэ жилийн хувьд Аргентины телевизийн шоу болох “Bailando 2015” нийтлэл хамгийн их өөрчлөгдсөн эхний арван нийтлэлийн нэг болсон бол “Их Британичууд 2016 оны зуны олимпд” нийтлэл наймдугаар сард 1578 удаа өөрчлөгдсөн аж.
Харин Wikimedia сангаас энэ оны эхээр бүх цаг үеийн хамгийн их өөрчлөгдсөн хуудас нь АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийн нийтлэл байсан гэдгийг зарлаж байв. АНУ-ын 43 дахь ерөнхийлөгчийн тухай нийтлэлийг Wikipedia нээгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 45862 удаа өөрчилжээ.