Японы газар зүй, тэнгист судалгаа хийдэг “JAMSTEC” төрийн агентлаг нь 23 сая жилийн өмнө живсэн гэх “долоо дахь тив”-ийг судлах ажиллагааг эхлүүлэх гэнэ.
Одоогийн Шинэ Зеланд нь живсэн тивийн 5-7 хувийн газар нутгийг хамардаг байна. Харин үлдсэн хэсэг нь далайн гүнд 4.5 сая ам километр хавтгай талбайг эзэлдэг гэсэн таамаг байдаг аж.
Судалгааг 2019 онд эхлүүлэх бөгөөд дэлхийн хамгийн гүнд өрөмдлөг хийж байсан “Тикю” гэх төхөөрөмж бүхий хөлөг онгоцыг ашиглах юм.
Тухайн хөлөг онгоц 2014 онд Номхон Далайн 3058 метр гүнд өрөмдлөг хийж байснаараа дээд амжилт тогтоож байжээ.
Өрөмдөх ажлын үр дүнд живсэн тивийн хэмжээг зөв тогтоох зэрэг олон асуултад хариу өгөх гэнэ.
Эх сурвалж: НГ