Баянхонгор аймагт их хэмжээний цас орж, цасан шуурга шууран цаг агаарын нөхцөл хүндэрч үзэгдэх орчин хязгаарлагдсан.
Үүнтэй холбогдуулан аймгийн төвөөс Улаанбаатар хот хүрэх замыг хязгаарлалаа. Мөн тус аймгаас бусад аймаг, сумд руу гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хорьсон байна.
Автотээврийн үндэсний төвөөс өнөөдрийн хуваарийн дагуу Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын чиглэлд үйлчилгээнд гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хоригложээ.
Иймд зорчигч, жолооч онцын шаардлагагүй бол дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг зөвлөж байна.