Канадын Ньюфаундлэнд арал дээрх Феррилэнд хот руу цуврах жуулчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Учир нь маш үзэсгэлэнтэй, аварга том мөсөн уул тус хотын эрэгт ойртон иржээ.
Канадын Си БиСи Ньюз сувгаар мэдээлж байгаагаар Улаан өндөгний баярын өдрүүдээр хөвж буй мөсөн уулын зургийг дарж, өөрийн нүдээр үзэх гэсэн иргэд Феррилэнд хот руу орох замд түгжрэл үүсгэжээ.
Ньюфаундлэнд болон Лабрадор мужийн эрэг дагуух газрыг нутгийнхан “Мөсөн уулсын өргөн чөлөө” хэмээн нэрийддэг аж. Энд жил бүрийн хавар Арктикаас салсан олон тооны мөсөн уулс хөвөн ирдэг юм байна.
Энэ удаа эрэгт ойртон ирсэн аварга мөсөн уул хөрсөнд суусан учраас эндээсээ холдохгүй байх хэмээн Феррилэнд хотын дарга Эйдриан Кавана ярьсан байна. Мөсөн уул хотын эрэгт ингэж ойрхон ирсэн нь жуулчдад зураг авах ховор боломжийг олгож өгчээ.
Мөсөн уулсын дийлэнх хэсэг нь усан доор байдаг учраас эрэгт ойртон ирсэн мөсөн уул хөрсөнд суух магадлал өндөр байдаг гэнэ. Канадын аялал жуулчлалын компаниудын хувьд энэ маш сайн мэдээ юм.
Атлантын далайд хэдэн зуун мөсөн уулсын нүүдэл эхэлсэн талаар мэдээлж байгаа ба энэ нь “Мөсөн уулсын өргөн чөлөө”-ний улирал өнгөрсөн жилүүдийнхээс эрт эхэлснийг харуулж байна.