Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр 1000 дахь даваагаа авлаа. Тэрбээр энэхүү амжилтаараа мэргэжлийн сүмо бөхийн түүхэн дэх хамгийн олон даваа авсан бөхчүүдийн гуравдугаарт бичигдэж эхэллээ.
Озэки Кайо 1988-2011 онд 1047 даваа, Ёкозүна Чиёнофүжи 1970-1991 оны хооронд 1045 даваа гэсэн амжилтаар тэргүүлдэг байна.
Тэрбээр энэхүү амжилтынхаа талаар "Та бүхэнтэйгээ баяр хуваалцая гэж бодлоо. Монгол хүн, монгол хүү Японы хоёр домогт бөхтэй зэрэгцэж 1000 дахь даваагаа өнөөдөр авлаа. 1000 даваа гэдэг бол олон жилийн хөлс хүч хөдөлмөр. Бие өвдөх, гэмтэж бэртэх гээд янз бүрийн бэрхшээлийг даван туулж энэ бүхний ард гарсан. Дэлхийн даяар тархсан Монголчууд болон сүмог дэмждэг бүх хүмүүстэй 1000 дахь давааны баяраа хуваалцаж байгаадаа баяртай байна. Дараа, дараагийн барилдаандаа улам их хичээх болно. Та бүхэн минь үргэлж дэмжиж туслаарай" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.