Латин Америкийн 12 орны Засгийн газраас Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчнийхнийг улс оронд нь үүсээд буй хурцадмал байдлыг намжаах зорилгоор яриа хэлэлцээ хийх зорилгоор хэлэлцээний ширээнд суухыг уриалжээ.
Мексикийн Гадаад хэргийн яамны цахим хуудаснаа хамтарсан мэдэгдэл гаргасан аж. Дээрх холбоотой баримт бичгийг Бразил, Гватемал, Гондурас, Колумб, Коста-Рика, Мексик, Панам, Парагвай, Перу, Уругвай ба Чили улсын Засгийн газар ийн сайшаан дэмжсэн аж.
Тэд мэдэгдэхдээ “Бид тус улсад өрнөөд буй хурцадмал байдлыг анхааралтай ажиглаж байна. Тиймээс сөрөг хүчин болон эрх баригчид улс төрийн хэлэлцээ хийхийг уриалж байна” гэв.
Сүүлийн үед Венесуэл улсад эдийн засгийн гүн хямрал тулгараад байна. Тус улсын Үндэсний сонгуулийн зөвлөлөөс Ерөнхийлөгч Н.Мадурод итгэл үзүүлэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах байсныг түр хойшлуулжээ. Урьдчилсан байдлаар тус улсад аравдугаар сарын 26-28-ны хооронд болох байв. Гэвч энэхүү санал хураалтыг тодорхой бус хугацаагаар хойшлуулжээ.
Сөрөг хүчний хяналтад байдаг парламет нь өнгөрсөн мягмар гарагт Венесуэлийн Төрийн тэргүүн Н.Мадурог огцруулах асуудлыг хэлэлцэх санал тавьжээ. Ингэхдээ уг санал асуулгыг нээлттэй явуулахыг санал болгосон байна.
Эх сурвалж: ИТАР-ТАСС