Өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ өдгөө хэвийн ажиллаж байгаа, тэтгэвэртээ гараагүй ахмад буурлууд цөөнгүй.
Гэхдээ та мэс заслын эмчийн мэргэжлээрээ ажиллаж, бүр 90 насны босгыг давах гэж буй хүнтэй тэр бүр таарахгүй л болов уу. Москвагийн Рязань хотын эмнэлэгийн мэс заслын эмч, 89 настай Алла Левушкинаг танилцуулж байна. Тэрээр өдөрт дунджаар дөрвөн хагалгаа хийдэг их эмч. Тиймээ та зөв уншсан, тэрээр өдөрт дөрвөн хагалгааг ахалж хийдэг ба эмчийн мэргэжлээрээ ажиллаад өдгөө 67 жилийн нүүрийг үзэж, дунджаар 10 мянга гаруй хагалгааг хийжээ.
“Тэтгэвэртээ гарах бодол байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Эмч болно гэдэг мэргэжил төдий биш юм, энэ бол тухайн хүний амь амьдрал л гэсэн үг. Би ажиллахаа больчихвол хэн хагалгаа хийх вэ” хэмээн хариулжээ.
Одоогоор түүнийг дэлхийн хамгийн өндөртэй настай мэс заслын эмч хэмээн тодорхойлоод буй. Урт насны нууцыг асуухад “Нууц гээд байхаар зүйл байхгүй дээ. Би юу хүссэнээ л иддэг. Заримдаа инээж хөхөрч, уйлж гуних ч үе байдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.