Дэлхийн түүхэд арванхоёрдугаар сарын 09-нд болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.
1979 оны арванхоёрдугаар сарын 09. "Smallpox" өвчин устсаныг зарлав
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 10 жилийн турш хэрэгжүүлсэн вакцинжуулалтын үр дүнд "Smallpox" өвчин устсаныг 1979 оны арванхоёрдугаар сарын 09-нд албан ёсоор зарласан.
Уг өвчнийг туссан хүмүүсийн нас барах магадлал 30 хувьтай ба албан ёсоор устгаж үгүй болсонд тооцсон цорын ганц халдварт өвчин юм.
18-р зууны үед Европын нас баралтын гол шалтгаануудын нэг байсан уг өвчний эсрэг вакциныг 1796 онд Английн эрдэмтэн Эвуард Женнер бүтээсэн.
Бусад халдварт өвчинтэй харьцуулахад вирус нь зөвхөн хүний биед амьдардаг, шинж тэмдэг нь хурдан илэрдэг тул өвчтөнийг олж тусгаарлахад хялбар, вакцины ачаар тархалтыг зогсооход амар байжээ.
1990 оны арванхоёрдугаар сарын 9. Польшийн ерөнхийлөгчөөр Нобелийн шагналтныг сонгов
1983 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн Лех Валенса 1990 оны арванхоёрдугаар сарын 9-нд Польшийн ерөнхийлөгч болсон.
Тус улс дахь анхны Үйлдвэрчний эвлэлийг байгуулсан тэрээр иргэдийн сонгуулиар шууд сонгогдсон Польшийн анхны ерөнхийлөгч юм.
Өдгөө 78 настай Лех чөлөөт зах зээлийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн ба 1995 оны сонгуульд ялагдсан.
1992 оны арванхоёрдугаар сарын 9. АНУ-ын цэргүүд Сомалид газардав
"Restore Hope" ажиллагааны хүрээнд АНУ-ын 1500 хүний бүрэлдэхүүнтэй тэнгисийн цэрэг 1992 оны арванхоёрдугаар сарын 9-нд Сомали улсын нийслэл Могадишу хотод газардсан.
Сомали дахь иргэний дайн, өлсгөлөнг зогсоох зорилготой ажиллагаанд АНУ тэргүүтэй НҮБ-ын сайн дурын цэргүүд оролцсон бөгөөд 1994 онд АНУ цэргээ татжээ.
1993 оны аравдугаар сард босогчидтой хийсэн тулааны үеэр АНУ-ын 18 цэрэг, хоёр нисдэг тэрэг сүйрсэн бөгөөд уг явдлаас сэдэвлэн "Black Hawk Down" киног бүтээсэн.