"Оюу толгой"-н гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх арга хэмжээ өчигдөр /2022.01.25/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд боллоо. Энэ төсөл үргэлжлэх ёстой, үгүй зогсоох нь зөв. Хөрөнгө оруулалтын гэрээ алдаатай, С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар "айлд" байдгаа бариад туучихсан гэх маргаан, мэтгэлцээн өнөөдөр ч үргэлжилсээр байгаа ч Оюу толгойн уурхайгаас зэсийн баяжмал экспортод гараад даруй ес дэх жилээ угтаж байна.
2012 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр "Оюу толгой" ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслол болж, Уул уурхайн сайд Д.Ганхуяг үйлдвэрийг асаах товчлуурыг дарсан. Ингэснээр "Оюу толгой" төсөл бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн үе шатанд шилжиж өнөөдрийг хүртэл төсөл амжилттай үргэлж байна. Улмаар уурхай Монгол Улсын Засгийн газар, гадаадын хөрөнгө оруулагч "Рио тинто", "Туркойз Хилл Ресурс" /хуучнаар Айвехоу Майнз/-д үр шимээ өгч буй.
Гэхдээ уурхай бүрэн ашиглалтад ороогүй байгаа. 2012 оноос хойш "Оюу толгой"-н ордын дөнгөж л 20 хувьд олборлолт явуулжээ. Үлдсэн 80 хувь нь газрын дор оршсоор, баялгийг олборлох бэлтгэл ажил, бүтээн байгуулалт өрнөсөөр өнөөдрийг хүрэв.
Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу Майнз", "Рио тинто" компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр "Оюу толгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэвч энэ гэрээнд өөрчлөлт оруулах, уурхайн цаашдын бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцэх явц сунжирснаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2013 оны долдугаар сараас асуудал шийдэгдэх хүртэл түр хугацаагаар зогсоосон.
Үүнээс гурван жилийн дараа буюу 2016 оны тавдугаар сард "Оюу толгой" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид гүний уурхайн бүтээн байгуулалтыг сэргээн эхлүүлэхэд шаардлагатай бүхий л зөвшөөрлийг авч, 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэв. Ингэснээр гүний уурхайн бүтээн байгуулалт гараанаас гарсан. Үүнээс хойш хүдрийг блокоор нураан олборлох бэлтгэлийг хийж, босоо амнуудыг барьсаар таван жилийн хугацаа өнгөрчээ.
Харин өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаж, үйлдвэрлэлийн үе шатанд шилжиж буйг зарлан, олборлолтыг эхлүүлэх анхны тэсэлгээг хийлээ. Гүний уурхайг ашиглалтад оруулснаар "Оюу толгой" ордын нийт үнэ цэнийн 80 хүртэл хувийг тэндээс олборлох юм.
Гэхдээ газрын гадаргаас 1300 метрийн гүнд зөвхөн блокчлон олборлох технологи ашиглах боломжтой аж. Энэ аргыг энгийнээр тайлбарлавал хүдрийн биетийг доороос нь тэсэлгээ хийн хөдөлгөөнд оруулж, уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан нурааж, нурсан хүдрийг доороос татан авч олборлоно гэсэн үг. Энэ аргыг дэлхийд 17 уурхай ашиглаж байгаагаас "Рио Тинто" компани хоёрыг нь удирдан зохион байгуулдаг аж.
Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх хамгийн чухал алхам нь "огтлох малтлага". Энэ нь олборлох гэж буй хүдрийн биетийнхээ дор орших уулын цулд тэсэлгээ хийж, хөдөлгөөнд оруулахыг хэлнэ. Үүний тулд эхлээд өрөмдлөг хийж, дараа нь өрөмдлөгийн цооногоо бэлтгээд, тэсрэх бодисоор цэнэглэн, алсын удирдлагаар тэсэлгээ хийнэ. Үр дүнд нь тэсэлгээ хийгдсэн уулын цул бутарч, хүнд даацын машинд ачих хэмжээнд хүртэл жижиглэгдэх аж.
ЭНЭ ӨДРИЙН ТӨЛӨӨ ТЭД АРВАН ЖИЛ ХӨДӨЛМӨРЛӨСӨН
Анхны тэсэлгээг өчигдөр /2022.01.25/ гүйцэтгэлээ. Энэ өдрийн төлөө олон жилийн хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулсан гүний уурхайн ажилтнуудын сэтгэгдэл өндөр байв.
Гүний уурхайн олборлолтын багийн ахлах мэргэжилтэн Ш.Даваасүрэн "Би 11 дэх жилдээ энэ төсөлд ажиллаж байна. Анх гэрээт компаниас ажлын гараагаа эхэлснээс хойш гүний уурхайн үйл ажиллагааг нээх энэ мөчийг л хүлээж байлаа.
Гүний уурхайн үйл ажиллагаа эхэлж байгаад үнэхээр их баяртай байна. Цаашид бидний олборлолт өдөр өдрөөс нэмэгдэж, тэсэлгээ төлөвлөгөөний дагуу хийгдээд явна. Бид гүний уурхайд ажиллах инженер техникийн ажилчдыг сургаж авч байна. Энэ бол маш хэрэгтэй практик. Блокчлон олборлох ямар ч мэдлэггүй байсан бидэнд гаднын мэргэжилтнүүд ирж зааж, сургасан. Магадгүй 10-20 жилийн дараа бид гаднын уурхайд мэргэжилтнээр ажиллах боломжтой" гэж ярилаа.
Мөн Гүний уурхайн туслан гүйцэтгэгч "Даян Контракт Майнинг" ХХК-ийн барилгын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энхтүвшин "Манай хэлтэс гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх анхны тэсэлгээг хийх бэлтгэл ажил болох барилгажилтын үйл явцад биечлэн оролцсон. Цаашид тэсэлгээг үргэлжлүүлэх бүх бэлтгэлийг хангаж, инженерчлэлийн тооцооллыг хийж дууссан.
Найз нөхөд, ар гэрийнхэнтэйгээ ярилцахад гүний уурхайн талаар мэдээлэл дутмаг байгаа нь анзаарагддаг. Баялаг нь аль хэдийнээ дууссан, гадаад руу гарчихсан гэх ойлголт дийлэнх. Гэтэл үнэндээ гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх анхны тэсэлгээг өнөөдөр л хийлээ шүү дээ. Өөрөөр хэлбэл газрын гүнд баялгийн 80 хувь нь одоо ч байгаа гэсэн үг. Тиймээс ажил одоо л дөнгөж эхэлж байна. Эгэл жирийн ажилтны хувьд гүний уурхайн олборлолт цаашид Монголын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж, эергээр нөлөөлнө гэж боддог" гэв.
"ОЮУ ТОЛГОЙ" АРД ТҮМНИЙ БАЯЛАГ. РИО ТИНТО БОЛ ЗОЧИН
Харин Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд "Өнөөдөр сэтгэл их догдолж байна. Гэхдээ нөгөө талд хэлсэн үгэндээ эзэн байж, хийх ажлаа чанартай гүйцэтгэж 2023 оны эхний хагаст уурхайгаа бүрэн ашиглалтад оруулах маш чухал хариуцлага ирж буй тул түгшүүр байна.
Энэ төсөл өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсад маш олон хэлбэрээр өгөөжөө өгсөн. Тухайлбал Монгол Улсын 2021 оны төсвийн 20 хувийг буюу 700 гаруй сая ам.доллар /2 их наяд төгрөг/-ыг "Оюу толгой" бүрдүүлжээ. Хоёрдугаарт, Монгол улсын мэргэжлийн боловсон хүчин дэлхийд гарч байна. Манай ханган нийлүүлэгч нар дэлхийн хэмжээний хөдөлмөр аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлж байгаа. Тиймээс "Оюу толгой" компаниар дамжиж дэлхийн соёл Монголд орж нэвтэрч байна.
Хөрөнгө оруулагч тал үргэлж мөнгөө гаргаж ажил хийж байна. Тэд гүний уурхайг ашиглалтад оруулснаар олборлолт дөрөв дахин өсөж, борлуулалтын орлогоос зардлаа хасахад хангалттай ашиг үлдэнэ гэж бодож байгаа.
Харин ашгийн хувьд яривал хөрөнгө оруулагчид энэ төсөл рүү мөнгө оруулсаар байгаа. Тэдэнд өнөөдөр "Оюутолгой"-оос авсан ашиг байхгүй. Хөрөнгө оруулагч тал үргэлж мөнгөө гаргаж ажил хийж байгаа.
Ил уурхайн үйл ажиллагаа үргэлжилж байна. Үүний хажуугаар гүний уурхайн маш том бүтээн байгуулалт хийгдэж байгаатай холбогдуулаад мөнгөний урсгалыг бодвол хасахтай яваа. Хөрөнгө оруулагчид ирээдүйд гүний уурхайг ашиглалтад оруулснаар олборлолт дөрөв дахин өсөж, борлуулалтын орлогоос зардлаа хасахад хангалттай ашиг үлдэнэ гэж бодож байгаа. Мэдээж Рио Тинтод ашиг үлдэх учраас энэ хөрөнгө оруулалтыг хийж байгаа шүү дээ. Түүнээс ашиггүй бизнест хөрөнгө оруулна гэж байхгүй.
"Оюу толгой" бол Монгол Улсын, Үндсэн хуулиараа бол ард түмний баялаг. Рио тинто бол зочин, хамтрагч мөн хөрөнгө оруулагч. Тийм учраас 30 жилийн ашиглалтын лицензийг эзэмшигч аж ахуйн нэгж, түүний 34 хувь нь Монгол Улсын өр учраас уурхайгаа хамтарч ашигтай байлгах сонирхол нийлж байна. Өмнө нь нэг нь өрөнд ороод байхаар маш их гомдолтой, дургүйцэлтэй байсан. Гэхдээ 34 хувь Монгол улсад үнэгүй ирж байгаа учраас үүнд таарсан шаардлагаа нөгөө тал тавина. Цаашид уурхайн үнэ цэнийг бууруулж болохгүй. Хэрэв үнэ цэн буурах юм бол ард түмэнд, хөрөнгө оруулагчдад, Засгийн газарт ч ашиггүй" гэж ярилаа.
Эргэн сануулахад 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын засгийн газар болон "Айвенхоу Майнз", "Рио тинто" компанийн хооронд "Оюу толгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, гарын үсэг зурснаар Монголын төр "Оюу толгой" төслийн 34 хувийг эзэмших болов.
Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болж, Монгол Улсын Засгийн газар "Оюу толгой" компанийн 34 хувийг албан ёсоор эзэмшиж эхэлсэн.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээг үндэслэж, УИХ "Оюу толгой"-н ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай 103-р тогтоолыг 2021 онд баталсан юм.
Уг тогтоолд тусгагдсан заалтууд хэрэгжиж эхэлж, гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг хийх ёслолын үеэр "Оюу толгой"-н төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд /"Эрдэнэс Оюу толгой ХХК"/ ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн батламжийг "Туркойс Хилл Ресурсес" компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатад гардуулан өглөө.
Цаашид тэсэлгээ амжилттай үргэлжилж Оюу толгой бүрэн ашиглалтад орсноор дэлхийн зэс, алтны таван том уурхайн нэг болох юм. Асар баялаг нөөцтэй энэ уурхайг 100 жил ашиглахаар төлөвлөж байгааг "Оюу толгой нэгэн жаранд" номд дурджээ.