Бидний биеийн жингийн талыг ус эзэлдэг. Биеийн шингэнээ хадгалахын тулд өдөрт 6-8 аяга ус уухыг эмч нар зөвлөдөг юм. Чихэргүй, илчлэггүй тул ус хамгийн эрүүл шингэн мөн.
Тэгвэл зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү? Энэ асуултад шууд хариулахад хэцүү.
Учир нь тухайн хүний нөхцөл байдлаас хамаарна. Сэйнт Эндрюсийн их сургуулийн Анагаахын сургуулийн профессор Рон Мауган “Гадаа халуунд биеийн хүчний ажил хийж буй хүний уух усны хэмжээ гэртээ байга эсвэл машин барьж хүнийхээс ихээхэн ялгаатай. Хүн хэдий чинээ их хөдөлгөөнтэй байна тэр хэрээр илүү ус уух хэрэгтэй” гэж зөвлөв.
Хүн хөлрөхөд биеэс нь ус, давс гадагшилдаг. Энэ үед ус их уух нь шингэний дутагдлыг нөхнө. Харин давсыг биш. Иймд бидний бие дэх ус, давсны тэнцвэрт харьцааг бий болгохын тулд бие өөрөө ажиллан, усыг шээс болгон усны хэмжээг бууруулдаг байна. Иймд уснаас илүүтэй сүү уухыг зөвлөв.
Учир нь сүү бидний биед бага боловч хэмжээгээр байх ёстой сүүний чихэр, давс, электролит агуулдаг. Мөн наргилын шүүс нь давс, кали, нүүрс ус агуулдаг тул үр дүнтэй юм байна.
Эх сурвалж: BBC