Дэлхийд өрсөлдөх Монгол агуулгыг бүтээх зорилготой "МОНГОЛ КОНТЕНТ" ХХК Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээг гардлаа.
Стандарт баталгаажуулалтын аудитыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндэсний итгэмжлэлийн байгууллага Deutsche Akkreditierungsstelle (DAkkS)-ийн ОХУ дахь итгэмжлэгдсэн түнш DQS Holding гүйцэтгэжээ.
"Монгол Контент" ХХК нь цахим сэтгүүлзүйд шинэ төрх, шинэлэг хэрэглээг нэмж GoGo.mn сайтыг 2007 онд уншигчдад танилцуулснаас хойш 14 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2016 оноос хойш Z үеийнхэнд зориулсан медиа контентыг YOLO.mn, 2017 оноос сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан боловсрол, хөгжлийн контентыг MAAMUU.mn цахим хуудсаар дамжуулан хүргэж буй төрөлжсөн цахим сувгийг хөгжүүлэгч компани юм.
Түүнчлэн ПР агентлагаараа дамжуулан албан байгууллагад маркетинг, сурталчилгааны цогц үйлчилгээг хүргэхийн сацуу дуу хөгжмийн дистрибьюшн үйлчилгээ, албан байгууллага хамт олны хурал цуглаан, баярын цэнгүүн зэргийг мэргэжлийн түвшинд зохион байгуулж ажилладаг.
Бас нэг дурдахгүй өнгөрч болохгүй үйлчилгээ бол дүрийн бизнес. Энэ салбарт 6-12 насныханд “Ногун” брэнд дүрийг бий болгосон төдийгүй хүүхэд бүрийн найз, шимтэн үздэг “Маамуу” брэндийн Аами, Таами дүрүүдийг хөгжүүлэх үндэсний төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
"Монгол Контент" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Чинзориг "ISO бол аж ахуйн нэгж байгууллагын гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанарын үзүүлэлтүүдийг хангаж буй эсэхийг хянаж, баталгаажуулах стандарт. Бид энэ стандартыг "Мобиком" групп компанийн хэмжээнд мөрдөж ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн. Харин энэ жил бид "Монгол Контент" ХХК-ийнхаа нэр дээр уг стандартын сертификатыг авахаар хөндлөнгийн аудитын шалгалтад тэнцэж, баталгаажуулж чадлаа. Нийт ажилчид, удирдлагын багийн хамт олондоо талархсанаа илэрхийлье.
Стандарт гэдэг үүрэг даалгавар өгөөд л хэрэгжүүлдэг зүйл биш. Удирдлагын багт орж ажиллаж байгаа захирал, менежер, гүйцэтгэх захирал, ажилчдын үүрэг амлалт, хийе гэсэн сэтгэлийн зориг маш чухал.
Бид цаашид үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж 2022 оны зургадугаар сард Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 270001 стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Дижитал эрин үед энэ стандарт хамгийн чухлаар тавигдаж байгаа учир бид сэтгүүлчийн бүтээлийг, оюуны өмчийг, бусад хамтрагч байгууллагын мэдээллийг IT технологиор хамгаалах зэрэг олон ажил, ахиц дэвшлийг төлөвлөж байна.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO 45001 стандартыг нэвтрүүлэхээр төлөвлөлөө. Бид чанарын баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө хичээн ажиллах болно" гэв.
Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэх нь тухайн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар тасралтгүй сайжрах, үнэ цэн, үнэлэмж нэмэгдэх ач холбогдолтой.
Бид өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг стандартчилснаар хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгахыг зорин ажиллах болно.