Засгийн газрын ээлжит хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ургацын урьдчилсан блансыг танилцууллаа. Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.
Энэ балансаас харахад, улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой. Өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажилд 7.3 мянган оюутан, сонсогчид, цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт, захиалга аж ахуйн нэгжүүдээс ирүүлжээ. Энэ хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Батлан хамгаалахын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна. Мөн Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Алтан намар” дэд төслийг хэрэгжүүлж, ургац хураалтад оюутан, залуусыг бүртгэх, аж ахуйн нэгжүүдэд зуучлах ажлыг зохион байгуулж эхлээд байна.
Мөн тэрбээр хэвлэлийн хурлын үеэр дараах мэдээллийг өгсөн юм.
Хятадын Гадаад хэргийг сайдыг Монголд айлчлах үеэр манай талаас улаан буудайн гурилыг БНХАУ-д экспорлох асуудлыг тохирсон. Энэ хүрээнд импортлогч орны тавьсан шаардлагын хүрээнд Мэргэжлийн хяналтын байууллагаас шалгалт хийж, 12 үйлдвэрийн хүсэлтийг БНХАУ-ын талд хүргүүлсэн. Улаан буудайн гурилаа энэ жилээс экспортлох боломж бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.