Эрдмийн зэргээ дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй ярилцлаа. Тэрээр 33 жилийн түүхтэй “Miss Asia USA” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй юм. Бид түүнтэй АНУ-д амьдрах, англи хэл сурах, санхүүгээ хэрхэн зохицуулдаг тухай болон хайр дурлалын харилцааны талаар яриа дэлгэлээ.
-Таны АНУ-ыг зорих шалтгаан юу байсан бэ?
-АНУ-д ирээд хоёр жил болох гэж байна. Мастерт суралцах зорилго тээж АНУ-ыг зорьсон. Гэхдээ цар тахлын улмаас мастерт суралцах төлөвлөгөө маань нэг жилээр хойшлогдсон. Одоо хэлний бэлтгэлдээ үргэлжлүүлэн суралцаж байгаа.
Гадаад хэл сурахад маш их хугацаа шаарддаг. Би АНУ-д анх ирэхдээ хэрэглээний хэдэн үгээс цаашгүй, англиар ярьж чаддаггүй байсан. Англи хэлнийхээ түвшингээ ахиулж, мастерт суралцаад төгсөх зорилгоо биелүүлчхээд Монголдоо очно гэж бодож байгаа.
Оройтож сурч эхэлсэн ч огт сурахгүй орхисноос дээр шүү дээ гэж өөрийгөө зоригжуулан гадаад хэлээ сайжруулахаар хичээж байгаа.
-Ямар чиглэлээр мастерын зэрэг хамгаалахаар зорьж байна вэ?
-Урлагийн чиглэлээр л мастер хамгаалахыг зорьж байна. Хийх дуртай, сонирхдог зүйлдээ л цаг зав, мөнгөө зарцуулна даа. Зорилгоо биелүүлчхээд төлөвлөсөн зүйлээ эх орондоо бүтээнэ гэж бодож байгаа.
-Орчинд нь очоод, нутагт нь байхаар гадаад хэлийг хялбар сурдаг гэж хүмүүс ярьдаг. Та АНУ-д очсоноор гадаад хэлний мэдлэгээ хэр сайн дээшлүүлж чадсан бэ?
-АНУ-д ирээд амьдрал үзэж байна. /Инээв/ Энэ улсын бүх зүйл нь Монголоос маань тэс ондоо. Тиймээс тэдгээрт эхнээс нь суралцаж, шинэ зүйлсийг ойлгож байгаа. Би маш яриасаг хүн. Бас бичгийн ур чадвар сайтай. Аав маань бичгийн хүн байсан болохоор ч тэр үү би бичих дуртай. Хамгийн анх АНУ-д ирээд өөрийгөө бусдад ойлгуулж чадахгүй, бусад хүмүүст буруугаар ойлгогдох мэдрэмж маш хэцүү байсан. Монголоороо ярьсан бол би яаж өөрийгөө зөв илэрхийлэх байсан бол гэж бодохоор дотор бачимддаг байлаа. Англиар юм бичих болоход мэддэг хэдэн үгэндээ захирагдаж, хэдхэн өгүүлбэр л бичнэ. Яг тэр үед англи хэлийг эх орондоо байхдаа сурч байх минь яав даа гэж бодож харамссан.
Оройтож сурч эхэлсэн ч огт сурахгүй орхисноос дээр шүү дээ гэж өөрийгөө зоригжуулан гадаад хэлээ сайжруулахаар хичээж байгаа. Эхний зургаан сар өнгөрсний дараагаас чих онгойно гэдэг шиг хүмүүсийн яриаг ойлгож, өөрийгөө ч мөн төдий хэмжээгээр боломжийн ойлгуулж сурсан.
БҮХ ЗҮЙЛИЙГ ӨӨРӨӨ ШИНЭЭР ЭХЭЛЖ БУЙ МЭТ САНАГДАХ НЬ САЙХАН
-АНУ-д анх хөл тавьж байх үеийн болон хоёр жилийн дараах өнөөдрийн Шүүдрээд ямар өөрчлөлт гарсан байна вэ?
-Энд ирээд би ганцаардаж сурсан. Гэр бүлийнхэн, найз нөхөд маань байгаа хэдий ч Монголд дассан хүрээлэл маань байхгүй учраас ганцаардах мэдрэмж хааяа төрнө. АНУ-д ирснээс хойших эхний гурван сард хэд хэдэн удаа Монгол руу буцах тухай бодсон. Ерөөсөө л маргааш билет аваад буцна гэж бодсон хүн л байв. Шинэ газарт ажиллаж, амьдрахын тулд хүн бүр л ийм сорилтуудтай нүүр тулдаг байх.
Сайн тал нь гэвэл би өөрийгөө дотроосоо хэрхэн хөгжиж байгааг сайн олж харсан. Бүх зүйлийг өөрөө шинээр эхэлж буй мэт санагдах нь сайхан. Үүнд л их баярлаж байна.
Энэ улсад даруухан хүн хожигддог юм шиг санагдсан.
Америк хүмүүс чадахгүй ч чадна гэдэг өөдрөг хандлагатай амьдардаг. Харин манай монголчууд маш даруухан. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг үг шигээ л амьдралыг санадаг. Гэхдээ энэ улсад бол даруухан хүн хожигддог юм шиг санагдсан. Эндэхийн хүн бүр өөрийнхөө чаддаг бүх зүйлийг ил гаргаж, өөрийгөө чадварлаг гэдгийг харуулахын тулд харилцааны ур чадварыг эзэмшсэн байдаг.
Би монгол хүний даруу зангаа гээчихгүй, бас бусдын дор орохгүйн тулд өөрийнхөө давуу талыг нээлттэй илэрхийлж сурахаар хичээж байгаа. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шүү дээ.
-Та хувийн санхүүгээ хэрхэн зохицуулдаг вэ?
-Би эхний зургаан сарын төлбөрөө Монголдоо бэлдчихээд ирсэн. Бусад шаардлагатай төлбөрүүдээ гэрийнхнээсээ бас хадгаламжаасаа зохицуулсаар ирсэн.
Хаана ч амьдарсан өртөг өөр, өөр байна. АНУ-д анх ирээд юм худалдаж авахдаа долларыг төгрөг рүү шилжүүлж бодоод их хэцүү байсан. Тэгээд манай гэрийнхэн “Чи долларыг төгрөг рүү шилжүүлж бодвол юу ч авч, юу ч хийж чадахгүй. Битгий ингэж бод” гээд зэмлүүлсэн. Яваандаа дасаад тийм бодлоо орхисон.
Би АНУ-д ирээд монголчууддаа найман сар орчим хугацаанд иог заасан. Иогийн багш хийсэн орлого маань их нэмэр болсон.
ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ СУРСАН ХҮН Л БУСДЫГ ХАЙРЛАДАГ
-“Miss Asia USA” тэмцээнд яагаад оролцохыг хүссэн бэ. Тэмцээний бэлтгэл хэрхэн өрнөж байгаа бол?
-Энэхүү тэмцээн нь АНУ-д амьдарч, суралцаж байгаа ази бүсгүйчүүдээс шилдгүүдийг шалгаруулдаг. Нийт 50 гаруй мисс оролцож байгаа. Уг миссийн тэмцээний талаар анх найзаасаа сонсож байсан. Би 2019 онд АНУ-д ирээд л энэ тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн. Уг нь 2020 онд шалгаруулалт нь болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон.
“Miss Asia USA” нь 33 жилийн турш тасралтгүй үргэлжилсэн уламжлалт миссийн тэмцээнүүдийн нэг юм. Төдий чинээгээрээ шаардлага өндөртэй. Дагаж мөрдөх ёстой олон дүрэм журамтай байдаг. Миний хувьд маш өндөр зардлыг гаргаж, мөн хичээл зүтгэлээ зориулж энэхүү тэмцээнд оролцож байна. Мөн олон улсын миссүүдтэй танилцаж, хүрээллээ тэлэх боломж гэж үзсэн.
Энэ тэмцээнд түрүүлсэн мисс нь урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлэг хүртдэг. Урлагийн сургуулийн тэтгэлэг авах ч юм билүү гээд өөрийгөө дайчлан хичээж байна.
Мөн дараа нь ирээдүйд энэ тэмцээнд оролцохыг хүсэж буй монгол охиддоо гүүр нь болохыг хүсэж байна. Тэмцээнийхээ бэлтгэлийг харуулж влог хийж байгаа. Хүмүүст миссийн тэмцээн бодитоороо хэрхэн зохион байгуулагддагийг үүгээр харуулна.
Өөрийнхөө биш Монголынхоо нэрээр л дуудуулах нь маш том хариуцлага. Тиймээс байж болох бүхий л чадлаараа хичээж байна.
Энэ тэмцээнд би ганцаараа биш багаараа оролцож байгаа гэж хэлж болно. Намайг маш олуулаа дэмжиж байгаа. “Hankook” косметикс миний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Мөн “Eza fashion salon” зөвхөн надад, энэ тэмцээнд маань зориулж үндэсний дээлийг маань урласан. Найз охин маань гоёлын даашинзыг маань урлаж, нүүр будалтыг холливудын алдартнуудын нүүрийг буддаг Ооноо маань хийхээр болсон. Үсчнээр мөн монгол бүсгүй ажиллаж байгаа. Ер нь чадварлаг монгол багаа бүрдүүлэн уг тэмцээнд оролцож байна.
Би нэг зорьсон зүйлдээ тууштай зүтгэдэг. Өнгөрсөндөө харамсаж амьдрах дургүй. Тиймээс яг одоодоо төвлөрч, хичээж байна.
БУСДАД ЯРИЛАА ГЭЭД МИНИЙ АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ ТУЛ ӨӨРТЭЙГӨӨ Л АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ
-Чадахгүй юм байна даа гэж бодож итгэл унтарсан үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
-Хэцүү санагдсан үедээ байгальтай ойр байхыг хичээдэг. Монголд байхдаа Богд уул руу гардаг байлаа. Сүү өргөнө. Ер нь байгальд байж, өөртэйгөө ярилцах нь маш чухал санагддаг. Хэцүү үеэ хүнд үзүүлэх дургүй. Бусдад ярилаа гээд миний асуудал шийдэгдэхгүй тул өөртэйгөө л ажиллахыг илүүд үздэг. Дотоод хүнтэйгээ ярилцаж, асуудлаа шийддэг. Хэрэггүй зангаа хаяж, хэрэгтэй зангаа өнгөлж явахыг хичээдэг. Энэ хоёр зан чанарыг ялгах гэдэг нь маш чухал. Бусдад нулимсаа үзүүлэх дургүй ч би их уйланхай. /инээв/ Ер нь төдийгөөс өдийг хүртэл би бүхий л шийдвэрийг өөрөө гаргасаар ирсэн.
-Таны сул тал?
-Би хоолны дуршил өндөртэй хүн. Хэт их идчих гээд байдаг. Амттаны “мангас”. Энэ сул талтайгаа тэмцэх гэж их зүйл болно. Идэхээ зогсоож чадахгүй байгаа хүн хөлсөө урсгаад хөдлөөд л байхаас яах вэ дээ. Амттан идэх дургүй хүмүүст заримдаа атаархдаг шүү.
Би сүүлийн 14 жил тогтмол нэг жингээ барьж байна. Бүтэн жил фитнесээр хичээллэсэн ч миний жин хэвээрээ байгаа. Манай найзууд намайг урамшуулаад “Өөх чинь булчин болсон байх” гэж байсан. Ямартай ч идэх хэнээтэй зангаа засахаар бага багаар хичээсээр л байна.
-Фитнесээр тасралтгүй хичээллээд нэг жил болж байгаа юм байна. Дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа нэг хэсэг болгоход хэрхэн анхаарсан бэ?
-Шинэ дадал зуршилтай болоход хүнээс хичээл зүтгэл их шаардана. Яг өдөр болгон шүдээ угаадагтай адил. Бид хэнээр ч хэлүүлэхгүйгээр шүдээ угаадаг шүү дээ. Яг үүнтэй адил бие чинь тухайн үйл явцад дасаад дараа нь тэрийгээ нэхэж эхэлдэг.
Анх 2009 оноос эхлэн фитнесээр хичээллэж эхэлсэн. Гэхдээ хэзээ ч ийм тууштай байгаагүй. Би байнга өвддөг, бие султай байсан. Тиймээс дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд тустай гэж бодоод фитнест явж эхэлсэн. Дараа нь 2013 оноос хойш иогоор хичээллэж, агаарын иогийн багш болсон. Иог миний амьдралын хэв маяг, хэвшил, харах өнцөгт эергээр нөлөөлсөн.
Одоо бол долоо хоногийн гурван өдөрт 1-1.5 цаг фитнес хийдэг. Бэлтгэл хийх нэг өдрөө өнжвөл дараа нь нөхөж хийдэг.
-Инстаграм хөтлөхдөө хэрхэн анхаардаг вэ. Та дагагчдынхаа тоогоор Монголдоо тэргүүлдэг уран бүтээлчийн нэг шүү дээ.
-Би яг зориулж анхаарал хандуулж хөтөлдөггүй. Гэхдээ дагагчдын тоо өсөх тусам үүнд илүү ач холбогдол өгч, шинэ контент хийх зэргээр их юм бодох болсон. Бусдад мэддэг зүйлээ хуваалцах, урам зориг өгөхийг цаашдаа хичээх болно.
ДУУГҮЙ БАЙХ НЬ ЗАРИМДАА ХАМГИЙН САЙН ХАРИУЛТ БОЛДОГ
-Цахимаас өөрийнхөө талаар уншиж байсан хамгийн худлаа зүйл гэвэл юуг нэрлэх вэ?
-Янз бүрийн худлаа зүйл олон нийтлэгддэг. Хамгийн их эмзэглэсэн нь “Эхээс биш эмнэлгээс төрсөн” гэдэг нийтлэл байсан. Хамар, хөх хийлгэж байсан зэргээр мэс засалд орсон гэж их бичдэг байсан. Олон жилийн өмнө л иймэрхүү худал мэдээллүүд гардаг байсан. Одоо ч намжсан. Миний хамрыг л ад үзсэн хүмүүс их байж билээ. /инээв/
Би эерэг шүүмжлэлийг хүлээж авч, засахыг оролддог. Харин хараалын үгтэй доромжлолыг хүлээж авч чаддаггүй. Бүх зүйлийг багаас нь эхлэн бүтээж байгаа учраас ч тэр үү хэлэх үедээ хариултаа хэлчихдэг. Заримдаа зүгээр л дуугүй өнгөрөөдөг. Дуугүй байх нь заримдаа хамгийн сайн хариулт болдог.
-Уран бүтээлийн саналууд хүлээж авч байна уу. Урлагийн салбартаа үргэлжлүүлэн юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Уран бүтээлийн саналууд ирдэг. Гэхдээ АНУ-д байгаа учраас байн байн Монгол руу очиж, зурагт орох боломжгүй учраас саналуудыг хүлээж авахгүй байгаа. Одоогийнхоо цаг хугацааг өөрийгөө хөгжүүлэхэд зориулж байна. Өөрийгөө шинээр бүтээж буй мэт сайхан мэдрэмж төрөх болсон. Цаашдаа урлагийнхаа чиглэлээр мэдээж ажиллана. Киног өөрөө хийдэг болмоор байна. Хүмүүсийг өөрийнхөө киногоор соён гэгээрүүлэхийг хүсдэг. Би урлаг судлаач мэргэжилтэй. Кино урлагт маш их дуртай. Энэ чиглэлээр ирээдүйд их зүйлийг хийхийг хүсдэг.
БИ ЯАРАН АМЬДРАЛ ЭХЭЛЖ АЛДСАН УДААТАЙ. ТИЙМЭЭС...
-Таны хайр дурлалын амьдралын талаар хүмүүс их сонирхдог. Баттай эсэх нь мэдэгдэхгүй олон мэдээлэл цахимд хөвөрдөг.
-Энэ сэдвийг хүмүүс яагаад тэгж их сонирхдогийг гайхдаг шүү. Бусадтай л адил замыг туулж байгаа. Хань болох хүнээ их судална. Яаруу гоомой алхам хийхгүй. Нөхөр болох хүндээ маш өндөр шалгуур тавьдаг.
Би одоогоор ганц бие байгаа. Олон том шалтгааны улмаас найз залуугаасаа салахаар шийдсэн. Мөн нэгнээсээ хол амьдрах хугацаанд янз бүрийн асуудал үүсдэг юм байна лээ. Итгэл алдрахаас эхлээд хэцүү. Би ганц бие болоод жил зургаан сар болсон байна.
Миний биеийн нөгөө тал болж насаараа хамт амьдрах нөхөр болох хүндээ олон шалгуур тавьдаг.
Хүмүүс гаднаас нь өнгөцхөн харахаас яг хосын харилцаанд юу болдгийг мэдэхгүй шүү дээ. Ер нь дотно харилцаагаа хүмүүст дэлгээд байвал нандин байдал нь алдагдана. Хүн бүр л хамгийн сайнаараа амьдрах гэж хичээдэг. Хэн ч хэн нэгэнтэй харилцаа тогтоохдоо дараа нь сална гэж боддоггүй. Тухайн үедээ дурлаж, хайрласан болоод л нийлдэг. Энэ бол зүгээр л амьдралын нэг хэсэг. Хоорондоо таарахгүй, итгэл алдарсан тохиолдолд цаашдаа харилцаагаа үргэлжлүүлэх хэцүү.
Миний биеийн нөгөө тал болж насаараа хамт амьдрах нөхөр болох хүндээ олон шалгуур тавьдаг. Би яаран амьдрал эхэлж алдсан удаатай. Тиймээс яарах гэдэг зүйлийг одоо ардаа орхисон.
Гэрлэлтээ батлуулсан хос ч салах тохиолдол байдаг. Би өөрийгөө буруу зүйл хийсэн гэж огт бодохгүй байгаа. Бусдад буруугаар үлгэрлэх зүйл хийгээгүй. Нэгэн үед хайрлаж явсан хүнээ би муугаар ярихгүй. Хүнээр ч муу хэлүүлэх дургүй. Маш их халамжтай сайн залуу. Бидэнд сайхан байсан цаг үе бий. Бидний харилцаа бүтэмжтэй болоогүй. Тэгээд л салсан.
Хүмүүс Шүүдрээ АНУ руу яваад л өөрчлөгдөөд найз залуугаасаа салсан гэж ярих нь бий. Ямар нэг харилцаа дуусгавар болсон гэхээр эмэгтэйг нь буруутгах хандлага түгээмэл байдаг. Үнэнийг нь бид өөрсдөө л мэдэж байхад болно. Би ямар ч харилцаанд үнэнч байхыг эрхэмлэдэг хүн.
Бидний дунд маш том асуудал үүссэн болохоор л ийм шийдвэрт хүрсэн. Амьдралд тохиолддог л нэг зүйл.
БИ ӨНГӨРСӨНДӨӨ АМЬДРАХ ДУРГҮЙ. ИРЭЭДҮЙ РҮҮ ЯАРАН ТЭМҮҮЛЭХИЙГ Ч ХҮСДЭГГҮЙ. ЯГ ОДОО ЦАГТАА Л АМЬДРАХ ДУРТАЙ
-Өөрийгөө хайрлах гэдгийг та хэрхэн ойлгодог вэ?
-Намайг “зөвхөн өөрийгөө л хайрладаг эмэгтэй” гэж бичсэн сэтгэгдлийг олон уншсан. Өөрийгөө л ганцхан хайрладаг байтлаа миний хажууд гэр бүл, найз нөхөд минь үлдэнэ гэж үү. Аливааг гаднаас нь хараад дүгнэх өөр. Мэдэхгүй бол чимээгүй л байх хэрэгтэй. Хүн өөрийгөө хайрлахгүй байж бусдыг давж хайрлана гэдэг юу л бол.
Би өөртөө маш их хайртай. Үүнтэй адилаар бусдыг яаж хайрладгийг ч маш сайн мэднэ. Өөрийгөө хайрлаж сурсан хүн л бусдыг хайрладаг. Өөрөөсөө илүүгээр бусдыг хайрлана гэдэг сонин асуудал.
Өөрийгөө хайрлах гэдэг нь өөрийгөө сонсох, таньж мэдэх, ярилцах, цагаа зарцуулахын л нэр гэж би ойлгодог. Зөвхөн гоё сайхан байх гэхээс илүүтэй өөрийгөө юу хийвэл аз жаргалтай болдог, ямар тохиолдолд сэтгэл гунддагаа ойлгох, мэдрэх нь чухал.
Энэ цаг мөч бидэнд ахиж олдохгүй. Өнөөдөр гэдэг өдөр л хамгийн үнэн шүү дээ.
Би өнгөрсөндөө амьдрах дургүй. Ирээдүй рүү яаран тэмүүлэхийг ч хүсдэггүй. Яг одоо цагтаа л амьдрах дуртай. Энэ цаг мөч бидэнд ахиж олдохгүй. Өнөөдөр гэдэг өдөр л хамгийн үнэн шүү дээ.
-Тэмцээнийх нь эцсийн шалгаруулалт хэзээ болох вэ?
-Арваннэгдүгээр сарын 20-нд тэмцээний сүүлийн шат болно. 33 жилийн түүхтэй миссийн тэмцээний титмийг эх орондоо авчрахаар маш их хичээж байна. Юуг ч амлаж чадахгүй ч өөрөөсөө гарч болох бүхий л чадлаа зориулж байгаа. Надад итгэж байгаа хүн бүрд баярлалаа.
Маш олон чадварлаг бүсгүйтэй өрсөлдөж байна. Ард нь амжилттай гарахыг зорьж байгаа. Боломжоос боломж үүсдэг. Бүх монголчууддаа баярлалаа гэдэг үгийг тэмцээний тайзнаас ам бардам хэлэхийг хүсэж байна.
Миссийн тэмцээний финал болох өдөр Поп дива дуучин С.Сэрчмаа эгч маань ая дуугаа өргөнө. Анх удаа монгол уран бүтээлч энэ тэмцээний тайзнаас уран бүтээлээ хүргэх юм. Энэ нь надад маш их дэмтэй, ханьтай санагдаж байгаа. Хүний нутагт ганцаардахгүй байх нь л жаргал шүү дээ.
Миссийн тэмцээнд оролцож байгаагаа хэлэхэд маш олон хүнээс санаанд оромгүй их урмын үгс сонссон. Бүгдэд нь маш их баярлалаа. Үг гэдэг маш хүчтэй. Бие биеийгээ дэмжиж чадвал бүгд хамтдаа урагшилна. Хүсэл эрмэлзэлтэй найз нөхөд, дүү нарыгаа “унтраачихгүй” юмсан гэж боддог.
-Миссийн тэмцээндээ амжилттай оролцоод удахгүй сайхан мэдээтэй уулзана гэж найдаж байна.
-Сайхан мэдээ дуулгахын төлөө хичээнэ ээ. Та бүхэнд баярлалаа.