АНУ-ын Миннесота мужид хурдны зам дээр шатаж буй автомашинаас нэгэн эрийг бөөндөө нийлж аварсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөв.
Машин галд автаж байхад хажуугаар өнгөрч байсан жолооч нар түүнийг аврахаар зогссон байна. Шатаж буй машин дотор байсан 71 настай жолоочийг аврахаар 5-6 хүн хүч хэрэглэн хаалгыг нь онгойлгохоор оролдсон ч замын хашлага тээг болж байсан тул арга буюу цонхыг нь хагалан түүнийг гаргажээ.
Энэхүү дүр зураг нь ойрхон байсан нэгэн автомашины хар хайрцагт бичигджээ.
Тэр дундаа олон эртэй гар нийлэн аврахаар зүтгэж буй нэгэн эмэгтэйг хүмүүс онцлон магтаж байв.
Тэр бол 24 настай сувилагч Тесса Санд юм. Галын улмаас жижиг дэлбэрэлтүүд болоход зарим нь айн буцаж байсан бол Тесса жолоочийг аврахаар эргэлт буцалтгүй зүтгэж байгаа нь бичлэгт харагдах аж. Энэхүү дүр зураг нь ойрхон байсан нэгэн автомашины хар хайрцагт бичигджээ.
Тэрбээр "Шатаж буй машин дотроос гарч чадахгүй байгаа хүнд бидний тусламж хэрэгтэй байгааг анзаарсан. Би гэхдээ айж, салгалж байсан. Гал их хэмжээгээр асаж байсан тул тэнд маш халуун байсан" гэжээ. Аз болоход жолооч ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй байна.
Эх сурвалж: CNN