Амьтны эрхийн төлөө тэмцэгчид Лондон дахь галлерейд хадгалагдаж буй Чарльз хааны анхны албан ёсны хөрөг зурган дээр элдэв үгтэй цаас нааж, царайг нь хүүхэлдэйн киноны дүрээр халхалсан нь бичлэгт үлджээ.
Тэмцэгчид уг үйлдлээрээ хааны гэр бүлийн ивээн тэтгэдэг 45 фермийн үйл ажиллагаа амьтдын эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг эсэргүүцэх зорилготой байсан аж.
Тодруулбал дээрх фермүүд нь амьтдыг торонд хорьдоггүй гэдэг ч бодит хэрэг дээр нөхцөл байдал үүнээс дор байсан хэмээн тэмцэгчид өмнө нь мэдэгдэж байсан юм.
Галлерейн ажилтны хэлснээр зураг гадуураа хамгаалалтын давхаргатай тул ноцтой сүйдээгүй гэж мэдэгджээ. Мөн тэмцэгчдийн наасан цаасыг 10 секунд хүрэлгүй шууд буулгасан гэв.
Өнгөрсөн сард олон нийтийн хүртээл болсон тус зураг Чарльз хаан хаан ширээнд заларснаас хойших анхны албан ёсны хөрөг зураг нь болсон юм.
Гэсэн хэдий ч зураг бүхэлдээ улаанаар будагдсан нь аймшгийн киноны постер шиг хэмээн олон хүний шүүмжлэлд өртөж байв.
Эх сурвалж: CNN