gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
35 мм-ийн дуранд

35 ММ-ИЙН ДУРАНД: Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд өвөлжиж бас өсөж буй тэд

Г.Өнөболд
35 мм-ийн дуранд
2025-02-12
386
Twitter logo
Г.Өнөболд
386
Twitter logo
35 мм-ийн дуранд
2025-02-12

Тэдэнд хүүхдээрээ байх сөхөө ер өгдөггүй энэ нийгмийг яалтай.

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд өвөлжиж бас өсөж буй тэд. Өглөө, оройдоо автобус хүлээнэ. Өвдөг чинэрч, өндгөө мэдрэхээ байтлаа даарна. Арай гэж ирсэн автобус дүүрэн хүнтэй, арсалдаж, чихэлдсээр багтах л ёстой. Багтчих л юм бол булан тохой бараадаж зогсоод харьж л таарна.

Харин зарим нь халаасандаа гараа хийгээд алхаж яваа, хэзээний том хүн шиг. Тэдэнд  хүүхдээрээ байх сөхөө ер өгдөггүй энэ нийгмийг яалтай. Томоогүйдээд гүйчихвэл “Хүүш цаанаас чинь машин”, “Наашаа байгаарай, наана чинь машин” гэх сэрэмжлүүлэг үргэлж дагалдана. Аргагүй дээ, тэд автомашины эх оронд өсөж байна. 

Аюултай шүү, болгоомжтой, бушуухан ир ээ гэх айдас дайсан үгсийг магад хүүхдүүд хамгийн их сонсож байгаа. Тэр дундаа Монголын хүүхдүүд бүр ч илүү сонсон өсөж буй. Үнэн л дээ, хүүхэд гэмт хэргийн золиос болох нь элбэг “хүйтэн” нийгэмд торниж байна.

Тэгсэн ч манай Монголын хүүхдүүд цогь зальтай, золбоолог гэж жигтэйхэн дээ. Чихний нь үзүүр улайчихсан байхад жишим ч үгүй автобусаа хүлээсээр. Хаа нэг нусаа шорхийтэл татахаас бусдаар дагжин чичирч бээвийхгүй. Бээлий өмсөнө гэж ер нь л ховор. Малгайнхаа чихийг сөхөхөд саяхан ноцолдсоныг нь илтгэх хөлс уур болон савсана. Монгол хүүхдүүд л ийм өлчир байна биз.

Томчууд бид автобус ирсэнгүй, ирлээ гэхэд дүүрэн байна гэж үргэлж гомдоллодог. Харин хүүхдүүд хэнд ч, юунд ч бухимдалгүй ирж л байвал гүйгээд л орно. “Очиж байна аа, ээж, одоохон буулаа” гэж түгжрэлийг товчлох үгс нь хүртэл буртаггүй.

Ийм нийгэм, энэ хүйтэнд сурч, мэдэхийн төлөө цүнхээ үүрээд явж буй хүүхэд бүрийг хаа таарсан газраа хүндэтгэе. Зам тавьж өгье, малгайнхаа чихийг сөхөж, бээлийгээ халаасалчихсан гүйж явбал өмсөхийг зөвлөе. Автобусанд “Алив хойшоо яваач” гэж ширүүлэхийн оронд ядаж л амьсгалах агаартай аль болох эвтэйхэн буланд зогсооё. Хаа таарсан газраа тэднийг хайрлаж, халамжилъя. 

Учир нь тэд, дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд өвөлжиж бас өсөж буй хүүхдүүд шүү дээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан