Delta Airlines компанийн онгоц осолдож хөмөрсөн бөгөөд тус онгоцыг 26 настай нисгэгч Кендал Свонсон жолоодож явжээ.
Миннесота мужийн уугуул, гоо бүсгүйн тэмцээний оролцогч асан Свонсон 2024 оны 4-р сард нислэгийн сургалтаа дөнгөж төгсөж, 1500 хүрэхгүй нислэгийн цаг хуримтлуулсан байв. Энэ нь иргэний агаарын тээврийн нисгэгчдэд харьцангуй бага туршлага гэж тооцогддог. Өөрөөр хэлбэл туршлага багатай ч тэр онгоц жолоодож байжээ.
Ослын үеэр Delta компанийн энгийн нислэг муу цаг агаарын нөхцөлд Торонто Пирсонд газардахаар оролдож байсан. Эхний мэдээллээр, Свонсон онгоцыг жолоодож байсан бол ахлах нисгэгч Жеймс Хеннеман агаарын хөдөлгөөний удирдлагатай харилцаа холбоо тогтоож байв. Гэвч газардалтын явцад онгоц тогтвороо алдаж, хөөрөх зурвасаас гарч хөмөрчээ.
Яаралтай тусламжийн багууд шуурхай ажиллаж, бүх зорчигч, нисэх багийн гишүүдийг аюулгүй гаргасан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй. Гэхдээ хэд хэдэн зорчигч, нисэх багийн гишүүд хөнгөн гэмтэл авчээ.
Канадын Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөл (TSB) болон АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа (FAA) хамтран ослын шалтгааныг тогтоох мөрдөн байцаалт эхлүүлжээ. Урьдчилсан дүгнэлтээр цаг агаар гол хүчин зүйл болсон байх магадлалтай ч мөрдөгчид нисгэгчийн алдаа болон Свонсоны туршлагагүй байдал осолд нөлөөлсөн эсэхийг судалж байна.
Ослын шалгалттай холбоотой эх сурвалжийн мэдээлснээр, онгоцны хар хайрцгийн өгөгдлийг шинжилж байгаа аж. “Бид цаг агаар, техникийн бүрэн бүтэн байдал, нисэх багийн гүйцэтгэл зэрэг бүх хүчин зүйлийг нягталж, бодит байдлыг тодруулах болно” гэж TSB-ийн төлөөлөгч Карен Робертс мэдэгджээ.
Эх сурвалж: uknip.co.uk