gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сагсан бөмбөгийн шигшээ баг Гуамыг талбайд нь 11 оноогоор хожлоо

А.Эрхэмбаяр
Спорт
2025-02-20
111
Twitter logo
А.Эрхэмбаяр
111
Twitter logo
Спорт
2025-02-20
Сагсан бөмбөгийн шигшээ баг Гуамыг талбайд нь 11 оноогоор хожлоо Зургийн эх сурвалж: FIBA

#Сагсанбөмбөг Ийнхүү Гуамыг 11 онооны харьцаагаар хожсоноор Монголын шигшээ баг дараагийн шатанд шалгарах боломжоо хадгалж үлдлээ. Энэ бол Монголын шигшээ багийн Азийн аваргын урьдчилсан шатны анхны хожил байв.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны С хэсэгт Хятад, Япон, Гуамын шигшээ багуудтай тоглож буй.

Хэсгийн эхний дөрвөн тоглолтдоо хожигдсон монголын баг өнөөдөр хэсгийн шатны сүүлийн зочлон тоглолтоо Гуамын талбайд хийв.

Тоглолтод 74-63 харьцаагаар Монголын шигшээ баг хожлоо. Шигшээ багаас Б.Билгүүн 11 оноо, 6 самбар, О.Эрдэнэцогт 11 оноо, 3 самбар, Э.Маргад 16 оноо, 9 самбар, Г.Болор-Эрдэнэ 11 оноо, 3 оновчтой дамжуулалтаар багаа хошуучлав.

  • Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн

Хэсгийн шатанд эхний хоёр байрыг эзэлсэн багууд 2025 оны Азийн АШТ-д шууд оролцох юм. С хэсгээс Японы шигшээ баг 4 хожсон 8 оноотойгоор эрхээ баталгаажуулсан. Харин Гуамын шигшээ баг сүүлийн хоёр тоглолтдоо Монгол, Хятадыг өндөр оноогоор хожвол хоёрдугаар байраар онолын боломж байгаа ч бодит байдал дээр хүчирхэг Хятадын шигшээ баг өмнөх тоглолтдоо Гуамыг 101-53 харьцаагаар хожсон билээ. Улмаар тэд хоёрдугаар байраар үндсэн тэмцээн рүү шууд шалгарах хүлээлттэй байна..

Харин хэсгийн гуравдугаар байрт шалгарсан баг бусад таван хэсгийн 3-р байрны багуудтай хамт Азийн аваргад тоглох сүүлийн дөрвөн эрхийн төлөө өрсөлдөнө. Иймд Монголын шигшээ баг хоёр өдрийн дараа Японы шигшээ багтай, Гуам Хятадтай тун чухал тоглолтыг хийнэ. Тухайн тоглолтуудын үр дүн онооны зөрүүгээс шалтгаалан Монгол, Гуамын аль нь дараагийн шатанд тоглох нь тодорхой болно.

Ес хоногийн өмнө өргөтгөсөн бүрэлдэхүүнээ зарлаж бэлтгэлдээ орсон Монголын шигшээ баг энэ тоглолтод 12 тоглогчийг авч явсан.

Грек дасгалжуулагч Василис Фрагкиас болон туслах дасгалжуулагч Цэрэндагвын Азбаяр, Велибор Жегованович нарын сонгосон бүрэлдэхүүн:

  1. Амарбаясгалангийн Энхбаясгалан
  2. Түмэнбаярын Ууганбаяр
  3. Энхбаатарын Саруул-Эрдэнэ
  4. Алтангэрэлийн Азбаяр
  5. Очирбатын Эрдэнэцогт
  6. Ганхуягийн Дөлгөөн
  7. Баттүвшингийн Билгүүн
  8. Чингэсийн Тэмүүлэн
  9. Онолбаатарын Энхбаатар
  10. Эрдэнэцэцэгийн Маргад
  11. Баатар-Эрдэнийн Барсболд
  12. Ганцолмонгийн Болор-Эрдэнэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан