"Мобиком корпораци"-аас шинийг санаачлагч, хөгжүүлэгч, судлаач, бүтээгчдийн дунд зарласан 370 сая төгрөгийн шагналын сантай "Mobi Challenge" уралдааны ялагчид өчигдөр тодорч шагналаа гардууллаа.
Уралдааны ялагчаар "Core Tech" компани "Big data lakehouse" төслөөрөө шалгарч 40 сая төгрөгийн шагналыг авсан бол "Nubisoft" компани "Automated payment process" төслөөр, Б.Амарболд ахлагчтай баг "Recommendation Engine" төслөөр тус тус удаалжээ.
Корпорацын дотоод асуудлыг шийдэхэд хамтран ажилласан энэхүү уралдааны талаар "Мобиком Корпораци"-ийн Корпорацийн стратегийн албаны захирал И.Батбаяр "Бид 2019 оноос "Startup" компаниудыг бойжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, тэдний шинэлэг санаа, инновацыг Мобикомд шингээх, хамтран шинэ бизнесийн боломжуудыг эхлүүлэх зорилгоор M-Office-ын үйл ажиллагааг эхлүүлсэн.
Startup-уудыг оффис, ментороор хангаж таван жил болсны дараа бидний дараагийн шатанд гаргах төлөвлөгөө нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх байв. Ингэхдээ "Мобиком корпораци"-ийн дотоод асуудлаас сонгож түүнийг шийдэх шийдлийг Startup-уудаар хөгжүүлэн санхүүгийн дэмжлэг олгохоор болсон.
Бид таван төсөлд дөрвөн Startup-ыг шалгаруулж хамтран ажилласан бөгөөд бүгд шаардлагын дагуу 100 хувь хэрэгжсэн. Явцын үед сайжруулах зүйлс байсан ба эдгээр төслийн ажлыг цаашид тогтвортой авч явах урт хугацааны хамтын ажиллагаа руу орох шаардлага байна" гэв.
Уралдаанд оролцсон таван баг төсөл хэрэгжүүлснийхээ хариуд тус бүр 60 сая төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд төслийн үр дүнд үндэслэн гурван багийг шалгаруулж 10-40 сая төгрөгийн нэмэлт урамшуулал олгосон юм.
Анх төсөл хэрэгжүүлэгчдээс 11 асуудлыг дэвшүүлэхэд 43 Startup саналаа өгчээ. Улмаар таван асуудлыг шийдэх төсөлд дөрвөн Startup-ыг ажиллуулсан байна. Төслийг 2024 оны наймдугаар сард зарлаж арванхоёрдугаар сараас хөгжүүлэлтийн ажилдаа орсон бөгөөд багуудад шийдлээ ажил хэрэг болгох 3 сар орчмын хугацаа байсан юм.
Уралдааны тэргүүн байрт шалгарсан "Core Tech"-ийн үүсгэн байгуулагч А.Тэмүүлэн "Бид хоёр төслөөр хамтарч ажилласан. Эхнийх нь Big data lakehouse буюу ямар нэгэн байгууллага дижитал шилжилт хийхэд, AI нэвтрүүлэхэд нь шаардлагатай өгөгдлийн дэд бүтцийг бэлдэх төсөл байв. Манай шийдэл нь бусад lakehouse-тай харьцуулахад илүү уян хатан, өртөг багатай, олон төрлийн технологитой уялдаж ажиллах боломжтойгоороо онцлог байсан.
Хоёр дахь төсөл нь "AI based customer segmentation" байсан. Үүгээрээ бид Monpay-н хэрэглэгчдийг илүү сайн танихад нь тусалсан. Төслийг дүгнэхэд хугацаа давчуу байсныг хэлэх нь зүйтэй байх. Мөн захиалагчдын зүгээс зорилгоо тодорхойлоход хугацаа их алдсан.
Мобиком шиг томоохон корпорац Startup-тай хамтран ажиллахаар болсон нь зоригтой үйлдэл. Технологи хурдацтай өөрчлөгдөж, чадвартай залуусыг нэг дор тогтмол ажиллуулах хэцүү энэ үед чадвартай багтай богино хугацаанд хамтран ажиллах нь зөв шийдвэр байсан. Энэхүү хөтөлбөр цаашид хэрэгжсэнээр тогтвортой хамтын ажиллагааг эрэлхийлж буй шинэ Startup-уудын хөгжилд чухал хувь нэмэр болно. Корпорацуудтай хамтран ажиллахыг зорьж буй бидний хувьд ч энэ төсөл сайн туршлага боллоо" гэв.
Төсөл хэрэгжүүлсэн багууд 2-7 хүний бүрэлдэхүүнтэй, ихэвчлэн залуу хөгжүүлэгчдээс бүрджээ. Хэрэгжүүлсэн таван төсөл нь хиймэл оюун ухаан, их өгөгдөлтэй холбоотой шийдлүүд байсан гэж төсөл хэрэгжүүлэгчид мэдээлэв.
Төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр оролцогч бүрийн сэтгэгдлийг сонсож хамтын ажиллагааны үеэр тулгарсан асуудал, сайжруулах зүйлсийн талаар ярилцав.
Уралдааны хоёрдугаар байрт шалгарсан "Nubisoft"-ын төслийн менежер Э.Одонцэцэг "Бид төлбөр төлөх үйл явцыг автоматжуулах төсөл дээр ажиллаж нягтлангуудын гараар хийдэг ажлуудыг бид веб хөгжүүлэлтээр шийдсэн юм.
Харилцагч байгууллагаас ирсэн нэхэмжлэхийг хүлээн авч Мобикомын дотоод системд байгаа мэдээлэлтэй автоматаар тулгадаг холболтыг хийсэн. Улмаар санхүүгийн систем рүү төлбөрийг нь багцаар нь гаргадаг систем хөгжүүллээ. Өөрөөр хэлбэл Мобикомын гурван нягтлан бүтэн сарын турш хийдэг ажлыг бид автоматжуулсан" гэв.
Мобиком шиг томоохон корпорацаас ийм богино хугацааны хамтын ажиллагааны аутсорсинг загвар гарсан нь сайшаалтай байсныг оролцогчид онцолж байв.
Зохион байгуулагчид ч "Хангалттай үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа тул дахин үргэлжлүүлэх" бодолтой буйгаа илэрхийлсэн юм.